Энэ намрын халуухан сэдвүүдийн нэг нь сурагчийн дүрэмт хувцас байв. Сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэл эрхэлдэг олон компани байдаг ч хууль бус өрсөлдөөн газар авсныг мэдээллийн хэрэгслүүд олонтаа дэлгэсэн билээ. Хамгийн гол нь зарим үйлдвэрлэгчид төрийн албанд хууль бус ажиллагааныхаа сүлжээг өргөжүүлж, монополь эрх эдлэх гэсэн муйхар явдал нь газар авлаа. Үүний зэрэгцээ “Заавал бидний үйлдвэрлэсэн дүрэмт хувцасыг ав. Эс тэгвэл сургуулиас хөөх хүртэл арга хэмжээ авна” хэмээн Ерөнхий боловсролын зарим сургуулийн сурагчдад багш нараар нь дамжуулан тулган шаардсан явдал ч хэрээс хэтэрчээ. Шуудхан хэлэхэд, энэ мөнгө угаагчдын бүлэглэл Монгол Улсын боловсролын салбарт занахийлж, ирээдүй хойчоо дарамталсан гэж үзэж болохоор.
Тиймээс дээрх хууль бус зүйлтэй үл эвлэрсэн эцэг эхчүүд Сурагчдын дүрэмт хувцас үйлдвэрлэх оёдлын үйлдвэрүүдийн холбоонд гомдол ирүүлсэнийг үндэслэж тус холбооноос АТГ-т хандан шалгуулахаар болжээ.
Мэдээллийн эх сурвалжийг үндсээр нь дэлгэвэл 2013 онд Монгол Улсын Засгийн газраас Оёдлын үйлдвэрийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор “Чингис” бондоос 23 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг гаргасан билээ. Харамсалтай нь Боловсрол шинжлэх ухааны яамны Бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга н.Эрдэнэчимэг, Үйлдвэр хөдөө аж ахуйн яамын Төрийн нарийн бичгийн дарга асан н.Золжаргал нар нь ямар ч шалгуур үзүүлэлтгүйгээр долоон компанитай хуйвалдан 23 тэрбум төгрөгийг өгсөн аж.
Тодруулбал, дүрэмт хувцасны үйлдвэрлэлд мөнгө угаах ажиллагаа өдгөөгөөс хоёр жилийн өмнө сууриа тавьж, өнөөдрийг хүртэл үргэлжлэх болсон юм. Тиймээс энэхүү бусармаг ажиллагааг Улсын Дээд шүүх хянаж үзээд 2015 оны долдугаа сарын 1-ний өдрийн 179 дүгээр тогтоолоор “өрсөлдөөнийг санаатайгаар хязгаарласан, үнийг хэт өсгөсөн, зах зээлд цөөн тооны компаниудад давуу байдал олгосон” хэмээн буруутайд тооцсон.
Тиймдээ ч БШУЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын 2013 оны долдугаар сарын 9-ний өдрийн 4/3931 тоот албан бичиг, ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны долдугаар сарын 16-ны өдрийн 01/2613 тоот албан бичгүүдийг тус тус хүчингүй болгосон байна. Ийнхүү Монгол Улсын Дээд шүүхээс буруутайг нь тогтоож, үйл ажиллагааг таслан зогсоох хүртэл арга хэмжээ авсан байтал төрд танил талын хүрээгээр шургалсан бизнесийн бүлэглэл өнөөдрийг хүртэл бусармаг ажиллагаа явуулж байгаад хэний ч гайхал төрөх байх.
Хамгийн аюултай нь эдийн засаг багагүй хямралтай энэ үед эцэг эхчүүд чанартай, хямд үнэтэй дүрэмт хувцас сонгож хүүхдүүдээ хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцуулсан. Гэтэл нийслэл, дүүрэг, орон нутгийн Боловсролын газрын дарга, сургуулийн захирлууд хуйвалдан мөнгө угааж “Төмөр трэйд”, “Өэлүн мэнч”, “Шилмэл загвар”, “Эрд сүлж”, “Шүтэн уул”, “Торгон хийц”, “Бүтээлч үйлс” зэрэг компаниудад үйлдвэрлэсэн өндөр үнэтэй хувцасыг сурагчдад шахаж, Боловсролын газрын дарга нар, сургуулийн захирлууд дээрхи долоон компанийн үйлдвэрлэсэн хувцсыг сурагчид заавал өмсөх хэрэв өмсөхгүй бол сургуульд нь явуулахгүй гэх зэргээр шахалт үзүүлсэн байна.
