antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 2, 2015 29 comments

Н.Алтанхуяг: Миний ойр хавийнхныг шоронд хийж байна

нийтлэсэн Admin

144116463355e66d594d6caЕрөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийн шүүх хурал өнөөдөр болох байсан ч нэг шинжээч, хоёр гэрч ирээгүй гэх шалтгаанаар энэ сарын 10-ны өдрийг хүртэл хойшиллоо. Тиймээс дараагийн шүүх хурал болтол Л.Гансүхийн нарын 3 хүнийг дахин цагдан хорих шийдвэр гаргасан юм. Харин энэ удаагийн шүүх хуралд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өөрийн хүсэлтийн дагуу шүүх хуралд гэрчээр ирж оролцлоо. Энэ үеэр түүнтэй ярилцав.

 -Шүүх хуралд та гэрчээр оролцохоор ирлээ. Шүүх хурлын талаар ямар байр суурьтай байна вэ? 

-Шүүх хурал хойшиллоо. Хойшилсон шалтгаан нь энэхүү зохиомол хэргийг бий болгосон гол гэрчүүд нь ирсэнгүй. Нэрийг нь н.Ичинхорлоо гэж байна. Шинжээчийн дүгнэлт гаргаж, хохирол учирсан гэж хэлээд байгаа хүн нь юм байна. Гурван удаагийн шүүх хуралд нэгэнд нь ч ирээгүй гэнэ. Багануурын уурхайд хохирол учирсан гэх утгатай юм ярьсан хүн нь ч алга болчихож. Тиймээс эдгээр хүнийг байхгүй гэх шалтгаанаар шүүх хурал хойшилж байна. Зохиомол хэрэг үүсгэсэн хүмүүс нь ирэхгүй болохоор шүүгдэж байгаа гурван хүнийг шоронд хорьж байгаа нь монгол улс шоронжсон нийгэм болжээ гэдгийг харуулж байна. Нөгөө талаас улс төрийн зорилготойг мөн харууллаа.

-Улс төрийн зорилгоор гэхээр үүний ард хэн байгаа гэж та хардаж байна вэ? 

-Ойлгомжтой ш дээ. Монголын нийгмийг хоёр гуравхан хүн удирдаж байна. Тэр нь нам дамжчихсан байгаа биз дээ. Яагаад МАНАН гэдэг зүйл үүсгээд байгаа юм. Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагахын тулд юу юу хийв. Н.Алтанхуягийг яагаад огцруулав. МАНАН-гаа байгуулахын тулд. МАНАН байгуулах нь буруу юм гэж би анхнаасаа хэлж байсан. Тэрнийхээ төлөө өчнөөн дарамт шахалтад орсон. Хожим нь МАНАН байгуулах нь буруу байжээ гэдгийг хүмүүс ойлгож байгаа байх.

-Тодорхой хэлбэл? 

-Энэ бол цэвэр улс төрийн зорилготой. Н.Алтанхуягийн нэр төрийг унагах, Шинэчлэлийн Засгийн газрыг унагах зорилгоор хийсэн ажлын нэг. Хоёр жил ажиллах хугацаанд миний чих их ч халууцсан даа. Бид чөмгөө дундартал зүтгэсэн. Өглөөнөөс шөнө хүртэл ажиллаж, хагассайн өдөр ч Засгийн газрын хуралдаан болдог л байлаа. Гол зорилго нь л Шинэчлэлийн Засгийн газрыг унагах. Шинэчлэлийн Засгийн газар яагаад зарим хүмүүст таалагдаагүй вэ гэхээр би ард түмний төлөө ажиллахаар гарч ирсэн болохоос бүлэглэл юм уу нам дамнасан хүмүүст үйлчилдэг хүн биш гэдгээ анхнаасаа тод томруун хэлсэн. Ингэж хэлснийхээ төлөө том шахалтад орж өчнөөн зүйлд өртсөн. Миний охинд хүртэл хэрэг үүсгэж, миний ойр хавийн бүх хүнийг шоронд хийсэн. Л.Гансүхтэй шүүгдэж байгаа охиныг 6 сар, Л.Гансүхийг 3 сар шоронд хорьсон байна. Нүүрсний хэрэг гэдгээр 6 хүнийг шоронд суулгасан. 21-27 насны 3 залууг 5 6 сарын хугацаанд хорьж байгаад энэ хэрэгт холбогдолгүй юм байна гээд сулласан байна. Тэгчихээд одоо гэнэт та нарт дахин татварын хэрэг үүсгэнэ гээд байж байна. Энэ бол цэвэр улстөрийн зорилготой. Н.Алтанхуяг ба түүнийг тойрсон хүмүүсийг намнах ажиллагаа. Тиймээс би энэ удаагийн шүүх хуралд өөрөө оролцохоор ирлээ.

