Өчигдөр УИХ-ын гишүүн Ж.Батзандан, хотын дарга Э.Бат-Үүлд хандаж олны анхаарлын төвд ороод байгаа хэд хэдэн асуудлаар санал хүргүүлсэн талаараа мэдээлэл хийсэн юм. Үүл баатарт хүргүүлсэн түүний хүсэлт нь гэвэл нөгөө л нийслэлийн Нийтийн тээврийн шинэчлэл, газрын асуудал, гэр хорооллын дахин төлөвлөлт, СӨХ-той асуудлууд юм. Тэрбээр “Нийслэлд үүсээд байгаа асуудлыг албан ёсоор Э.Бат-Үүл даргад уламжлах хэрэгтэй боллоо. Би энэ үгийг албан ёсоор хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хүргэж байна. УИХ-ын өргөдлийн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж Улаанбаатар хотын дахин төлөвлөлтийн асуудалд шалгалт оруулсан. Дахин төлөвлөлт, хотыг шинэчлэн зохион байгуулах асуудлаар УИХ-аас хууль гаргасан. Иргэдийн олонх нь дахин төлөвлөлтийг дэмжиж байгаа. Гэхдээ үүнтэй холбоотой иргэдийн болон дахин төлөвлөлтийг хэрэгжүүлж байгаа аж ахуй нэгжийн эрх ашгийг хөндсөн маргаантай хэд хэдэн асуудал байна. Дээрээс нь эдийн засгийн хямрал тохиосонтой холбогдон дахин төлөвлөлтөд орсон аж ахуй нэгжүүд үндсэндээ дампуурлын ирмэгт хүрчихээд байна. Газар чөлөөлөх ажлын хүрээнд аж ахуй нэгжүүд олон тэрбум төгрөг гаргасан.
Иргэдийг түрээсийн байранд болон түр амьдрах байранд байлгахад зориулж аж ахуйн нэгжүүд өөрөөсөө олон тэрбум төгрөг зарцуулж байгаа. Өдөр болгон УИХ-д хотын дахин төлөвлөлттэй холбоотой гомдол ирдэг. Дахин төлөвлөлтийн бодлогоо эргэн харахгүй бол Улаанбаатарт хийж байгаа энэ асуудлаас болж аж ахуйн нэгжүүд дампуурч, олон мянган иргэн орон байрандаа орж чадахгүй, гэр оронгүй, эдийн засгийн хямралд орж, амьдрал нь хүндэрч байгааг Э.Бат-Үүл даргад дуулгая. Дахин төлөвлөлтийн бодлогоо эргэн харж, эрчимжүүлэх, шинээр авч үзэхийг Э.Бат-Үүл даргаас хүсье. Энэ хүсэлт бол ганцхан миний хүсэлт биш, Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэдийн хүсэлт юм шүү гэдгийг уламжилж хэлмээр байна.
Иргэдийн зүгээс тавьж байгаа хоёр дахь том асуудал нь СӨХ-той холбоотой асуудлыг өдөр бүр УИХ-д тавьж байна. Уг нь энэ асуудлыг нийслэлийн төвшинд шийдэх бүрэн бололцоотой. “СӨХ-ны дээд зөвлөл гэж иргэдээс мөнгө татдаг байгууллагыг татан буулгаж өгөөчээ” гэсэн хүсэлт ирүүлж байна. СӨХ нэртэй мөлжлөгийн байгууллагыг өөрчлөн шинэчилж өгөөчээ гэж иргэд бидэнд хүсэлтээ тавьж байна. СӨХ нь ажлаа хийдэггүй, хууль бус ажиллагаа явуулснаар Улаанбаатар хотод олон мянган иргэдийн эрх ашиг зөрчигдөж байна гэдгийг Э.Бат-Үүл даргад албан ёсоор дуулгая. Тиймээс СӨХ-ны шинэчлэлийг яаралтай хийгээч ээ, эргэн хараач ээ гэдэг шаардлагыг хэвлэлээр дамжуулан хүргэж байна.
Гурав дахь нь Автобусны чиглэлийг шинэчилсэнтэй холбоотой асуудал иргэдийн бухимдлыг төрүүлж байна. Богино рейс бий болгосноор нэг автобусаар явдаг байсан бол гурав дамжиж улмаар ажлаасаа хоцрох, автобусныхаа мөнгийг төлж дийлэхгүй болоход хүрч байна гэж иргэд бидэнд гомдол ирүүлж байна. Нийтийн тээврийн шинэчлэлээ иргэддээ чирэгдэлгүй байхаар зохион байгуулаач ээ гэж хотын даргад хэлмээр байна. Энэ УИХ-ын гишүүний хийдэг ажил биш, нийслэлд хамаатай ажил учраас өнөөдөр миний бие зориуд энэхүү мэдээллийг хийж байна.
