antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 10, 2015 4 comments

Архангай нутгаас 93 жилийн дараа Даншгийн арслан цолтон төрлөө

нийтлэсэн Admin

11218630_1644256725815202_9078560258569722705_nДаншиг наадмын хүчит бөхийн барилдаанд хүчит 256 бөх зодоглосон. Даншиг наадмын бөхийн барилдаан нь Үндэсний их баяр наадам, Сар шинийн баярын бөхийн барилдаанаас өөр зохион байгуулалтаар явагдсанаараа онцлог байлаа. Тухайлбал, Үндэсний их баяр наадмын үеэр бөхчүүд цолныхоо эрэмбээр оноолтоо авч барилддаг бол Даншиг наадмаар цолны эрэмбэгүй, сугалаагаар оноолт таарч хүч үзсэн. Уг барилдаанд Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат улсын аварга С.Мөнхбат, улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан М.Өсөхбаяр тэргүүтэй бөхчүүд ямар ч цолгүйгээр сугалаа татан барилдсан. Ховд аймгийн Буянт сумын харьяат Оргихын Хангай Увс аймгийн Давст сумын харьяат Пүрэвийн Бүрэнтөгсөөр тав давж даншигийн начин, Булган аймгийн Могод сумын харьяат уран барилдаант Эрдэнэбилэгийн Энхбат Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат Сүхбаатарын Мөнхбатыг шодооны барьцнаас давснаар даншигийн начин цолны болзол хангасан. Энэ жил шинээр улсын начин болсон Сүхбаатар аймгийн Мөнххөөн сумын харьяат Болдбаатарын Батжаргал Хөвсгөлийн Хөхчирэнгэрээр мөн л тав даван туг тойрлоо. Хөвсгөлийн Тосонцэнгэлийн Цэдэвийн Содномдорж бэлтгэл сайтай байгаагаа харуулж Сэлэнгийн Орхонтуулийн Түвдэндоржийн Өсөх-Ирээдүйг орхисон бол Баянхонгор аймгийн Заг сумын харьяат Дашдоржийн Цэрэнтогтох Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат Д.Амарсайханд тахим буулгасан юм. Ховдын Чандманийн Б.Пүрэвсайхан даншиг наадамд Баянзүрх дүүргийн бөх хэмээн зарлуулан барилдсан бөгөөд Булганы Б.Хашбатыг түвэггүй орхин илүүрхсэн. Архангай аймгийн Булган сумын харьяат Рэнцэнбямбын Пүрэвдагва Булганы Бүрэгхангайн М.Өсөхбаярыг давснаар анхны даншгийн начин цолтнууд болсон.

Харин зургаагийн даваанд Б.Пүрэвсайхан Ц.Содномдоржид, Б.Гончигдамбын хувьд Д.Амарсайханыг гуд татан шилдэж дараад түвэггүй давснаар даншигийн өсөх идэр начин болсон бол Р.Пүрэвдагва Бо.Батжаргалаар, Э.Энхбат О.Хангайг орхисноор улсын өсөх начин цолтойгоо дүйхүүц даншигийн өсөх идэр начин болсон юм. Харин шөвгийн дөрөвт Б.Гончигдамба Булганы Э.Энхбаттай барилдан давхар шуудагнаас гараа холбон өргөж давсан бол, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэлийн Ц.Содномдорж Архангайн Р.Пүрэвдагвад өвдөг шороодлоо. Даншигийн заан цолны болзол хангасан Б.Гончигдамба, Р.Пүрэвдагва нар үзүүр түрүүнд үлдсэн юм. Архангайн Булганы Р.Пүрэвдагва Гончигдамбаас барьц дутуу байсан ч барьцаар ааглан шахахад нь тонгорч давснаар хорин нэгдүгээр зууны анхны даншиг наадамд найм даван түрүүллээ. Түүнээс өмнө 1922 оны даншиг наадамд Луу гүний Вандан аварга даншиг наадамд түрүүлж байсан түүхтэй билээ

– 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (August 10, 2015 8:59:50 am )

    uneheer shan nutgiin mini hiimori iveeh boltugai hurai hurai….

  • ZALUU (August 10, 2015 10:01:52 am )

    za bitgiii hudlaaa nutgarhaad bai bugd hotod irj hooloo olj idetsgeeej baij ta nar.kkkkkkkk

  • Зочин (August 10, 2015 8:21:20 pm )

    Улсын Арслан болохыг ерөөе.

  • bilgee (August 11, 2015 1:13:04 pm )

    duudee bayar hurgii hiimopitoi saikhan barildaj tumen olnoo dandaa bayarluulj yavaarai . duugiin maani tsaashdiin amjilt ulam arvin baij ulsiin arslan bolohiin ulziit eruuliig devshuulii

antalya rent a car