-Дараагийн шүүх хуралд оролцох уу. Шүүх хуралд оролцохдоо танд Л.Гансүхийг буруугүйг нотлох ямар нэг баримт бий юу?

-Би өөрт байгаа нотлох баримтуудаа аваад оролцоно. Надад зузаан хавтас бий. Би хоосон шүлс үсэргэж ярихгүй. “Нүүрс” хөтөлбөр эхлэхэд уурхай дээр хэлж байсан үг, хөтөлбөр үргэлжлээд Толгойтын өртөөнд хэлж байсан үг гээд их юм бий. Улаанбаатар хотод “Нүүрс” хөтөлбөрийн ач тусыг 17000 гаруй мянган айл байдаг. Энэ бүх баримтаа аваад оролцоно.

-Л.Гансүхийг 13 тэрбум төгрөг завшсан байж болзошгүй гэж АТГ-аас мэдээлсэн байдаг. Ор үндэсгүй мэдээлэл хийхгүй байх? 

-АТГ Л.Гансүхийг гэмт хэрэгтэн болгохын тулд анхнаасаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон тэрбумын хэргийг идсэн уусан мэт ярьсан. Тэр байтугай улстөрийн зорилготой гэж хэлэх том шалтгаан нь, манай засгийн газар 2014 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр огцорсон. Гэтэл яг өмнөх өдөр нь АТГ-ынхан Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөх байсан Л.Гансүх маш их хэмжээний хохирол учруулсан гэдгийг албан ёсоор мэдээлж, иргэдийг тархийг угаасан. Ийм л зүйл болсон. Монголчууд одоо бүгд Л.Гансүх бол хэрэгтэн гээд хүлээгээд авчихсан. Шүүх хурал ч болоогүй, гэм буруутай нь тогтоогдоогүй байхад л олон нийтэд гэмт хэрэгтэн гээд цоллогдчихсон. Монголд нэг хачин жишиг тогтчихсон байна. Хүний гэм буруутай нь тогтоогдоогүй байхад гэм буруутай мэтээр нийтэд зарлаж байна. Хэвлэлийнхэн дамжуулаад зогсохгүй гол нь төрийн байгууллагууд албаны хүмүүс гэмт хэрэгтэн мэтээр мэдээлэл хийдэг нь маш аймшигтай. Төрийн байгууллага нь цөөхөн хүний гарт байна. Том акул, авлига хээл хахуулын хэргээр ярьдаг томчуудтайгаа зууралдахгүй байна. Монголын нийгэм ялзарчээ. Нам дамнасан бүлэглэлд үйлчилдэг болжээ.

-“Нүүрс” хөтөлбөрийн хэргээр Л.Гансүхийг шалгаж байна. Гэтэл Л.Гансүх нь гарын үсэг зурдаг албан тушаалтан биш гэж та хэлээд байгаа? 

-Шинэчлэлийн Засгийн газар 2 жил 3 сарын хугацаанд ажиллахдаа бид 3 том зүйлийг том зорилтоо тавин болгон ажилласан.

Нэгдүгээрт, Ард түмнийхээ ахуй амьдралыг дээшлүүлнэ. Халаасан дах мөнгийг хэмнэж, ажилтай орлоготой болгоё гэх чухал хөтөлбөрийг хэрэгжүүлсэн.

Хоёрдугаарт, Төрийн хүнд сурталыг арилгая. Хээл хахууль авлигалыг зогсооё гэсэн чиглэлээр идэвхтэй ажилласны эцэст үүнийхээ горыг амсч байна.