Дөрөв дэх нь мөн л Э.Бат-Үүл даргад хамааралтай асуудал. Иргэд дамжуулж өгөөч гэж хүссэн юм. Цахим хэлбэрээр газар олголтод ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамрагдаж чадахгүй байна. Цахим газар олголтын системээ шинэчилж, бүх иргэд хамрагдах боломжийг олгох хэрэгтэй. Улаанбаатар хотод олон сайн сайхан ажил хийгдэж байгааг бид харж байгаа. Гэхдээ шинэчлэл нэрийн дор нийслэлийн ард иргэдийн амьдралын хэмнэлд битгий саад учруулаач ээ, алдаагаа хурдан засч, залруулаач ээ гэж Нийслэлийн Засаг даргаас хүсч байна” гэлээ.
Ямартай ч өнөөдөр иргэдийн шүдний өвчин болж буй асуудал нь яалт ч үгүй гэр хорооллын дахин төлөвлөлт, газар олголт, автобусны шинэчлэлийн асуудлууд. Эдгээрээс ганц л асуудлын тухайд товч өгүүлье. Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс болж олон мянган иргэд орох орон оочих аягагүй гудамжинд хоног төөрүүлэн өнгөрөөх болсон. Хэдийгээр гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулна гэдэг мэдээж хүнд ажил хэдий ч иргэд газраа өмчлөөд авчихсан энэ үед бүр ч их асуудалтай. Уг нь газар чөлөөлөх хүрээнд аж ахуйн нэгжүүдэд олон тэрбум төгрөгийг нь татвар төлөгчдийн мөнгөнөөс аль хэдийнэ гаргаад өгчихсөн. Гэтэл мөнгийг нь авсан аж ахуйн нэгжүүд яагаад энэ ажлыг хийхгүй зогсоход хүрэв гэдэг нь хачирхалтай.
Өөрөөр хэлбэл, өнгөрсөн гурван жилийн хугацаанд Үүл баатар дарга “Ухаалаг Улаанбаатар” төслөө хэрэгжүүлэх гэж хэрдээ чармайсан ч үүнийгээ өөрийн гараар булшилсан гэж хэлэхэд бараг хилсдэхгүй байх. Тухайлбал, түүний хүү Э.Чулуудай нь Баянзүрхчүүдийг тохилог, тав тухтай орон сууцтай болгох тендерт ялалт байгуулж 11 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гэр хорооллын дахин төлөвлөлт нэрийдлээр гаргуулсан байдаг. Угтаа бол хотын дарга аавынхаа “буян”-аар 15.4 га талбайн орон сууцны хорооллын дэд бүтцэд л гэхэд 11 тэрбум төгрөгийг төсөвлүүлж, 5.4-ийг нь гаргуулж авсан ч бүтээн байгуулалтын ажил нь эхлээгүй байгаа нь өнөөдрийн бодит үнэн. Энэ талаар цухас дурьдахад Баянзүрх дүүрэгт сүндэрлэх “Түмэн амгалан” цогцолбор хорооллын шавыг 2013 оны аравдугаар сард тавьж, тухайн ондоо Турк улсын “216 Яапи” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Гэрээний дагуу Туркийн талаас барилгын ажил эхлэх хүртэлх хугацаанд нийт 1.3 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийжээ.
Асуудлын гол нь тус цогцолбор хотхоны барилгын ажлыг шинэ технологийн дагуу асар хурдан хугацаанд барих техник, тоног төхөөрөмж, хэв хашмалыг өөрийн улсад зургийн дагуу захиалж, оруулж ирсэн байгаа юм. Ингэхдээ бүх зардлыг Туркийн тал дангаараа шийджээ. Гэтэл баатар даргын хүү Б.Чулуудай эрх мэдлээ хэтрүүлэн гэрээгээ зөрчсөнөөр хоёр тал олон улсын Арбитрын шүүхэд ханджээ. Харин Арбитрын шүүх энэ оны гуравдугаар сарын 26-нд шийдвэрээ гаргаж Монгол Улсын “Грандлайн” ХХК болон Туркийн “216 Яапи” компанийн хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээг цуцалсан байна. Ингэхдээ Туркийн талд “Грандлайн” ХХК-иас 792 мянга 114 ам.доллар, 31 сая 956 мянга 166 төгрөг гаргуулахаар болсон аж. Ямартай ч Э.Чулуудай Арбитрын шүүхээс гаргасан энэхүү шийдвэрийг огоорч “Биднийг гүтгэлээ” гэх маягийн мэдээллийг олон нийтэд өгч байсан юм. Эцэст нь хэлэхэд Хотын дарга аа, шинэчлэл нэрийн дор иргэдийн амьдралыг самрахаа болиоч гэж таниас хүсэх байна.
