Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багийн “Шодон хус” гэдэг газар (сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км-т) хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.09.02-ны өдрийн 21:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашинтайгаар түймрийг унтраахаар ажиллаж байна.
Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хоолойн зах багийн “Хар давааны-Ам” гэдэг газар (сумын төвөөс хойд зүгт 70 км-т) ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.27-ны өдрийн 09:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 50 иргэн, 5 автомашин, нийт 74 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.09.02-ны өдрийн 18:00 цагт түймрийг цурамд оруулав гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.