antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 26, 2015 16 comments

Их хурлын даргаас Ч.Сайханбилэгт барьсан шинэ ”бэлэг”

нийтлэсэн Admin

enhboldsaihanbilegНамрын өдрүүд ч халуун үргэлжилж байна. Улс төрийн “тоглоом” ч хатуухан өрнөж байна. Хоёр хоногийн өмнө Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр мэдээлэл хийж “Намрын чуулган болтол сайдуудын асуудал яригдахгүй гэсэн. Бүр тодруулбал, тэрбээр “Зургаан сайдыг томилох асуудлаар улс төрийн намуудтай зөвшилцөх ажил үргэлжилж байгаа тул Ерөнхий сайд сайд нарын нэрсийг 10 дугаар сард буюу УИХ-ын намрын ээлжит чуулган эхлэхээр өргөн барих нь зүйтэй гэж үзлээ. Ээлжит бус чуулган зарлан, хуралдах нь УИХ-ын бүрэн эрх. Ээлжит бус чуулган хуралдсан ч сайд нарын нэрсийг өргөн барих боломжгүй гэсэн шийдвэрийг гаргасан” гэсэн юм.

Ийнхүү зургаан сайдыг ирэх арван сар болтол томилж чадахгүй. Фракциуддаа “бариулсан” АН-ынхан болон Ерөнхий сайд хэнийг ч сайдаар томилж чадахгүй яваа гэдгээ “шившигтэйгээр” нотолсон.

Гэтэл өчигдөр Их хурлын дарга, АН-ын дарга З.Энхболд тушаал гаргаж Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт “Хууль хэрэгжүүлэх тухай албан тоот” хүргүүлсэн. Нэг үгээр хэлбэл Их хурлын дарга Ерөнхий сайдыг “ажлаа хий” гэж нөгөө талаас энэ нь өөрийн зүгээс санал болгосон гишүүдийг сайд болго гэсэн далд шахалт юм. АН-ын бүлгийн хурлаар Зам тээврийн сайдад МоАХ-ын Л.Эрдэнэчимэгийг, Хөдөлмөрийн сайдад Шонхорын Г.Баярсайханыг, Сангийн сайдад Н.Батбаяр нарыг тус тус нэр дэвшүүлсэн. Гэвч Ерөнхий сайд тэдгээрийг Их хуралд өргөн барихгүй хэмээж тас гүрийсэн.

Мөн шинээр томилогдох зургаан сайдаас ердөө гуравхан суудлыг нь авлаа гэж намынхандаа загнуулсан. Удирдлагуудаа гишүүд нь ердөө гурван суудлын төлөө МАН-ыг “хөөж” эрсдэл гаргалаа хэмээн ихэд зэмлэж байгаа дуулдсан. Эдгээр асуудлуудаас болоод бүлгийн хурал нь бөөн хэрүүл болсон гэж эх сурвалжууд мэдээлж байсан юм.

Тэгвэл МАН-ын сайдуудыг огцруулсан нь Ардын намыг ад үзсэндээ биш. Ажил явуулахгүй болохоор “хөөсөн” хэрэг бүр ч биш аж. Харин АН-ынхан нөгөө л нэг “Түгжилдэх” зарчмаараа Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээ унагах гэсэн явдал байж. Ерөнхий сайд ч үүнийг нь гадарлаж ойрын өдрүүдэд намын даргаа авах гэж үзсэн ч нэг л болж өгөхгүй байна.

Ч.Сайханбилэг ээлжит бус чуулганы өмнө Намын даргадаа “Улс орны хөгжлийн энэ эгзэгтэй үед Монгол Улсын Засгийн газрын тэргүүнээр ажиллахдаа миний бие Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг чандлан сахиж, Ардчилсан намын бүх шатны удирдах байгууллагын шийдвэрийг хүндэтгэн ажиллаж ирсэн болно.

