antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 19, 2015 11 comments

Улсын харцага Г.Ганхуяг: Мөнхбаатар арслан ямар том том гэмтэлтэй, яаж гүрийж шаналж барилддагийг та нар мэдэхгүй

нийтлэсэн Admin

14485_482Наадмын дараахан улсын арслан Х.Мөнхбаатар 5-ын давааны өмнөхөн утсаар ярьж буй зураг цахим орчинд тарж найраа хийсэн, найрааны начин төрүүлдэг зэргээр элдвээр цоллуулсан.

Хоймор нутгийн алдарт хүчтэнүүдийн нэг Х.Мөнхбаатар арслан Солонгос улсад хагалгаанд орж, эмчлүүлж байгаа аж.

Түүний талаар улсын харцага Г.Ганхуяг өөрийн цахим хуудаснаа ийн бичсэн байна.

“Мөнхбаатар арслан ямар том том гэмтэлтэй, яаж гүрийж шаналж барилддагийг, ямар аймаар доозоор өвчин намдаагч хэргэлдгийг нь та нар мэдэхгүй ээ. Хүнд гэмтлээс болоод хоёр удаа гадаадад норкозтой хагалгаанд орлоо. Нутгийн Зөвлөлөөс шагнаж мялаасан нэртэй байрны лизингийн өр, гурван хүүхдийн сургалтын төлбөр нтр гээд ямар ч татаасгүй бор зүрхээрээ зүтгэж байгаа арслан маань гэмтлээ эмчлүүлж амжихгүй амьдралын төлөө барилдаж зүтгэсээр байгаад улам хүндрүүлж сэдрээснээс энэ шүү дээ. Хэн ч эмчилгээнд нь тус нэмэр болсонгүй? Шударга барилдаад унахад нь л найраа хийлээ гэж гомдоосоор байгаа. Харин ч энэ хүн шударга барилдаж өндөр дээд цол авахын төлөө хөдөлмөрлөөд хувийн бизнес ч хийсэнгүй, найраа ч хийсэнгүй. Энэ жилийн наадмын 5-н даваанд утсаар ярихдаа ямарч найраа яриагүйээ. Уясан морь нь улсын наадамд эхний 3т давхиад сэтгэл санаа нь тэнд хамт явсан юм.. Бусад арслангуудыг хар даа?? Мөнхбаатар арслан хэдэн начин төрүүлсэн байна? Шударга барилдаад 10 шөвгөрцөн хүнтэй та нар юу яринам бэ?? Том хөдөлмөр шүү дээ. Бас хэдэн удаа луйвардуулж уналаа даа.. Аймаг аймгаараа талцаад, хэдэн бөхчүүдээ магтаж муулж бузарлаад.. Хов базсан хэдэн хүүхнүүд шиг л байдагшд. Энэ л начин болно, энэ л сайн бөх гэнэ. Начин болчихоор нь л найраа хийсэн, тэдийг өгсөн, тэдийг авсан гээд шааж өгөхийг нь яана. Өөрсдийгөө хууртагдсан мал болгож харах тийм гоё юмуу? Далдыг хардаг болчихсон. Энэ муухай ярианаас болж хэдэн бөх дэмждэг компаниасаа хөөгдсөн гээч.. Мэдээж шүү дээ хэдэн жил уураг эм тариагаар нь туслаж, амьдрал орон гэрийг нь өөд нь татаад байхад найраа хийж мөнгө авлаа гээд захирал нь хүн л юм чинь гомдож л таараа. Яс юман дээр яс үзээл, гэмтэж бэртээл унасан байдаг л байхгүй юу. Хов базахаа больчихвол сүртэй юмсан эрчүүдээ.. Бусдад дандаа буян бодож, байгаагаа тараагаад баясгалантай инээж явдаг дүү минь хурдан эдгээрэй. Үнэн хүчээ гайхуулж, уран сайхан дэвээгээрээ бөхдөө хайртай Монголчуудаа баярлуулсаар бөхийн ногоон дэвжээндээ эрэмгийхэн эргээд ирээрэй..