Гуравдугаарт, Том бүтээн байгуулалтын ажил хийе гэж. Үүнийг маш олон хүний хүчин чадал, дэмжлэгээр хангалттай сайхан хийж чадсан гэж бид үздэг.

Одоо гурван жил гаруй хугацаа өнгөрсөн учраас хүмүүс бидний хийсэн ажлыг мартсан байж магадгүй. Ард түмний ахуй амьдралыг дээшлүүлэх, орлогыг нэмэгдүүлэх зорилгоор чадахгүй бол ядаж гарч буй зарлагыг нь багасгах үүднээс олон ажил хийсний нэг нь “Нүүрс” хөтөлбөр. Гэтэл ажил хийсэн нь хэрэгтэн болдог зүйл тогтсон байна. Гэхдээ монголын нийгэм арай ч энэ талруугаа хавтгайраагүй байх гэж итгэж байна. “Нүүрс” хөтөлбөрөөр Л.Гансүхэд хэрэг үүсгэсэн нь захиалгатай, зохиомол хэрэг байсныг хэлмээр байна. “Нүүрс” хөтөлбөр 2012 оны арваннэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. Өвлийн хүйтэн эхлэх үед иргэд 11-11 утасруу “Өвөл боллоо. Хүйтэн болж байна. Нүүрсний үнэ дийлдэхээ болилоо. 200 гаруй мянган төгрөг болсон. Үүнд засаг, төрөөс арга хэмжээ аваач ээ” гэх гомдлууд их ирдэг байсан. Үүний дагуу судалгаа явуулж, Сономпил сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарган өмнө нь ажиллаж байсан хүмүүсийг ч оролцуулан нүүрсний үнийг буулгах боломжтой юм байна гэх шийдэлд хүрсэн. Улмаар тонн нь 200 мянган төгрөгний үнэтэй нүүрсийг 80 мянга болгох бололцоо байгааг судалж гаргасан. Нүүрсний үнийн зовлонг гал түлдэг айлууд ойлгоно уу гэхээс паартай айлууд ойлгохгүй. 5 тонн нүүрсийг 200 мянган төгрөгөөр худалдан авахад л сая төгрөг болж байна. Сая төгрөгийг 2 дахин багасгахаар 500 мянган төгрөгөөр нэг машин нүүрс авах боломжийг “Нүүрс” хөтөлбөрийнхөн бүрдүүлсэн юм. Шинэчлэл гэдэг бол мөнгө биш сэтгэл гаргаж хийдэг ажил. Бид энэ урианыхаа дагуу сэтгэл гаргаж, их зүтгэж хийсэн дээ. Үүнд нүүрсний уурхай, төмөр зам, ачиж буулгадаг иргэд, портерын жолооч, хорооны иргэд гээд олон хүнээс хамаарсан ажил байсан учраас ахлах зөвлөх Л.Гансүхээрээ удирдуулж, сайн зохион байгуулахыг даалгасан. Л.Гансүх бол гар хөлийн үсэг зурдаг, мөнгө төгрөг шийддэг албан тушаалтан биш. Бүх шийдвэр Н.Алтанхуягийн гаргасан, Шинэчлэлийн Засгийн газрын гаргасан шийдвэр байсан. “Нүүрс” хөтөлбөр амжилттай хэрэгжсэн. Гэтэл АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэллээ. Энэ хэрэгт хохирогч байхгүй. Шүүх хуралд яагаад гэрч нь ирэхгүй зугтааж байна. Хохиролтой гэж хэлчихээд хуралдаа ирэхгүй зугтаад байна.

-Багануурын нүүрсний уурхайн удирдлагууд хуралд ирсэнгүй? 

-Үнэндээ Багануурын нүүрсний уурхай ч ашигтай ажиллаж, тус уурхай үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш анх удаа 2013 онд ажилчиддаа 5 сарын урамшуулал цалин өгсөн. Үүнд Засгийн газрын зүгээс Багануурын уурхайд дэмжлэг үзүүлсэн.

