antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 26, 2011 Comments are off

Улстөрчид С.Жавхлангийн дургүйг хүргэхээс айж явах нь

нийтлэсэн Admin

Дуучин С.Жавхлан улстөрд хүссэн хүсээгүй орж ирсэн гэнэ. Нэгэнт улстөрөөр оролдож эхэлсэн хойно үгээр суухгүй нь.

Өнөөгийн эх баригчдыг харахаар уур нь хүрч олуулаа болж парламентад орооод нийгмээр нь өөрчлөх тухай ч бодох болж.

Учир нь улстөрийн дархлаа муу байгаа үед жирийн нэг дуучин залуу улстөрийн хүрээнд орж чадсанас харж болно гэжээ. Дуугаа дуулаад ард түмнээ баясгаад явъя гэхээр авлига, хүнд суртал, нйгмийн ялзрал, ядуурал зүгээр суулгахгүй хэцүүхэн байгаа бололтой. Тиймээс дургүй хүргээ байвал сэтгэл нийлсэн хүмүүсийг нэгтгээд бие даагаад нэр дэвшинэ гэнэ. Энэ талаараа өөрийн үзэж болдлоо илэрхийлэхдээ “Би эх орныхоо газрыг зарсангүй, өвөг дээдсийнхээ өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлан,иргэнийхээ үүргийг гүйцэтгээд явж байгаа жирийн залуу.

Түмэн олныхоо сэтгэл зүрхийг зөөллөн, зовлон жаргалаа хуваалцаж явъя гэсэн хүсэл эрмэлзэл минь энэ. Хэрвээ дургүй хүргэвэл 2012 оны сонгуульд ганцаараа бус, асар олон хүнтэй хамт нэрээ дэвшүүлнэ. Яагаад гэвэл, энэ олон намыг алга болгох ёстой. Монголд хөдөлгөөнгүй хорт хавдрыг үүсгэсэн тэр нийгмийн байгуулал бол нам. Ард олныхоо төлөө өдөр шөнөгүй ажиллаж, гэр орноор нь орж мэнд усыг нь мэдээд, хамт өсч, бас хамтдаа зовж чаддаг тийм хүмүүсийг гарч иртэл нь би хөдөлмөрлөх ёстой гэж бодож байна” гэжээ.

Мөн улстөрийн нөхцөл байдал хаанаас хэн ч нөлөөлж болохоор дархлаа муутай байгааг ч орхигдуулаагүй байна. Тухайлбал,  Дуу дуулж, урлагийн ертөнцөд танигдах маш хэцүү. Рок поп ч тэр, нийтийн дуу ч тэр. Гэтэл улстөр рүү зүгээр л нэг хэдэн дуу дуулсан Жавхлан гэдэг залуу яваад ороход яасан айхтар цочирдог юм бэ.

Тэгэхээр дэндүү сулбагар, дэндүү хар байгаа биз. Уг нь төрийн нэг салбар нь урлаг баймаар. Гэтэл урлагийн нэг салбар нь бараг төр болчих гээд байгаа юм биш үү. Яг үнэндээ улстөрч гэдэг мэргэжил энэ дэлхий дээр ч байхгүй. Янз бүрийн мэргэжлээр цоллож, хэсэг бүлгээрээ нэгдэн байж амин хувиа хичээх цаг дууссан. Манай их хаад хууль, эдийн засгийн сургуульд сурсан билүү.

Харьд доншуучлан, хамгийн заваан зүйлийг эх орондоо авчран ард олноо зовоож байгаа тэр хүмүүстэй харьцуулбал ямар вэ. Бидний өвөг дээдэс бүгд малчин байсан. Дэлхийг засах ухаан энэ нүүдэлчний соёл, малчин ухаан дотор байдаг болохоос биш, бусдыг сармагчин шиг дуурайх үзэгдэлд нэгээхэн ч байхгүй. Миний дуучин байх хамаагүй. Би дуугаа чин сэтгэлээрээ дуулдаг.

Харин та нар тийм л их сүрхий хуульч, эдийн засагч юм бол, наад ажлаа чин сэтгэлээсээ хий л дээ гэж хэлмээр байна. Зөв зүйл хийж, түмэн олноосоо битгий салаач ээ гэдгийг л ухааруулмаар санагддаг. Самандын Жавхлан олбог сандалд дурласандаа тийшээ зүглэх гээгүй. Тэртээ тэргүй, надад олбог сандал, нэр алдар бий. Амин хувиа хичээвэл болохгүй зүйл алга. Намайг ад үзээд байгаагийн цаана ямар санаархал байдаг юм бол, хөөрхийс.

Би тэр хүмүүст “Ингэсээр байгаад хавдар тусав аа. Хавдар гэдэг чинь өөрийгөө хав дарахыг хэлдэг юм. Надаас илүү өөрийгөө эхлээд судлаарай” гэж хэлье хэмээн хатиуухан үгийг эрх баригчдад хаягласан байна. Тэгэхээр улстөрчид  С.Жавхлангийн дургүйг хүргэлгүй явахгүй бол  эурмын нөхөдтэйгөө нэр дэвшээд баахан санал хуваах аюултай болжээ.

Б.Тэнгис

 

times.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car