antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 26, 2011 Comments are off

Сериал намайг хүчирхийлж байна

нийтлэсэн Admin

Ингээд хэлэхээр хэн нэгэн намайг дарж аваад, хувцас хунар тайлаад хүчирхийлээд байгаа юм биш. Юу гэхлээр би энэ олон телевизүүдэд их гомдолтой явдаг хүн. Яг шууд утгаараа бол сериалуудад нь /олон ангит кино/.  Хамаг гомдолоо шинэ оны босгон дээр сюрприз болгоод хэлчихье гэж бодлоо. Яадаг юм. Саяхны нэг өдөр цайныхаа цагаар ойролцоох ресторанд /уушийн газар/ аяга хоол идэх санаатай орлоо. Яахав дээ, долоо хоногтоо ганц удаа л хоолонд ордог нь үнэн юм чинь. Цав цагаан торгон бүтээлэгтэй ширээний ард  тухалж суугаад үйлчлэгч эмэгтэйг ирэхийг хүлээлээ. Харамсалтай нь тэнд намайг үйлчлүүлэгч гэж тоож харж байгаа хүн нэг ч алга. Текний дэргэд үйлчлэгч бололтой хоёр охин зурагтаар “Ангууч” гэдэг солонгосын сериалыг үзээд ухаан алга. Арга барсандаа хоолойгоо засч үзлээ, ханиалгаж үзлээ, эргэж ч харсангүй. Ходоод хонхолзоод тэсэхээ байхдаа “Үйлчлэгч ээ” гэж дуудахад нэг нь эргэж харснаа “Энэ киноны эсрэг дүрийн залуутай яасан адилхан царай муутай ах ороод ирэв ээ гээд нөгөөхдөө хэлж байх юм. Би ч эвгүй байдалд ороод нүүрээ жоохон доошлуулж “Менюгээ өгөөч” гэхэд “Уучлаарай, манайх хааж байна” гэдэг байгаа. Өдрийн 13:00 цагт шүү. Би ч шууд л уурлаад “Үйлчилгээний газар байж үйлчлүүлэгчээ хүндэтгэсэнгүй, даргаа дууд” гээд хэдэн үг хэлчихсэн чинь бадриун биетэй хоёр тогооч хүүхэн гарч ирээд, “Чи яасан “Эхнэрийн урхи”-ийн Киүпин шиг царайтай зэвүүн залуу вэ” гээд хоёр талаас сугадаад гаргачихдаг байна шүү. Бие жижиг, дээр нь эмэгтэй хүнийг хүндэтгэдэг болохоор тогооч хүүхнүүдийг тэр удаад зүгээр өнгөрөөхөөр шийдлээ. Ингэж би анх удаа “Эхнэрийн урхи” гэх солонгосын утгагүй сериалд хүчирхийлүүлсэн юм даа. Арай гэж хүсэн хүлээсэн ажлын цаг дуусч гэрийн зүг дөрвөн буудал газар явган алхаад гэртээ орлоо. Эхнэрийнхээ гарын цай хоолыг идэж, уусныхаа дараа гэртээ ирсэн хүн шиг зурагтныхаа өмнө суугаад, мэдээ үзэх санаатай удирдлагаараа суваг солин мэдээллийн хөтөлбөр гарч байгаа сувгийг хайж байтал том охин маань “Эф дөрөв” ч гэнүү тав ч гэнүү бүү мэд нэг солонгос киног үзнэ гээд удирдлага булаагаад авчихдаг байгаа. Том болсон охиноо ямар зодолтой нь биш. Гуйж нэг үзлээ, загнаж нэг үзлээ хүчирсэнгүй. Арга буюу охиныхоо эрхэнд амьдардаг эцэг шиг хамт үзээд суулаа. Удалгүй “Хөршийнд орж кино үзлээ” гээд гарсан эхнэр маань гаднаас эхэр татаад, учиргүй уйлаад ороод ирлээ. Би ч бүр сандараад яасан, ийсэн гээд л шалгааж гарлаа. Эхнэр маань арай ядан эхэр татан уйлаад “Юүмжээ өөд болчихлоо” гэдэг байна шүү.  Хамаатан садан, найз нөхөд дотроосоо Юүмжээ гэх нэртэй хүнийг бодоод олсонгүй. Гайхаад “Ямар Юмжээ вэ” гээд асуухад эхнэр маань “бишээ, Үнжээ” гэдэг байна шүү. Дотор харанхуйлж сэтгэл нэг л эвгүйрхсэн байсан би сая л нэг санаа амарч инээд алдаад тэр хүүхэн ашгүй нэг үхэж кино дуусах нь гэж бодлоо.

Би гэдэг хүн гэр орондоо хүртэл энэ сериалуудын хүчирхийлэлд дахин нэг удаа өртсөн нь энэ. Дараа нь автобусанд явж байтал уранхай жинс, урт түрийтэй гутал, урт үстэй хоёр хөөрхөн охин автобусанд орж ирээд “Өнөөх гайхал Үнжээ амьд гарсан байна” гээд л ярьж гарлаа. Миний ч уушиг зүрх амаар гарах шахам уур хүрч тэр нэг хүүхэн хорвоогийн хамаг зовлонг үүрээд амьд яваад л байх юм аа. Хурдан үхэж санаа амраагаасай гээд хэлээд хаялаа. Тэгсэн харин автобусанд явсан авгай хүүхнүүд бөөн уур болж намайг чинь хэдэн талаас татаж зулгаагаад, маажиж доромжлоод явж байгаа автобусны хаалгаар зогсоол дээр ирээгүй шахам байхад түлхээд  буулгачихлаа. Ингэж би тэр гайтай “Эхнэрийн урхи”-аас болж гурав дахь удаагаа бие мах бодиороо хүчирхийлсэн юм. За тэгээд “Амьдралын ээдрээ”-гийн Инхааг хүнхэр нүдтэй гэж хэлээд хоёр залууд зодуулсан. Анхны цалингаараа авсан урт цагаан ноолууран ороолтоо Ким Духанаас болж булаалгасан, “Анхны хайр”-ын Чан Вугаас болж авгайдаа хаягдах дөхсөн гээд учир утгагүй олон ангитай сериалуудад хүчирхийлүүлсэн тухайгаа энд хэлэ­хээ болилоо. Хэлвэл хэлнэ ш дээ, эцсийн эцэст.

Х.НАРАНГЭРЭЛ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car