Нэгдүгээрт, Багануурын нүүрсний уурхайд 18 тэрбум төгрөгийн зээл олгож, тэдний үйл ажиллагааг дэмжсэн.

Хоёрдугаарт, Багануурын нүүрсний уурхайг тойруулаад хууль бусаар хувьчилж авсан газруудыг хүчингүй болгосон.

Үүнд Засгийн газар маш сэтгэл хангалуун байсан. Гэтэл одоо шүүхийн танхимд зогсож байгаа нь үнэхээр харамсалтай байна. Гэхдээ үнэн мөн нь олдох байх. Энэ хэрэг цагаадна гэдэгт би эргэлздэггүй. Хэрэв цагаадахгүй бол ард иргэдийн төлөө ажил хийсэн хүн яллагдана гэдэг байж боломгүй зүйл. Хэдхэн хүний захиалгаар хийгдэж байгаа ажил. Удахгүй захиалагч нар нь ч ил болох байхаа.

-Г.Дэнзэнгийн хэргийн талаар байр сууриа илэрхийлээч? 

-Яг л Л.Гансүхийн хэрэгтэй адилхан шүү дээ.

Б.Чимэг 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

29 Comments

  • zochin (September 02, 2015 3:00:37 pm )

    taniig erunhii said baihad hilseer shiitgegdej shorond orson zunduu alban tushaaltan baigaa. Ta ter ued helmegduulelt, uls turiin zorilgoor ene ajil hiigdej bna gedgiig medej mederch baisan uu

  • ] (September 02, 2015 3:15:40 pm )

    tanii udirdaj baisan ardchilsan namiin hulgaich nariin hiisen hereg bolhoor hereg bish boldog yum uu hereg shalgaj shiidber gargah gej baigaa hunii omnoos herge bish gej yaridag hen bolson yum altanhuyagaa

  • ] (September 02, 2015 3:15:40 pm )

    tanii udirdaj baisan ardchilsan namiin hulgaich nariin hiisen hereg bolhoor hereg bish boldog yum uu hereg shalgaj shiidber gargah gej baigaa hunii omnoos herge bish gej yaridag hen bolson yum altanhuyagaa

  • зочин (September 02, 2015 3:32:01 pm )

    идэж ууссан үнэн юм чинь шорондоо орохгүй яах гэв Алтанхуяг ингэж солиорох хэрэгггүй л байхгүй ичдэггүй новш бэ

    • Шударга (September 02, 2015 10:59:43 pm )

      Хуц

  • зочин (September 02, 2015 4:29:53 pm )

    Эргэн тойрноо шоронд явуулсан муу ёрын дөрвөд вэ чи

    • Шударга (September 02, 2015 11:02:05 pm )

      хуц аа

  • Shuud helen (September 02, 2015 6:01:51 pm )

    Araaa daaj chadkuu bol ankhnasaa yaahgej tom alban tushaal tom mongoor oroldson yum be!!!! Ardin khvv gar utas hulgaa hiigeed 10 jileer taslagdaad yawsan. Tehd 10 ter bumaar in idsen nowshnuud uilj duulaad archagaa aldaj bga bizdee Muujgai nuud.

  • AN (September 02, 2015 8:53:39 pm )

    Helmeguulelt bn

  • haanaa (September 02, 2015 10:10:02 pm )

    Gem zemgyi hvmvvsiig l horij tsagdaad baib gejdee idsen uusan bol hergee hvleetsgee

  • Шударга (September 02, 2015 11:01:20 pm )

    Нүүрсний үнэ хямд байх нь ард олонд л хэрэгтэй

  • зочин (September 02, 2015 11:28:17 pm )

    Одоо өөрөө ижилдээ нийлэх дөхөж байж мэднэ шүү урт хушуу толгой орооно гэдэг үнэн ч байж магадгүй

  • zochin (September 03, 2015 7:16:17 am )

    Uurin hisen uurt uuduu hayasan chulu tolgoi dr gegcheer Uls tord garch irengvvt l busdig helmegdvvlj ajlas halj hels hereg vvsgesen Dorilogjav ta 2g ard tvmen bitgi hel burhan ch orshoohgvi vzeh yumaa vzeh l hetegteishdee Hvn bvr harsan tengerteishdee Ard tvmni toloo yum hichihsen yarih bagaa tailj hayad uuchlal guival vnend arai l oir bh chi ch tegej chadahgvidee chini vzeh vvreh eostoi zovlongin zovhon ehlil za …

  • зочин (September 03, 2015 8:59:22 am )

    Хай та өөрөө ч нилээн маапаантайдаг.Өөрийн санаачилгаар шалгуулж од болохгүй юмуу.

