Казахстаны Астана хотноо жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 66 кг, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн барилдаан болно.
Хөдөлмөрийн баатар гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, олон улсын хэмжээний мастер Д.Төмөрхүлэг, гавьяат тамирчин М.Бундмаа, олон улсын хэмжээний мастер А.Цолмон нар эх орноо төлөөлөн дэлхийн аваргын татамид гарна.
Эрэгтэйчүүдийн 66 кг-д хөдөлмөрийн баатар, дэлхийн аварга Х.Цагаанбаатар “В” хэсэгт багтсан ба тэрбээр эхний тойрогт Аргентинийн П.Гонзалестай учраа таарсан. Харин энэ жинд хүч үзэх Д.Төмөрхүлэг эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Тажикстан, Сербийн бөхчүүдийн хожсонтой нь барилдах юм.
Эмэгтэйчүүдийн 52 кг-д А.Цолмон “В” хэсэгт багтсан. Тэрбээр эхний барилдаанаа Канадын Г.Екатринатай хийх бол С хэсэгт багтсан гавьяат тамирчин М.Бундмаа эхний тойрогт АНУ-ын Д.Ажеликатай хүч үзэх оноолт таарсан.
Урьдчилсан барилдаан орон нутгийн цагаар 11.00 цагт буюу Улаанбаатарын цагаар 14.00 цагт эхэлнэ. Шигшээ барилдаан Улаанбаатарын цагаар 20.00 цагаас эхэлнэ. ДАШТ-ийг МҮОНТВ-ийн 2 дугаар суваг, ETV, SPORTBOX, C1 телевизүүд эх орон даяар шууд дамжуулан үзүүлж байгаа билээ.
Б.Бэхи
Холбоотой мэдээ
-
Мөнхжаргал (August 25, 2015 6:24:29 pm )
Одоохондоо хэцүүхэн л байна даа. Итгэл найдварын гал асах байх аа.
-
bantan (August 25, 2015 7:13:37 pm )
Жудо уналтад орж байгаа юм байна.Энэ дэлхийн аваргаар медал авахгүй нь тодорхой болж байна даа.
2 Comments