antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 18, 2015 11 comments

О.Цэрэндулам: Нөхрийг минь сэтгэцийн эмнэлэгт албадан хэвтүүлсэн

нийтлэсэн Admin
Дундговь аймгийн Өлзийт сумын харьяат Очирбатын Цэрэндулам манай сонинд хандсан юм. Тэрбээр “Миний болон нөхрийн маань амь насанд заналхийлэх боллоо. Эв эрүүл нөхрийг маань сэтгэцийн өвчтэй болгож албадан эмчилгээнд оруулснаар биеийнх нь байдал Муудаж байна” гэсэн юм. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Хэн ингэтэл дарамтлаад байгаа юм бэ. Чухам ямар шалтгаанаас гэдгийг дэлгэрэнгүй тайлбарлаж болох уу?
-Намайг Очирбатын Цэрэн- дулам, нөхрийг маань Сүрэнжавын Алтансүх гэдэг. Бид амьдраад зургаан жил болж байна. Хүү маань дөрвөн настай. Бид хоёрыг дарамтлаад, юм л бол сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлчихдэг нь манай хадмууд л даа. Тэднийг П.Сүрэнжав, Н.Нямхүү гэдэг. Миний өнөөдөр ингэж яваа нь юуны өмнө нөхрөө сэтгэцийн эмгэггүй эв эрүүл гэдгийг батлах, хоёрдугаарт, өөрдсийнхөө амь насыг хамгаалах юм л даа. Би П.Сүрэнжав гэдэг айлын бэр болоод зургаан жил болж байна. Энэ хугацаанд нөхрийн маань ээж, аав, ах дүү нь байнга дарамталдаг. Нөхөр маань анх “Манай гэрийнхэн ерөнхийдөө онцгүй хүмүүс битгий ойр харьцаарай” гэдэг байсан. Энэ нь эцэстээ үнэн болж, нөхрийг маань сэтгэцийн өөрчлөлттэй гээд Шархадны эмнэлгийн хурцын тасагт удаа дараа хэвтүүлсэн. Одоо ч албадан эмчилгээ хийж байгаа.. Намайг зургаан сартай жирэмсэн байхад сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлэх гэж авч явж байсан. Тухайн үед эмч нар “Наадах хүн чинь эрүүл байна” гээд буцааж байлаа.
-Нөхөр тань энэ бүгдэд юу гэх вэ. Ер нь ямар мэргэжилтэй хүн бэ?
-Хэлэх юм олдохгүй шүү дээ би 2011 оны ёсдүгээр сарын 25 нд хүүгээ төрүүлсэн. Дараахан нь нөхөр маань хоёулаа гэрлэлтээ батлуулъя. Хүүгээ өөрөөрөө Овогломоор байна. Манайхан мэдвэл барьж иднэ. Тиймээс хэнд ч хэлэхгүй шүү гээд бид гэрлэлтээ батлуулсан. Нөхөр маань 2001- 2005 онд Их засаг сургуульд сурч, эрх зүйч мэргэжлээр төгссөн. Мөн Удирдлагын академийг удирдахуйн магистраар 2009 онд төгссөн. Аравдугаар сарын 9-ний 224 тоот тушаалаар олгосон Е 20092113 тоот диплом нь энэ байна. Нөхөр маань “Манайх дандаа хууль бус юм хийдэг их асуудалтай айл. Хүний юмыг дандаа луйвардаж авдаг. Хуурамч бичиг баримт бүрдүүлдэг” гэж хэлж байсан. Мөн намайг шахаж группэд албадан оруулж, мөнгийг нь эцэг, эх хоёр маань авдаг гэж байсан.
-Мэргэжил, боловсролыг нь харахад группэд, цаашлаад эцэг, эхийнхээ албадлагад орох хүн биш шиг санагдах юм?