  • Зочин (September 03, 2015 11:21:14 am )

    Хийсэн хэргээ хүлээл дээ чи. Хотонд орсон чоно шиг л улсын хөрөнгийг үрэн таран хийж цоорхой зам, хэдэн байшин л үлдээд байна. Ирэх жилээс бөөн бөөнгадаад өр төлж улс дампуурах гэж байгаа ш дээ

  • zoshin (September 03, 2015 11:49:30 am )

    ev negliin zasgiin gazar baiguulah neriin dor manantaj tavan tolgoig avah zorilgoor Altanhuyagig unagasan ni todorhoi bolj baina daa.Oroitson hoiho sh gesen Z.Enhbold oilgoj Tavan tolgoin ard tumend ashiggui gereenii esreg zogsoj daigaa ni zuv shuu.MAN hezee eh oron,ard tumnee bodoj baisan bilee dee ,20 jil idlee,idehiin tuld zasag tur uimuulj turd ishihgui orson zailuulsan ni zuv

  • zoshin (September 03, 2015 11:53:11 am )

    altanhuyag enhbold 2 g demjinee ih zuv ajillaj bna

  • АРД (September 03, 2015 1:06:00 pm )

    БАЛАЙ БОХИР АРД ОЛНЫГ ДОРД ҮЗСЭН ХУУРАМЧ РИ ЗИ ДАА

  • Nurlaan (September 03, 2015 2:18:02 pm )

    Uul ni ooriig ni l hiih estoi. Gehdee hamtad ni shuudee.

  • Батхүү (September 03, 2015 6:25:18 pm )

    Буруутай л бол шоронд орно л биз дээ эрхмээ

  • nym (September 03, 2015 10:55:40 pm )

    Xazaican deer ni tulxlee gegchiin um l boloh um shiv dee AN-namiinxnii hiig baina geed baigaa buteen baigyylaltiin diilenx ni Altan-xuygiig eronxii caid baixad xiigdcen zuil shuu dee. Er ni manaixan hunii myyd yacan dyrtai boloo vee? End cetgegdel bicheed baigaa humuuciin zarim ni xachin uig xellegeer xumuuciig dairch doromjilcon baix um Ooroo xen bolood uu bicheed baigaagaa neg bodmoor um.

  • зочин (September 04, 2015 8:22:16 am )

    Өөрчлөлтийг нэг өдрийн дотор хийдэггүй юм. Тогтолцог, тогтсон дэг жаягийг нураах амархан. Эргэж босгоход хүнд. Горбачёв шиг алдсан байна. Ардчилсан намынхаан

  • Enhbayar Bayanselenge nart msg ilgeeye (September 04, 2015 2:13:25 pm )

    Enhbayar 99112199 Bayanselenge 88112016 icheech de ene humuust mongolin turiig buu gutaa gj msg bichie Arai ch de bayanselnge said hiile yuuuuuu

  • Enhbayar Bayanselenge nart msg ilgeeye (September 04, 2015 2:13:52 pm )

    Enhbayar 99112199 Bayanselenge 88112016icheech de ene humuust mongolin turiig buu gutaa gj msg bichie Arai ch de Bayanselenge gdg avgai turiin said hiile yu barah uu

  • ХҮН (September 04, 2015 5:18:07 pm )

    ОДООГИЙН АН-Д Н.АЛТАНХУЯГ ШИГ ЛИДЕР БАЙХГҮЙ. ЭНЭ БОЛ ЗОХИОМОЛ ХЭРЭГ. ЯГ ҮНЭНДЭЭ ЖОНХУУ БАТТУЛГА, БЭЛТРЭГ ЗИ, ХҮЗҮҮГҮЙ ЭЛБЭГДОРЖ 3-ЫГ ШАЛГАВАЛ ЖИНХЭНЭ АВЛИГЫН ХЭРЭГ ӨӨР БАС БУС Ч ЮМ ИЛЭРНЭ.

