antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 16, 2015 Comments are off

Гэндэнгийн гудамжны зам хаасан

нийтлэсэн Admin

Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Парламентийн ассамблейн  хурал энэ сарын 15-19-нийн өдрүүдэд Улаанбаатар хотод  зохион байгуулагдаж байгаатай  холбогдуулан Гэндэнгийн гудамж буюу  “Shangri-La” зочид буудлын орчим, Гэрлэх ёслолын ордны зүүн талын гэрлэн дохиотой уулзвараас баруун тийш Хүүхдийн ордны баруун уулзвар хүртэлх замыг  бүрэн хааж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлалаа. Тиймээс хуримаа хийж  байгаа иргэд “Гэрлэх ёслолын ордон”-ы  хойд хаалгаар үйлчлүүлэх юм.

Мөн 15-ны 22.00 цагаас 16-ны 00:00 цаг хүртэлх хугацаанд Спортын ордны баруун уулзвараас Төрийн ордны зүүн уулзвар хүртэлх замыг  бүрэн хаана. Тиймээс  Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Парламентийн ассамблейн  хурлын өдрүүдэд иргэдийг  замын хөдөлгөөнд оролцохдоо дээрх чиглэлийн замуудыг  сонгохгүй байхыг  Замын цагдаагийн газраас анхаарууллаа.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car