antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 14, 2015 2 comments

Хакүхо хоёр дараалан өвдөг шороодов

нийтлэсэн Admin

hakuhodevjeeМэргэжлийн сүмогийн Аки башё эхнээсээ л сенсацитай эхэлж байна. Эхний өдөр Их аварга Хакүхо Окиноүмид ялагдсан бол өнөөдөр маэгашира Ёшиказед уналаа. Мэдээж энэ башёд түрүүлэх хамгийн өндөр магадлалтай бөх бол ХАКҮХО. Гэвч эхний хоёр өдөр ялагдал хүлээсэн нь олон хүмүүст “Энэ башёд хэн түрүүлэх вэ?” гэсэн асуултыг өрнүүлээд эхэллээ.

Тэгвэл Хакүхо аварга нийт хэдэн удаа эхний өдөр ялагдал хүлээж, хэдэд нь түрүү хүртэж байсан бэ гэж түүх сөхөж үзлээ. Тэрбээр 2006 оны тавдугаар сард анхны түрүү хүртсэнээсээ хойш нийт найман удаа /өнөөдрийнх орохгүйгээр/ эхний өдөр ялагдал хүлээсэн байдаг. Үүнээсээ дөрвөн башёд нь түрүүлж, хоёр башёд дэд түрүү хүртсэн байдаг. Ингээд бодохоор түүний түрүүлж болох магадлал тийм ч багасаагүй бөгөөд 9 дэх удаагийн 0-1 амжилтаар эхэлж буй башё эхэллээ.
Энэ башё ХАКҮХО-гийн 36 дахь түрүү юу?, эсвэл Какүрюү, Тэрүнофүжи нарын хоёр дахь түрүү юу? аль эсвэл өөр хэн нэгний анхны түрүү байх болов уу?

Харин Какүрюү М.Ананд, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нар ээлжит даваагаа авлаа. Харин Ичиножёо А.Ичинноров Миягорюүд унасан байна.

Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • bantan (September 14, 2015 8:10:03 pm )

    Өө хөөрхий больж эхэлж байгаан биш биз дээ.2 өдөр дараалж унаж байгаагүй юмсан.

  • zochin (September 23, 2015 7:27:44 pm )

    Уул нь сайн бөх байгаам Харих болоогүй дээ

antalya rent a car