  • БолдБидDgyАрайБондгор (September 04, 2015 6:09:10 pm )

    Буруу замаар будаа тэвэл буцахдаа шороо тээнэ ээ гэж. Өөрөө ойр тойрныхноо хөлдөө чирч байгаа юм биш үү. Шүүх хурал дээр өөрийгээ зөвтгөх гэсэн дайралт хийнэ. мэдээж…

  • Ёс суртахуунгүй хүний сонгодог жишээ (September 04, 2015 8:16:38 pm )

    Монголд шударга ёс байгаа бол 2 зүйл шийдэгдэх ёстой. 1-рт, Энэ Гансүх өөрөө мэдэхгүй байж болно. Гэхдээ түүний идсэн мөнгө ард түмэнд тусаа өгөх ёстой олон сургууль, ясли, эмнэлгийн мөнгөнөөс хулгайлсанд гол байгаа юм. Товчдоо, Гансүх заавал ялаа эдлэх ёстой. 2-рт, Гансүх нэгэнт хувааж идсэн мөнгөнийхөө эрхшээлд ороод байгаа болохоос хамтрагч нь Н.Алтанхуяг шүү дээ. Ер нь Алтанхуягтай ойр байсан бүх хүн Алтанхуягийн ивээлээр улсын мөнгөнөөс асар их завшдаг. Намын найз Хүрэлсүх нь Цэвэр агаар сангийн мөнгө идээд шоронд, охин Саранзаяа нь Сангийн Яамнаас мөнгө гаргаж өгдөг байсан, тэгээд хэрэгт ороод Яамнаасаа хусуулсан, хүргэн Дэнзэн нь бас баахан иөнгө идээд одоо байцаагдаж байгаа, шавь Пүрэвсүрэн нь Төрийн сангийн захирлаас хусуулсан. Бүгд Алтанхуягийн ойр дотны хүмүүс. Ивээлд нь байгаад мөнгө иддэг. Ер нь Алтанхуягийн талынхнаас ард түмний нэхвэл аймаар тоо гарна даа. АЛТАНХУЯГ ЭНЭ БҮХНИЙГ “УЛС ТӨР ХИЙЖ БАЙНА” ГЭСЭН ҮГЭЭР ДАЛДЛАХ ГЭЭД БАЙГАА ЮМ. Алтанхуяг бас хариуцлага хүлээх ёстой. Даан ч УИХ-ын гишүүнийг хэрэгт татдаггүй хуультай. Энэ хоёр хүн заавал хариуцлага хүлээх ёстой.

  • АРДЧИЛСАН НАМ (September 04, 2015 9:29:43 pm )

    ЭНЭ ХҮН ШОРОНДОО ОРООГҮЙ БАЙГАА ЮМ УУ ТЭГВЭЛ НӨГӨӨ ЖИНХЭНЭ ЦААД ЭЗЭН НЬ СУЛ ЧӨЛӨӨТЭЙ БАЙГАА ЮМ БАЙНА, ЭНЭ ХҮН МОНГОЛ УЛСЫГ МИНЬ СҮҮЛИЙН ЖАРАН БАЙГААГҮЙГЭЭР ТОМ ХОРЛОСОН ДОО, СҮҮЛИЙН ҮЕД БААБАР ХЭЛЭЭД БИЧЭЭД Л БАЙНА, ДӨРВӨН ТЭРБУМ ДОЛЛАР ГЭЖ ИЛРЭНДЭЭ АЛИАХУЯГ ГУАЙ

  • Энхээ (September 07, 2015 1:36:37 pm )

    Алтанхуяг ерөнхий сайд сайн ажиллаж байсан шүү дээ. Та нар юм хийж байгаа хүнээ битгий гоочилоод бай л даа Алтанхуяг шиг ерөнхий сайд 2015 онд дахин төрөхгүй байх аа

antalya rent a car