Ардчилсан намаас Засгийн газарт улс төрийн бусад намтай үргэлжлүүлэн хамтран ажиллахын тулд парламентын бүгд найрамдах улсын сонгодог жишиг болсон Гүйцэтгэх засгийн тэргүүн нь олонхийн буюу эрх баригч намын тэргүүн байх үндсэн зарчим хангагдах ёстой. Эдийн засаг, улс төрийн энэ торгон агшинд Улсын Их Хуралд хамгийн олон суудалтай Ардчилсан намын хувьд Гүйцэтгэх засгийн тэргүүн нь Ардчилсан намын даргын албыг хамт хашин улс орны өмнө тулгамдсан зорилтуудыг хэрэгжүүлж, улс төрийн бодлого, манлайллыг хослуулан гүйцэтгэх нь зүйтэй бөгөөд үүнийг зөвхөн төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа Ерөнхий сайд, Улсын Их Хуралд суудалтай Ардчилсан намын төдийгүй Монголын ард түмний нийтлэг эрх ашиг, хөгжлийн язгуур үндэс шаардаж байна.

Иймд Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны ээлжит бус хуралдааныг Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы буюу 2015 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн өмнө хуралдуулж өгөхийг Танаас шаардаж байна” гэсэн шаардлага хүргүүлсэн. Гэвч З.Энхболд үүнийг нь огтхон ч тоогоогүй.Хуулиар ҮЗХ-г бүх гишүүдийн 3/1 хувийн саналаар эсвэл намын даргын санаачлагаар хуралдуулдаг.

Эндээс ерөнхийдөө Ерөнхий сайдын суудал ганхаж буйг харж болох юм. Тиймээс ҮЗХ-г хуралдуулж өөрөө намын дарга болсон нөхцөлд 2016 оны сонгууль болтол тэсч үлдэнэ. Хэрэв ҮЗХ-г хуралдуулж намын даргаа авч чадахгүй бол тун удахгүй Ерөнхий сайд огцорно. Учир нь Ч.Сайханбилэг бол “Алтангадас” фракцийн хүн. ҮЗХ-ны 200 гаруй гишүүдийн дийлэнх нь “Алтангадас”-ынхан байдаг. Хуучин намын дарга Н.Алтанхуяг өнгөрсөн жилүүдэд багаа бүрдүүлчихсэн. Үүнийг нь өөрчлөх гэж Их хурлын дарга нөхөн сонгууль хийж 46 суудлыг шинэчилсэн ч “Алтангадас” олонхи хэвээрээ л байгаа. Үүн дээр нэмэгдээд одоо сайд байгаа бусад  гишүүдийн фракцийнхан Ерөнхий сайдын талд зогсоно. Хэрэв тэгвэл З.Энхболд намын даргаар удаан сууж чадахгүй. Учир нь гүйцэтгэх засаглалын тэргүүн намын дарга байх ёстой гээд Ч.Сайханбилэгийг намын даргадаа өргөмжил магадгүй юм .

Тиймээс Ерөнхий сайд цаг хожиж байгаад гурван сайдын асуудлыг ҮЗХ-гоор шийдүүлж, мөн намын даргын суудлаа ч авч гүйцэтгэх засаглалын тэргүүн гэдгээ бэхжүүлэх санаархалтай явна. Харин Их хурлын дарга З.Энхболд аль болох шинэ сайдуудын асуудлыг эрт шийдэж ҮЗХ-г хуралдуулахгүй байх бодолтой байгаа.

Ямартаа ч хуулийн дагуу Ерөнхий сайд дараагийн сайдыг 30 хоногийн дотор УИХ-д өргөн барих ёстой. Хугацаа нь ирэх сарын 06-нд дуусна. Тэр болтол “ноёдын зодоон” юу болохыг уулан дээрээс харж л байя.

