Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ, Цагааннуур сумын заагт байх Хоолойн зах багийн “Хар давааны-Ам” гэдэг газарт өнгөрсөн наймдугаар сарын 27-нд гарсан ой хээрийн түймрийг өнөөг хүртэл унтрааж чадаагүй байгаа талаар аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Галыг унтраахаар Онцгой байдлын газрын 24 албан хаагч, хоёр автомашин, орон нутгийн 48 иргэн, 5 автомашин гээд нийт 72 хүн ажиллаж байгаа ч түймрийг цурманд оруулж чадахгүй байгаа ажээ. Албаны хүний хэлж буйгаар аймгийн зарим сумд бороо орж байгаа ч түймэр дэгдсэн газруудад бороо орохгүй, хуурайшилт, салхи ихтэй байгаагаас түймрийг унтраахад хүндрэлтэй байгаа гэнэ.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.