antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 15, 2015 Comments are off

Шуурхай мэдээ: Хүсэлтийг хүлээн авалгүй шүүх хурал үргэлжиллээ

нийтлэсэн Admin

144229002955f7996d312bbЕрөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхэд холбогдох шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд болж байна. Шүүгдэгч Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Цэрэнжээ “Л.Гансүхийн хэрэгт шүүгч Х.Идэр нарыг томилсон Ерөнхий шүүгчийн захирамж алга. Шүүх ийм шударга бусаар ажиллаж байна. Мөн 40 хавтаст хэрэгтэй 1 хоногийн дотор танилцсан. Энэ нь хурлыг үнэн зөв шүүх үү гэсэн хардлагыг төрүүлж байна” хэмээн шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан хүсэлтээ шүүхэд гаргасан. Улмаар хүсэлтийг хүлээн авах эсэхийг хэлэлцэхээр цаг гаруйн хугацаанд завсарласны эцэст Ерөнхий шүүгч хүсэлтийг хүлээн аваагүй байна. Ингэснээр шүүх хурал үргэлжилж байна.

Яг одоо улсын яллагч болон өмгөөлөгч нарын зүгээс хавтаст хэрэг авагдсан материалуудаас судлуулах асуудлуудаа шүүгчдэд танилцуулж байна.

Б.Анир


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car