Эдийн засгийн хямралаас гарч, зардлаа танахын тулд төрийн албан хаагчдын цалинг 25 хүртэлх хувиар бууруулах гэж байгаа тухай мэдээлэл гарсан. Энэ талаар Сангийн яамны эх сурвалжаас тодруулахад “Яаман дээр төсвийн тодотголтой холбоотой асуудлыг өчигдөр хэлэлцсэн. Гэхдээ төрийн албаныхны цалинг 25 хувиар бууруулна гэсэн шийдвэр гараагүй” гэлээ.
Мөн УИХ-ын гишүүд цалингаа 25 хүртэл хувиар бууруулах тухай ярьж эхэлсэн бололтой. “УИХ-ын гишүүдийн цалинг бууруулах тухай асуудал огт яригдаагүй. Харин зарим гишүүд цалингаа 25 хүртэл хувиар бууруулах тухай хоорондоо ярьсан гэсэн” гэж Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр хэллээ.
М.БОЛОР
Холбоотой мэдээ
-
Зочин (September 22, 2015 4:56:50 pm )
тийм байлгүй дээ, сайхан худлаа цуурах юм аа
-
зочин (September 23, 2015 2:41:36 pm )
Бууруулаад үзэлдээ, АН-ын лаларуудаа
-
зочин (September 23, 2015 4:36:46 pm )
Их хурлын гишүүд цалингаа бууруулахад болохгүй нь юу байхав Тэдний буруугаас улс орон дампуурч, самуурч байгаа болохоор
3 Comments