Жич: МҮБХолбоо хэл ам өс хонзонгоо мартаад Үндэсний бөхөөс гадна Жудо, Самбо, Кураш бөхөөр ДАШТ, АТАШТэмцээн, Азийн тоглолт, ОУ-н том тэмцээнүүдээс эх орондоо медаль авчирсан амжилтыг нь үнэлж төр засагт тодорхойлолт гаргаад өгөөсөй..” гэсэн байна.

Юутай ч хүчит арслан маань хурдхан эдгэж зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж, бөхөд хайртай Монгол түмнээ баярлуулж явахыг хүсье.

11891110_876256245801705_4499175213341593385_n11863370_876256249135038_8492000358529516311_n

Г.Эрдэм

Ugluu-logo2015

Share Button


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • bantan (August 19, 2015 12:23:46 pm )

    За тэр бөх мөх ч яахав.

  • Батхүү (August 19, 2015 12:37:00 pm )

    Монгол бөх гэж зөвхөн монгол тэгэхдээ спортын төрөл гэхэд хэцүү авч болохгүй хаяж л болмоор зүйл

  • Монгол улсын иргэн (August 19, 2015 2:51:18 pm )

    Ямар их тураа вэ? Спортын гэмтэл хэцүү.Спортын эмчийг Анагаахын их сургууль бэлдэж байсан түүх бий. Спортод 2 хон л эмч байдаг. Гадаадад бүхэл бүтэн институт ажилладаг. Тэр 2 нь бурхангүй газар бумба галзуурна гэдгийг үзүүлж өгдөг. тэмцээн уралдаанд явах гол зорилго нь. Яг тамирчдын гэмтэл бэртэл нь амжилтанд хэр зэрэг нөлөөтэйг мэдэж эмчилж чадахгүй. Мөн ч өрөвдмөөрдөө дэлхийд спортыг шинжлэх ухаанаар хөгжүүлж байна. монгол хар бяраар л хөгжүүлж байна.

  • зочин (August 19, 2015 3:00:53 pm )

    Хурдан эдгээд эх орондоо ирж сэрүүн сайхан агаараа амьсгал даа. Муу зүйл холуур өнгөрөг.

  • DARUUHAN (August 19, 2015 3:54:49 pm )

    DARUUXAN SAIXAN ZALUU BNA LEE GENCO TUSALSAN BXOO

  • Пүрэвсүрэн (August 19, 2015 6:04:42 pm )

    хурдан эдгээд ирээрэй монгол жудагтай байгаасай гэж олон юм ярьдаг хүмүүст хэлье зүгээр л очихоор нь унтуулаад хагалаад байдаггүй байх шүү

  • Anonymous (August 19, 2015 8:05:49 pm )

    Женког хараадл байгаа юм.Овоо жудагтай эр шиг санагддаг юм

  • name (August 19, 2015 8:55:04 pm )

    sain boh shuu ulam ih amjilt husie

  • үнэнийг хэлэгч (August 19, 2015 9:26:54 pm )

    Хөвсгөлийн нутгийн зөвлөл лизинтэйгээр байр өгөөд байхдаа яадаг байнаа шившиг шившиг ……. УИХ ын гишүүн нутгийн зөвлөлийн Энхтүвшин, Даваасүрэн, Энхамгалан гэдэг новшнууд юу хийж байнаа Сонгууль болохоор худлаа долгиноод сүү долоосон гөлөг шиг гүйгээд байдаг шдээ ичиг ичиг

  • erdenechimeg (August 19, 2015 9:50:25 pm )

    erchvvdiin deed ni buhchvvd bh estoi.nairaanii muusain yumnuudiig buhchvvdiin egneenees gargaach.

  • purevdorj (August 20, 2015 8:37:32 am )

    unen huchit judagtai arslan sh dee ih daruuhan shan haritsaatai zaluu bna lee ohin ni minii zeetei hamt surdag yum huuhdiinhee tuluu bainga sanaa tavij ajilladag ni haragddag yum ohin ni ch bas humuujil saitai sn ihun bdag yum shuu hurdan edgereed ireerei duu mini

antalya rent a car