Р.Саруул
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
setgel (September 16, 2015 9:52:48 am )
BATUUL DARGAA, BID 2020 OND METROOGOOR YAVNA TIIMEE ???
-
Anonymous (September 16, 2015 10:15:05 am )
Ooroo otsootlloo bayjssan pizdaa
-
зочин (September 16, 2015 10:33:47 am )
Батүүлийн амалж байсаныг зурагтаар үз, Худалчийн үгээр бол бүх гэр хороолол ХАУС болсон ш дээ, МЕТРО зөрж давхилдаад л, америкийн хотууд шиг л болно гэсэн, биз дээ, ядарсан иргэдийн тархийг угааж худлаа хуцаж байж хотын дарга болох гэсэн байна ш дээ, 16 онд энэ луйварчинг зайлуулна аа
-
bbbt (September 16, 2015 10:50:42 am )
tseverleh baiguulamj hogiin tsegee yanzlaachee novshoo!!! niitiin teever, zam nogoon uut, tsetseg g.m zavaarch bhaar eruul amidrah erh bidend bdag yum shuu ulunbaataraa!
-
иргэн (September 16, 2015 12:50:07 pm )
yag unen bbbt- n helsen ehnii eeljind tsevejleh baiguulamj ene tuhai hotiin udirdlaguud A-ch gej duugarahgui yumaa yostoi gaihmaar
-
8488 Range Rover (September 16, 2015 1:16:01 pm )
Hudalch vvl
-
зорчигч (September 16, 2015 1:24:17 pm )
Нийтийн тээврийн шинэчлэл манай нөхцөлд тохирохгүй байна. Хуучнаар нь явуулсан дээр ш дэээ
-
Byambaa (September 16, 2015 1:57:21 pm )
Ajil hsen negnee ingd dairaad bvl ajil hiideggui yaridag morinuud garch irne tgvl shn bolohuu
-
Byambaa (September 16, 2015 1:58:43 pm )
Yaj gutaavch batuul suhruhgui yagaad gvl irged demjih bga
-
Anonymous (September 16, 2015 3:12:08 pm )
niitiin teebriig huuchnaar ni yabuul.
-
Хүрэншагай (September 16, 2015 3:57:58 pm )
Үүл баатар: “Ухаажуулах шаардлагагүй Улаанбаатарчууд” тэнэг байлгасан нь хамаагүй дээр. Ерөнхийлөгч болоход бөөн саад
-
Anonymous (September 16, 2015 4:38:56 pm )
ard tumen yduu baih tusamaa hend ashigtai we naaduuld chin l ashigtai bolohoor ulsaa hugjuulie hiiee gej boddoggui ymaa
-
Иргэн (September 16, 2015 5:39:41 pm )
Бат-Үүлээ Очирбат Ганхуяг хамар гурваар бараа бологчоо хийхээряаж өөдлөхөв дээ Тэр гурвыг зайлуулаад ядахдаа хүнтэй ярьж чаддаг хүн тавиач дээ.Наад хэд чинь намыг чинь аллаа шүү дээ.
-
зочин (September 16, 2015 5:51:35 pm )
нийтийн тээврийн цахим билетэнд хөдөөний ахмадууд бид яаж хамарагдах вэ Бид чинь одоо нөгөө жаахан хөөрхөн ач зээгээ сургужльд нь зөөхөөр хотруу хошуурч байна шүү Та нарын эмээ ээж ч очиж байгаа анхаарна уу!
-
баатар ах нь (September 17, 2015 8:58:37 am )
хөдөөгийн хүн болсны чинь хохь заяа чинь тэр дэ
-
-
hhhhh (September 16, 2015 7:28:34 pm )
za ter damjin suultaa unegui bolgochih tegvel naad bogino reis chin bolj bna ter avto hudaldaani tuvuu hurdan bariad ene buh il zadgai mashin selbeg zarj bgaa gazruudiig garga Uguumur zah ene ter hamgiin turuun yavah estoi shuu baliar zavaan tugjee bugluunii tuil.
