antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 18, 2015 1 comment

Кондукторууд мөнгөний хайрцагт гараа оруулж хулгай хийдэг байжээ

нийтлэсэн Admin

koНийтийн тээврийн шинэчлэлээр иргэд цахим картаар зорчиж, картгүй нь бэлэн мөнгөний хайрцагт 500 төгрөг хийж зорчиж байгаа юм. Ингэснээр нийтийн тээвэрт кондукторуудын үүрэг гэж байхгүй, зөвхөн хяналт тавихаар ажиллаж байна. Тэгвэл өчигдөрхөн кондукторууд бэлэн мөнгөний хайрцагт байгаа мөнгийг хулгайлсан бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдаж, багагүй дуулиан дэгдээсэн. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Кондукторууд мөнгөний хайрцагт түлхүүр ашиглалгүй, завсраар нь гараа оруулж хулгай хийсэн бичлэг камерт үлдсэн. Уг бичлэгийг автобус компаниуд олон нийтийн сүлжээгээр цацсан. Харин хулгай хийсэн кондукторуудад эрүүгийн хэрэг үүсгэн цагдаагийн байгууллагад шалгаж эхэлсэн” гэв. Эх сурвалжийн мэдээлсэнээр, кондукторууд мөнгөний хайрцагт гараа хийн, 2-3 удаа хулгай хийж байсан нь тогтоогджээ.

Zaluu.com Б.Анир


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (August 18, 2015 11:49:32 am )

    гараа оруулаад зогсохгүй дээ дэгээ оруулаад эсвэл хавчаар оруулаад г м янз бүрийн л аргаар хулгайлах сэтгэхүйг нь л өөрчлөхгүй бол угаасаа хулгай хийгээд сурчихсан хэцүү дээ хэцүү эхний нэг хоёрт нь өндөр торгууль тавих замаар болохгүй юм байна л гэж ойлгуулмаар байна даа

antalya rent a car