-Яагаад гэхээр “Миний эгч Оюунцэцэг нөхрөө хутгалчихсан юм. Эгчийг авч гарахын тулд бүх хэргийг надад үүрүүлсэн. Оюунцэцэг эгчийн нөхөр Отгонбаярыг гомдол гаргахвий гэсэндээ ээж хуурамчаар “Чи миний хүү Алтансүхийг цохисноос сэтгэцийн өөрчлөлттэй болж группэд орчихлоо” гэдэг. Тухайн үед ч надад Отгонбаярыг буруутгах таалагдаж байсан. Хожим учрыг нь ойлгоод энэ хууль бус зүйлээ больё. Би эмнэлэгт чинь ч үзүүлэхгүй, хэвтэхгүй. Ах дүү хамаатан садандаа бүх үнэнийг хэлнэ гэснийх нь төлөө зохиомлоор сэтгэцийн өвчтэй болгон өнгөрсөн наймдугаар сарын 30-наас өнөөдрийг хүртэл хурцын тасагт хэвтүүлж байна. Мөн группынх нь мөнгийг ээж, аав хоёр нь л авдаг юм билээ.
-Охиноо хэргээс мултлах гэж хүүгээ сэтгэцийн өвчтэй болгон дээр нь групп тогтоолгон мөнгийг нь өөрсдөө авч байсан хэрэг үү?
-Тийм юм билээ. Саяхнаас би тодруулж мэдсэн л дээ. Үнэн зөвөөр явах ёстой гэснийх нь төлөө хүүгээ сэтгэциин эмнэлэгт хэвтүүлчихэж байгаа юм.
-Сэтгэц эмгэг судлалын төвийн эмч нар эрүүл хүнийг хурцын тасагт шууд хэвтүүлмээргүй юм. Эсвэл танил талаараа далайлгадаг юм уу?
-Үнэндээ бол хадам ээж Н.Нямхүү Ховдын Манхан суманд эх баригч байсан юм билээ. Мөн төрөл садных нь Долгор гэж хөгшин Шархадны эмнэлэгт насаараа ажилласан. Нөхрийг маань хэвтэж байхад хэд хэдэн удаа тааралдсан байгаа юм. Юу хийж яваа юм гэхээр хүн хэвтүүлээд л гэдэг гэсэн. Тэд л энэ бүхнийг хийдэг байсан байх.
-Та хоёр хэчнээн жил хамт амьдрав. Энэ хугацаанд нөхөр чинь ямар нэгэн хурц ааш, зан гаргаж байв уу?
-Нэг ч удаа тийм зан гаргаж байгаагүй. Нэг ч удаа хашгичиж загнаж, намайг нэг ч удаа алгадаж үзээгүй. Элдэв ааш аяг гаргаж байгаагүй учраас нөхрөө эрүүл гэдгийг нотлохын тулд өнөөдөр ингэж хөөцөлдөж явна. Мэдээж өчнөөн дарамт шахалт ирж байна. Тэр бүгдийг яривал дуусахгүй. Цаашид ч ирэх байх. Нэг жишээ хэлье. Би 2014 онд хүүгээ хөдөө ээж рүүгээ явуулчихсан юм. Тэгсэн гэдэс нь дүүрээд байна шалавхан ир гэхээр нь явчихаад 2 дахь хоногтоо шөнийн 3 цагт гэртээ иртэл миний хувцсыг үүдэнд бөндийтөл боогоод тавьчихаж. Гайхаад нөхрөөсөө асуух гэтэл ээж нь гарч ирснээ “Яах гэж ирсэн юм. Энэ юмнуудаа аваад зайл” гээд намайг үсдээд чирээд гаргасан. Би тэр шөнө гудамжинд, маргааш нь найзындаа хоночихоод нөгөөдөр нь гэрүүгээ явсан юм.Түүнээс хойш нөхөр маань ирж очин амьдарч байсан. Сүүлдээ нөхөр маань дандаа тусдаа амьдрах хэцүү юм гэдэг болж, эх, эцгээсээ ч хөндийрч эхэлсэн л дээ.
-Өөрт чинь л ийм зан гаргадаг юм уу. Бусдад нь ч адил уу?
-Саяхан би нөхрийнхөө дүү Алтанхуягийн эхнэртэй таарсан юм. Гэтэл тэр нөхрөөсөө салах гэж байгаа гэхээр нь яагаад гэтэл ээжээс нь болоод гэсэн. Эд хөрөнгийн маш их сонирхолтой. Миний ээжийн байрыг хүртэл авна гэж байна. Намайг бас сэтгэцийн өвчтэй шалгуулна гэсэн. Чамайг хүртэл хэвтүүлэх гэж байсан. Хавийн хүнийг сэтгэцийн эмгэгтэй гэдэг ямар учиртай юм. Эсвэл тэр эмнэлэгт их таньдаг хүнтэй юм уу гэж байсан.
-Сэтгэцийн эмнэлгийнхнийг дуудахаар нь тэд нь шууд ирээд үг дуугүй аваад явдаг юм уу?
