Өнөөдөр аргын тооллын 2015 оны Есдүгээр сарын 21. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Намрын дунд хөхөгчин тахиа сарын шинийн 8. Сумъяа гараг. Гар одтой, нэг цагаан мэнгэтэй, цагаан хулгана өдөр. Өдрийн барилдлага Рашаан.Шүтэн барилдлага Нэр өнгө. Өдрийн наран 6 цаг 48 минутад мандан, 18 цаг 58 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна хэмээжээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.