-
зочин (September 16, 2015 7:51:05 pm )
нийтийн тээвэрт гарсан шинжлэлт сайшаалтай ч гсн гуйцэд тоголдоржоогуй зорисон газраа хурэхэд хэд хэд дамжиж цаг алдах, унаагаа хулээх г.м хундрэлууд гарч бн. хоРооллын эцсээс шонхор зах, бомбогор шууд ордог маршрут байхгуй болоо юу гж санагдсан. уг нь урд омно бсн , ялангуяа хунсний томоохон зах руу хотын аль ч хэсгээс шууд хурдэг чиглэлуудийг хэвээр улдээсэн бол зугээр бсн юм болов уу
-
тулга (September 16, 2015 9:30:10 pm )
БАТЗАНДАН ГУАЙ СОНГУУЛИЙН ХУГАЦАА ДУУСЧ БАЙГАА ШҮҮ НАМЫНХАА ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА АЖЛЫН АЛДАА ОНООГ УЛС ТӨРЖҮҮЛДЭГ ХЭН БЭ ЧИ МУУ . ЧАМАЙГ 16 ОНД АЛЬ НЭГ ТОЙРОГ АЛБАН ТУШААЛД ДЭВШҮҮЛНЭ ЭЭ БҮҮ ГОРЬД ХҮН МУУТАЙ АМЬТАН МИНЬ…,
-
dagvadorj (September 16, 2015 11:40:23 pm )
tom luivar mungu ugaalt bolj shalgah heregtei urshuuliin huuli harje de chavaas etsegteigee hamt shalguulj dee huuli budaa bolson gansuhiin araas daraah n banknii huugeer hurungu bosgoh oroldlogo esvel end tend ajil uilchilgee hiij mungu ugaajee handah gazar n hand humuusee naad nuhud chi n booj uheh biz shorond tesehgui de niitiin teever gej teneg ard tumniig shulsan yum hiij huuchnaasaa 2 dahin ih zardald ard tumniig tulhej j bn ene boloh u bat uul uuruu zahialgaar gansukh shig ulgert unah vii dee
-
Zochi (September 17, 2015 1:56:46 am )
Estoi hereggui amitadtai… Odoo bugdeeree ediin zasagch Jargalsaihanug uamar neg argaar guij bgaad hotun darga bolgochowol uneheer chadna daa bugd sanalaa negtgeed
-
Anonymous (September 17, 2015 5:57:42 am )
үгүй ээ илжиг унаж явна..тарвагадорж монголчуудыг эх оронгүй болгож шоронд хатааж гадныханд найр тавьж ардын хувьсгалын ололтыг устгаж батүүл баабар нартайгаа хорон явуулга хийж байгааг нь таслан зогсоож нутаг буцаах цаг нь боллоо. монгол хүн ордондоо орж гарч монголчууд эх орондоо эзэн болцгооё
-
батүүл (September 17, 2015 6:00:32 am )
манай хүү метро барина гээд мөнгө авчихсан шүү дээ. метро барьчихсан. яагаав багшийн дээдийн нүхэн гарцаар ороод үз ха ха ха. бид монголчуудыг сайхан хошгирууллаа.
-
баатар ах нь (September 17, 2015 8:56:30 am )
маниуст усны амьтан үзүүлнэ гэсэн, тэр хэсэг нь хамгийн гоё шүү, агаа үзүүлэх байхаа, мэлхий, шанаган хорхой гээ л байгаа ш д
-
баттөгс (September 17, 2015 9:21:16 am )
монгол улсын гарамгай баатар ардчилсан хувьсгалын алтан партизан даргаа ирэх жил сонгууль болох гэж байдаг сонгууль танай нам гарахгүй бол энэ олон гэр оронгүй болсон улс хаачих байнаа
-
зочин (September 17, 2015 9:34:23 am )
Бат-үүл гээч нөхөрт улс төр тохирохгүй их хурал өчнөөн жил суухдаа бусдыг л муулж талцуулдаг зантай, ардчилал гэхээр нулимс нь цийлэгнээд л хоолой нь зангирана. Урьд нийгмээ уландаа гишгэчихээд 13-р зууныг өнөөдөр юм шиг ярина. Уг хүн чанарт Монголоо тэр тусмаа ард түмнээ гэсэн өчүүхэн ч алга. Сайхан аавын нэрийг хоёр нийгэмд гутааж хагартлаа баяжчихаад зүсэм талх балга сүүний үнэ мэдэхгүй хөлчүүхэн явна. Та хэзээдээ үр удмаараа ийм их хөрөнгөтэй болчихов оо…ЭНЭ АРДЧИЛАЛ УУ
-
Anonymous (September 17, 2015 10:04:22 am )
Энэ тэнэг өвөө Улланбаатарыг ямар Ганнам болгоно гэж Циркэд ямар сүртэй кино үзүүлж тэнэгтлээь санаж байгаа болов уу, үлгэрийн Баатар
-
chat (September 17, 2015 10:42:49 am )
batuulee nteever ter chigtee dampuurlaa!!! yamar ih hemjeenii avliga avsan bolhooroo iim yum hiij suugaa novsh ve? solongsiin huviin companiig bayajuulah tuluvluguutei ajil yavuulaad bgaa yum be? ТӨХК-orlogo yahleeree tiim dansand shiljij orood butsaad yu bolj bgaa yuyum be? shilen dans ene ter chini chamd uichildeeggui huulias gaduur hun uu?medegdeh bolomjgui bolson bna. zugeer l huv husgaliin olj bgaa orlogiig duraaraa huvagaad tanaad taraad taarch duusch bnaa!
27 Comments