 -Тэгдэг юм. Хамгийн сүүлд Хүдэрбат гэж хүн байшингийн доогуур шугам тавих гэхэд нөхөр маань зөвшөөрөөгүй юм. Гэтэл ээж  Н.Нямхүү нь би хүүгээ аргалья. Хар толгойгоороо хариуцъя гээд Хүдэрбатаас 10 сая төгрөг авчихсан байсан. Энэ асуудлаас болж маргаан үүсэхэд хадам ээж нөхрийг маань гэрээс нь дуудсан байгаа юм. Гараад ирэхэд хоёр хүн шууд сугадаад машинд хийгээд Шархадны эмнэлэг рүү аваачаад хэвтүүлчихсэн байсан.
-Эцэг, эх нь хүүгээ, бэрээ яагаад ингээд байдаг юм бэ?
-Манай нөхөр Баянзүрх дүүргийн 14 хорооныхоо газарт хашаа татаад дэлгүүр барьсан байсан. Мөн мансардтай гурван давхар байшинг анх өөрийнхөө хөрөнгөөр барьж, хоёрдугаар давхраас нь гэр бүлийнхэн нь хөрөнгө оруулсан юм билээ. Нөхөр маань хөрөнгө оруулсан хүмүүст газрыг нь хуваагаад өгчихсөн байхад дарамт шахалт үзүүлээд байна гэж байсан.
-Насанд хүрсэн эр хүн дагаж очоод хэвтчихнэ гэхээр эргэлзэж байна л даа. Хэвтсэнээс нь хойш нөхөртэйгээ уулзаж чадсан уу?
– Би асуусан л даа. Яагаад зүгээр дагаад явчихдаг юм гэхэд би эсэргүүцвэл эмч нар далимдуулаад сэтгэцийн өөрчлөлттэй гээд хүчээр нотолно. Эд хуйвалдаад хэвтүүлж байгаа бол надад ямар ч арга байхгүй гэсэн. Эмнэлэгт хэвтсэнээс нь хойш нөхөртэйгээ хэд хэдэн удаа уулзсан. Надад сэтгэл дарангуйлах тариа хийгээд байна. Нэг удаа л эмээ уухгүй бол шууд тариа хийдэг. Түүнээс нь болж харшил өгч толгой эргэж, байнга дотор муухай оргидог гэсэн. Нөхөр маань өөрийн гараар Баянзүрх дүүргийн  цагдаа, шүүх, Эрүүл мэндийн нэгдэлд өргөдөл бичиж үлдээсэн. Үүндээ “Миний төрсөн эцэг, эх, ах дүү эд хөрөнгийн маргааны улмаас намайг алах, зодох, хууль бусаар хорих үйлдэл хийж болзошгүй байна. Мөн тэд намайг зохиомлоор галзуу, сэтгэцийн өвчтэй болгон албадан эмчлүүлэх гэж бичиг баримт цуглуулж байна.Намайг ямар нэг байдлаар алга болгож, гэмт хэрэгт гүтгэж болзошгүй” гэж бичсэн байгаа. /үзүүлэв/
-Хөндлөнгийн эмчид хандан нөхрийгөө үнэхээр сэтгэцийн өвчтэй эсэхийг тогтоолгох боломж байдаггүй юм уу?
-Сэтгэцийн эмнэлэг Монголд ганцхан учраас эмч, шинжээчийг дотроос нь томилдог юм байна. Тус эмнэлгийн тавдугаар тасгийн эрхлэгч Ганзориг манай нөхрийг урьд нь сэтгэцийн өвчтэй гэж байснаа өнөөдөр уулзахад нөхрийг чинь манай зөвлөх эмч үзсэн. Эв эрүүл хүн гэсэн дүгнэлт гаргасан. Та нар эд хөрөнгийн маргааныхаа учрыг ол. С.Алтансүх шиг хэрэггүй хүн манайд алга гэсэн. Би тулгар биетэй ч өнөөдөр гэр бүлийнхнийхээ төлөө ингэж явна. Нэгдүгээрт, нөхрийгөө эрүүл гэдгийг батлах, хоёрдугаарт, хэвлэлд ‘яагаад хандаж байна вэ гэхээр аав, ээж ах дүү нь “Та хоёрыг унтаж байхад оронд чинь ална, амийг чинь хорооно” гэж байнга заналхийлдэг.
Энэ хүмүүс ямар ч авир гаргаж, амь насанд яаж халдахыг би мэдэхгүй. Би есдүгээр сарын 20-нд төрөх гэж байдаг. Эрүүл хүүгээ сэтгэцийн эмгэгтэй гээд албадан эмчилгээнд оруулж дөнгөж байгаа хүмүүс намайг яаж ч магадгүй юм. Тиймээс хэвлэлд хандаж эрүүл мэнд, амь насаа хамгаалахыг хүсч байна.
Эх сурвалж “Монголын үнэн” сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • Зочин (September 18, 2015 12:59:26 pm )

