antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 21, 2015 Comments are off

Улаанбаатарт 12 хэм дулаан

нийтлэсэн Admin

Малчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж сэрүүсэхийг анхааруулж байна

2015 оны есдүгээр сарын 21-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн баруун , төвийн нутгийн өмнөд, говийн нутгийн хойд хэсэг болон зүүн зүгтйн нутгийн ихэнх хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно.  Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 7-12 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 10-12 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 7 хэм дулаан, харьцангуй чийг 81 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2015 оны есдүгээр сарын 21-нээс есдүгээр сарын 25-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

21-нд ихэнх нутгаар, 22-нд  баруун зүгийн нутгийн баруун, төв, говийн нутгийн зүүн  хэсэг, зүүн зүгийн нутгаар, 23-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 24-нд төвийн нутгийн хойд хэсгээр, зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car