Г.Ган

Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

16 Comments

  • Anonymous (August 26, 2015 12:01:07 pm )

    TUR BARIJI BUI NERTEI KHEDEN LALARUUD BAINAA

  • bantan (August 26, 2015 12:13:57 pm )

    Ядаргаатай гонзгой тагжий юмаа.Хурдан засагшуу юмаа байгуулчихаж болдоггүй юм байхдаа.Тэртэй тэргүй сонгууль дөхөөд олигтой ч юм хийчих биш.

  • bantan (August 26, 2015 12:14:53 pm )

    Ядаргаатай гонзгой тагжий юмаа.Хурдан засагшуу юмаа байгуулчихаж болдоггүй юм байхдаа.

  • bantan (August 26, 2015 12:15:24 pm )

    Ядаргаатай гонзгой тагжий юмаа.

  • зочин (August 26, 2015 1:20:15 pm )

    Энэ тэнэгүүд хоорондоо алалцаж байх хооронд ард түмний амьдрал хүндэрсээр, эдийн засаг хүндэрсээр л,,,,,,,,,, АН-ын зорилго бол нохой шиг амьдруулж, улс шиг хөгжүүлэхгүй юм байна аа

  • зочин (August 26, 2015 2:39:38 pm )

    энэ Энхболд одоо босс болох гээд ядчих юмаа

  • зочин (August 26, 2015 2:41:05 pm )

    Намын хүмүүс нь ЗИ-г хэн бэ? гэдгийг сайн мэдэж байга түүн шиг бантан хутгадаг хү байхгүй л байх даа гэмгүй царайлаал байгад байдаг

  • зочин (August 26, 2015 2:46:26 pm )

    шулуухан шударга хэлэхэд төр нь төмөр малгай өмссөн ард түмнийхээ үгийг сонсохоо байцан улс шүү дээ
    ЗИ бла бла

  • Anonymous (August 26, 2015 4:29:07 pm )

    UENGA GISHUUNII HELDEG NAMAA HAMGAALJ NAMIIN DARGIIN AJLAA DAVHAR HIIH N ZUV

  • ALTANSUH (August 26, 2015 5:12:44 pm )

    Z.ENHBOLD SHIG TULHTAI, EH ORONCH HUN MONGOLD US AGAAR MET HEREGTEI BAINA DAA. NOYON “SUVGAA BUUSOLIOROI” SAIHANBALAG BOLIOSOI

  • болио (August 26, 2015 9:44:14 pm )

    Ийм худлаа шаасан таамаглал бичихээ болимоор юм даа. Дандаа л ард түмнийг хооронд нь хагаралдуулсан өнгө аястай. Тэрнийг нь энхсайхан мэтийн хорчингууд нь share хийж байх жишээний. Тэнэг ховч хүн муу хэлдэг хорчин авгай нар шиг…

  • Anonymous (August 26, 2015 10:09:21 pm )

    Дараа нь засгаа бүрдүүлж чадахгүй ингэж ч хөгөө хөлдөө чирэх ч гэж дээ, чадахгүй байсан юм бол яах гэж ч хөөсөн юм бэ дээ

  • өөжгий (August 26, 2015 11:36:46 pm )

    Хөлдүү гөдөгнүүд хэн чх орноо гэсэн сэтгэлгүй байгаа биз дээ сандал ширээний хэрүүл хийхээс өнөөдөр ард түмэн яаж ядаж амьдарч байгаа нь сонин биш ш дээ эдэнд энэ хүмүүсийг ахин сонгохоо больё монгочуудаа

  • Иргэн (August 27, 2015 9:31:20 am )

    Монгол төрийн гутамшиг бол З.ЭНХБОЛД,ЭНХБАЯР хоёр зайлж далд ороосой

    • иргэн (August 27, 2015 11:08:15 am )

      санал нэг бна

  • иргэн (August 27, 2015 7:56:48 pm )

    намын дарга Ерөнхий сайд байх ёстой, З,Энхболд эсхүл өөрөө бол,үгүй бол намын даргын суудлаа өгөх хэрэгтэй,

antalya rent a car