    ямар тэнэг хадамууд вэ? хуулийн байгууллагад нь өгөөч ийм юмнуудыг хууль цагдаа шалгадаггүй байхгүй юу буруу үйлдэл хийж байгаа хүмүүст холбогдох шийтгэлийг нь хүлээлгэх хэрэгтэй.Тэр сэтгэцийн эмч нарт бас арга хэмжээг нь авах хэрэгтэй юм байна

  • olzit sum (September 18, 2015 1:37:40 pm )

    nutgin ner buzralsan ymar muuhai humuus we

  • zochin (September 18, 2015 2:08:12 pm )

    Yamar ch aimaar yum.Gujir ugend suum hariugui gej ene dee.Setgetsin emnelginhen arai l yum daa.Eruul hunig mungu avaad uvchtei bolgodog yum bhdaa.Bodohoos aimaar yum

  • zochin (September 18, 2015 3:33:49 pm )

    ter setgetsiin hahuuli avsan emch nariig hori shuuh emnelegtch gsen tiimerhuu yumnuud zunduu bna bugdiig yalal yamar aimar humuus ve tursun uree shuu heleh ug alga

  • zochinb (September 18, 2015 8:44:49 pm )

    Түргэн шалгуулахгүй бол юу ч болж мэдэх юм бн да

  • pro (September 18, 2015 10:02:08 pm )

    Ern bol avilgald ugch emch nariin shalguulval yasiin ene bol mash tom auyl. Eruugiin tsagdaagiin gazart medegdej ene hunii ugsun yriltslagiig nuutsaar shaltalt yvuulah heregteu. Bas tagnuuliinhan uy hiij bnaa humuusee. Iim asuudal mash notstoi.

  • zochin (September 18, 2015 10:13:04 pm )

    Eruul hun iim yum bichih uu.

  • Anonymous (September 19, 2015 3:31:18 pm )

    Bi ene khumuusiig sain medekhgui yum bna. uneniig helhed iim humuus bishee Altansukh gekhdee khuukhed ni 2002 onoos setgetsiin emnelegiin hyanaltand baidag yum eniig dalimduulj ashig khaisan khumuus bolokh Tserendulam , umguulugch neriidleer BZDuurgiin murdun baitsaagch tasgiin darga baisan Altantsetseg gekh shunaltai avgaigiin khudal gutegleg bna

    • Чиний үнэн төрх (September 24, 2015 10:34:18 pm )

      Цаг нь ирхэд хэн хэн байсныг тодоос тод харуулна. Хар дарсан зүүд чинь биелэх цаг удахгүй ирнэ дээ

  • FG (September 19, 2015 5:59:19 pm )

    CV

  • Zochin (September 23, 2015 12:54:05 pm )

    You yariad bnaa
    Ene emegtei ooroo eruul uu
    Jinxene galzuu xumuus bna data ali ali ni nuutsgui xelexed eruul bish

antalya rent a car