antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 21, 2015 14 comments

Хархорины Засаг дарга Ц.Элбэгдорж

нийтлэсэн Admin

86439fcc58e6c381originalНэгэнтээ иргэн Н.Энхбаярыг хүчтэй ганган явах цагт өнөөдрийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Намайг Хархорины Засаг дарга болгоод өгөөч” хэмээн гуйж явсан гэдэг. “Эр хүн туг ч барина, тугал ч хариулна” гэдэг энэ. Даанч тухайн үед Н.Энхбаяр явуулаагүй бололтой юм. Өнөөдөр үүнийг сануулж, хэлж яриад доог тохуу хийгээд байгааг бас гайхаж сууна. Н.Энхбаярын эхнэр Н.Цолмон хүртэл үүнийг ярьж бахаа хангаж байгаа бололтой.

 

Миний хувьд бол эсрэг бодолтой явна. Хэрвээ тухайн цагт Н.Энхбаяр Ц.Элбэгдоржийг Хархорины Засаг дарга болгочихсон бол Монголын төрд маш хэрэгтэй зүйл байв. Учир нь Ц.Элбэгдорж зүгээр нэг цэцэрхэгч, илтгэгч бус амьдралын ухаан сууж, их хаадын оршиж асан нутагт аж төрсөн өөр нэгэн байх байлаа. Ямартай ч хурал болгон дээр хоосон цаас харж худлаа бурахгүй байсан. Төрийн ажил ч арай өөр зовлон туулсан хашир хүний арга барилаар явах байлаа.

 

Магадгүй, доошоо орж, сумын Засаг дарга болгоод өгөөч гэж байхад нь Н.Энхбаяр  зөвшөөрсөн бол өдийд Ц.Элбэгдорж түүнийг хараан зүхээ ч билүү үгүй ч билүү. Ял авахгүй ч байж мэдэх юм. “Аяганы хариу өдөртөө агтны хариу жилдээ” гэдэг шиг Ц.Элбэгдоржийн агтны хариу арай л чанга туссан даа хөөрхий.

 

Гэхдээ 2000 онд навс цохиулчихсан АН-ын гишүүн өөр сонголт байгаагүй л дээ. Гэсэн хэдий ч Ц.Элбэгдорж Монгол Улсын эртний нийслэл домогт арвайн талаас дараагийн том ажиллагааг эхлүүлэх гэж байсныг Н.Энхбаяр олж хараад гацаасан ч байж болох юм. Цэцэн билэгт илтгэгч Ц.Элбэгдорж эртний нийслэл Хархорумаас мэндчилж байна гээд байхаа бас чадна. Нөгөө талаар эд нар шиг хүрээнд шигдэж улсын мөнгөнд хошуу дүрэхгүй. Хөдөө сууж амьдрал судлах хэрэгтэй. Ард түмнийхээ дунд байх нь зөв гэх мэтээр уран донгодоод амар заяаг нь үзүүлэхгүй байхаа бас чадна. Үүнд нь уруу татагдсан зарим хийтэй нөхөд аль олон хүн амтай суурин тосгонд очиж гээд дараагийн сонгуулийн кампанит ажлаа орон нутгийн төсвөөр бүрдүүлчихээ чадах л улс.

 

Үхэхээс бусдыг үзсэн Н.Энхбаяр энэ мэтийг бодолцсон байх учиртай. Ер нь бол Ц.Элбэгдорж бол нэг сайхан сумын засаг дарга гээд төсөөлчихөд болох л нөхөр. Хархорины Засаг дарга,аа гэж.

 

 

А.Гал  


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • Anonymous (August 21, 2015 2:20:42 pm )

    ҮНЭН ҮГ ХЭЛЖЭЭ

  • zochin (August 21, 2015 5:33:46 pm )

    oor heniig eronhiilogch bolgohuu? chamaiguu? malan tolgoitoi tenegyydee. boloh hun oor bna uu?

  • Zochinzochin (August 21, 2015 6:40:56 pm )

    Ene Hun erunhiilugch blood uuriin namin nuhdiig shorond hataaj baina hataah gej baina s bayarai nuhtssun suljee songuuliin ueeer avsan olon say doiluur geed l yarihiin ter avilga bishuu elbegdorjoo ene odoo yu bicheed baina geed baih yum baihgui chamaas asuugaad baina uneheer shudraga hun munuu chi tolind haraad uuruusuu asuu!!!!ene olon demjigch yum née chi husur haysan heden nuhduu tseerluulj ehellee nuguu s bayar terguutei man-n avilgachdiig YAAHUU??????!!!!!!!!!!????!!!