Энэ мэт зүйл улам даамжирч байгаа учраас эцэг эхчүүдийн гомдлын дагуу Сурагчдын дүрэмт хувцас үйлдвэрлэгч оёдлын үйлдвэрүүдийн холбооноос АТГ-д шалгуулах нь зүйтэй гэж үзжээ. Ямартай ч төрд байгаа бизнес бүлэглэлийн тусламжтайгаар 23 тэрбум төгрөг төрөөс авсан нэр бүхий долоон компанийг шалгуулах нь зөв гэдэгтэй олон хүн санал нийлэх байх. Улсаас их хэмжээний зээл авсан нэр бүхий компаниуд энэ зээлээ төлөхийн тулд аймаг, нийслэлийн Боловсролын газрын дарга нар, сургуулийн захирлууд албан тушаалаа ашиглан дарамт үзүүлж байгааг ч дээрх мэдээллээс харж болно.
Бидэнд байгаа мэдээллээр бол Нийслэлийн Баянзүрх дүүргийн боловсролын газрын дарга мөн дүүргийн 84-р сургуулийн захирал , Сүхбаатар дүүргийн боловсролын газрын дарга мөн дүүргийн 1-р сургуулийн захирал, Хан-Уул боловсролын газрын дарга мөн дүүргийн 18-р сургуулийн захирал болон мөн орон нутгаас Хөвсгөл аймгийн Боловсролын газрын дарга сургуулийн захирлууд, Сэлэнгэ аймгийн боловсролын газрын дарга сургуулийн захиралууд, Өвөрхангай аймгийн Болосролын газрын дарга сургуулийн захирлууд, Дархан уул аймгийн болосролын газрын дарга сургуулийн захирлууд, Дундговь боловсролын газрын дарга сургуулийн захирлуудыг хууль заасан журмын дагуу яаралтай шалган өгч олон мянган эцэг эх, хэрэглэгчдийн гомдлыг барагдуулах нь зүйтэй хэмээн тус холбооноос үзжээ.
Эх сурвалж: Zaluu.com
Холбоотой мэдээ
-
zochinmanai (September 11, 2015 9:18:32 pm )
Dampuursan bolovsorlyn slstemiin
hulgaich alban haagchidyg shond
duujilj shorond hataagaach. -
Зочин (September 11, 2015 10:26:50 pm )
Лав миний нэг танилын яриагаар Төмөр трейд гэдэг компани хятадаас сурагчийн дүрэмт хувцасыг оруулж ирээд хэмжээ нь таарахгүй байгааг нь засаж оёоод зардаг. Үйлдвэрлэдэггүй гэсэн.
-
zochin (September 12, 2015 12:21:10 pm )
ereen deer zunduu duremt huvtsas bna lee uneheer gaihsan shuu mongoldoo uildverledeg gesen chini hyataduud hiideg yum shig bna lee
-
haha (September 12, 2015 4:29:08 pm )
Muunii shashintan Nasanbayar baigaa tsagt huuhdiinhee bolovsrold sanaa zovj bna shuu yu ch zaaj bga yum bile Muuniig jinhene aav mini gej uilan hailan dagaj guij Muunii avgaig jinhene eej mini gej uvdug sugdun murguj baisan l hun dee
-
bol (September 13, 2015 6:33:13 pm )
Manai surguuli l lav tumur tereidig zaaval ums gedg sh dee.uv.30 us
-
Gishuun (September 14, 2015 12:17:17 am )
Тэмүүжин мэнчийн хувцас чанаргүй захирлуудыг шахаж заруулах ажлыг хийж байгаа гэлүү
6 Comments