  • Зочин (August 21, 2015 10:52:53 pm )

    UNEN UNEN

  • зочин (August 22, 2015 5:44:32 pm )

    тухайн үед нь гуйж байснаар нь Засаг дарга болгосон бол өнөөдөр Энхбаяр гуай ингэж явах байсан ч юм уу үгүй ч юм уу бүү мэд дээ хөөрхий Элбэгдорж тухайн үед ньЗасаг дарга болгоогүй л гэж гоморхоод юм санаад байдгийн байлгүй дээ Зайлуул яасан хэцүү юм бэ дээ

  • иргэн (August 22, 2015 9:13:59 pm )

    эба гуйж ч чадна гуйлгуулж ч чадна энэ чинь л хүмүүний ёс юм шиг ээ түүнээс биш нэрлэхээд нэрээ бодоод юу ч хийхгүй хар амиа бодоод явбал хэн ч чаднаа ардчилалын загалмайлсан эцэг манай эба чадалтай шүү гэр хороолынхон биднийгээ хурдхан орон сууцтай болгоорой нэг албан байгуулгад тасралтүй 10 жил ажилсан бол 1 өрөө 20 жил ажилсан бол 2 өрөө гэх мэтчилэн хууль боловсруулаарай энэ чинь л шудрага ёс энэ чинь л ажилчин хүний хөдөлмөрийг зөв үнэлсэн үнэлэмж болно шүү

  • z.p 81. (August 23, 2015 6:21:31 pm )

    ene elbegdorj metiin ue ongorch baij mongoliin tor tsevershij mongol hogjiliin zamdaa oroh baihaa

  • BALT (August 23, 2015 10:38:55 pm )

    ELBEG HYY MONGOLD OLON JILIIN DARAA L DAHIJ TOROH BAIHDAA HIISEN YMTAI YRSAN YRIATAI AABIIN HYY OLON TYMEN DEMJIJ YBDAG DAA ENHBAYR BOL HATUU YED SALAABCH OGOHOOS OOR YM MEDEHGYI UILJ YBDAG HYNDEE HOORHII

  • зочин (August 24, 2015 10:58:47 am )

    Элбэгээ, АН 2-оос салсан цагт монгол улс хөгжиж, шударга ёс хэрэгжиж эхэлнэ дээ,

  • altaa (August 24, 2015 11:50:07 am )

    tegsen bol udiid harhorin sum udiid alga bolchih baisan biz

  • иргэн (August 25, 2015 11:54:39 am )

    Элбэгээ ерөнхийлөгч байгаа үнэнийг зоригтой хэлж чаддаг удирдагч шүү дээ. Ер нь одоогийн МАН, Энхбаяр 2 л өнөөгийн болж бүтэхгүй бүхний эх суурийг тавьж, нийгмийн хөрсөнд тарьж ургуулсан “гавьяатангууд” шүү дээ. Энэ нам, энэ эрхэм 2 мандан бадарч явахдаа шудрага ёсыг тогтоох хэмжэээний эрх мэдэл, хүч чадлын оргилд байсан нь маргаанүй биз дээ. Харин АН-ынхан тэдний үйл хэргийг үргэлжүүлсэн үр могой нь болоод байгаа юм биш үү. Одоо Элбэгээ л шудрага үнэний дуу хоолой болж байна шүү дээ. Элбэгээгийн ярьж байгаа бүхэн үнэн. Хэлснийг нь хэрэгжүүлээд явах систем алга байгаа нь харамсалтай. Тогтолцоо болохгүй байна гэж ярьж байгаа олон хүн байгаа боловч тэр болохгүй байгаа бүхэнд тохируулга хийгээд засаад явах болов уу гэхээр байхгүй л байна шүүдээ. Хоорондоо худлаа цэцэрхээд хэрэлдээд байгаа болохоос биш хийх сонирхолтой дарга нар нь алга болчихоод байх юм. харамсалтай гэхээс өөр яахав дээ. Хэлэх үг алга.

  • Зочин (August 26, 2015 10:16:06 am )

    Хуний гараар могой бариулахдаа гаршсан этгээдууд мен ч уран аргаар хумуусийн хооронд дадамгайгаар яс хаяцгаах юмдаа! Тэр хоронд нь бугд л унаж тусан амархан хордож талцан уралцаж эхлэх юм?! Мен ч гайхмаар юм болох юмаа!!!

  • элэгдорж (August 27, 2015 4:35:46 am )

    хархорины шоронд сууж байвал таарна нэг байгууллаг-н хуралд очоод гудамжний тэнмэл залуугаас дор юм ярид л ямарч боловсрол байхгүй сэтгүүлч нэртэй балай

  • зочин (August 27, 2015 11:11:24 pm )

    Сүүлийн 2-3 жилд монголд баривчилгаа,шорон,хэрүүл,тэмцэл,гүтгэлэг,төр нь тогтворгүй байдал урьд урьдынхаас илүү ажиглагдах юм Ардчилсан нийгэм чинь ийм нийгэм байдаг юм уу

antalya rent a car