antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 22, 2011 11 comments

“Алтан Дорнод монгол”-ыг 400 сая ам доллароор худалдан авсан Т.Ганболд тансаг харшдаа тогос тэжээж байна

нийтлэсэн Admin

“Алтандорнод Монгол” компанийг Монгол эзэдтэй “Голдстриминк” компани худалдаж авсныг Bloomberg-гээс мэдээлж, Монголын бизнесмэнүүдийг цочиролд оруулсан. Монголын хамгийн том алтны компанийн эзэн, орос ноён гэнэтхэн зангаа хувиргаж, Монголын Засгийн газрыг шүүхэд нэг тэрбум ам доллар нэхэмжлэн     шуугиан тарьж байлаа. Монголын төрд 100 гаруй тэрбум төгрөгийн татварын өртэй энэ компанийг худалдаж авсан “Голдстриминк” ХХК-ны захирал Т.Ганболд. Энэ хүнийг Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн захирлаар ажиллаж байсныг л Монголчууд сайн мэднэ. Баянгол зочид буудлын дэргэд асар том буудал барьж, Нүхтийн аманд зочид буудал нэртэй тансаг харш бариулсан энэ эр “Алтан дорнод Монгол” ХХК-ныг худалдаж авахын тулд Английн нэгэн арал дээр компаниа бүртгүүлж, 400 орчим сая ам доллар цуглуулж, Паушок гэгч тэр луйварчин эрд өгсөн хэмээн мэдэгдээд байгаа ч түүний энэ үгэнд итгэх хүн тун ховор байна. Учир нь “Алтандорнод монгол” ХХК алт олборлохоос гадна нефть боловсруулах үйлдвэрийн томоохон төсөл хэрэгжүүлж байсан, дотроо 16 охин компанитай,      асар их хөрөнгөтэй, 2000 гаруй ажилтантай том байгууллага байсан аж. Үүнийг ганцхан хүн өөрийн хөрөнгө болгож худалдаж авсанд Монголын баячууд одоо хүртэл итгэж чадахгүй суугаа гэсэн. Тус компанийн

нефть боловсруулах үйлдвэр хамгийн түрүүнд ашиглалтад орно. Тэгэхээр Монголын хамгийн баян хүн MCS-ийн Д.Оджаргал биш харин Т.Ганболд болно гэж эдийн засагчид ярьж байна. Т.Ганболд захирал хятад, Казакстаны түүхий нефтийг 2013 он гэхэд боловсруулж, хил дамнуулан наймаалах асар том төслийг гартаа оруулчихаад байгаа аж. Монголын баячуудын жагсаалтыг шинэчилж байгаа энэ эр тун өвөрмөц хоббитой. Түүний Нүхтэд байрлах тансаг харш зочид буудлын хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ буудлаа тохижуулахын  тулд

Т.Ганболд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, Монголд байхгүй хамгийн тансаг, ховор зүйлсээр чимэглэсэн гэнэ. Халуун орны солонгорсон чамин өдөт тогос Монголд ердөө л хоёр бий. Энэ хоёр тогосыг Т.Ганболд захирал одоогоос хоёр жилийн өмнө Монголд оруулж иржээ.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • Anonymous (December 22, 2011 11:24:47 am )

    hamar ganbold chdee

  • Anonymous (December 22, 2011 11:29:29 am )

    mongoliin hamgiin shildeg biznessmen bol ganbold gej zaluu hvniihee hubid hardag amjilt hvsii mongolchuud yug ch hiij chadhiin tod jishee bol ene

  • Anonymous (December 22, 2011 3:13:39 pm )

    eh oronch baih ni jinhene ter oroniihoo unet zuil bolson gazar shoroogoo yamarch uneer hamaagui hamgaalj avch uldeh chadvartai setgelgee yum

  • Anonymous (December 22, 2011 4:17:22 pm )

    ta 3 magtaad baigaa yumuu mataad baigaa yumuu

  • Anonymous (December 22, 2011 4:18:57 pm )

    darhanii tumuriig chenjiin gart ugsun hunshdee zugeer ochood avdag baisan yum bolohoo bolihoor yamar ajil hiideg n haragdaj baigaa bailgui dee

  • Anonymous (December 23, 2011 7:02:20 pm )

    БНХАУ-аас барилгийн материал,хаалаг,цонх, жижиг дунд үилдвэрийн тоног төхөөөрөмж, цай хэвлэл, баглаа боодол гэх мэт таны хүссэн бүх нд зуучилна мөн бизнисийн хамтрагч олж өгнө
    [email protected]
    utas 98306334

  • Anonymous (December 23, 2011 11:19:44 pm )

    hudaldaa aj yildevriin tenhimiin dembereliin duu hamar ganbold sh dee demberel yamar erh medeltei bgaan ene shdee dembereliig atg shalgamaar yum

  • Anonymous (December 24, 2011 3:31:07 pm )

    Mongol hun ingej yum hiij bgaa ni saikhan bna shdee. ajil hiij bgaagaa manaihan demjmeer yumaa. Ene uurhai tatvariin uriig ni tuluud amjilttai ajlaarai amjilt husii

  • Anonymous (December 24, 2011 3:34:48 pm )

    Ganboldoo ulam sain ajlaarai. mongoliin hugjild huvi nemree oruulah ajild setgelee zoriulaarai

  • Anonymous (December 07, 2012 12:02:19 pm )

    deer ni payshok bdag bhaa.ter hun yu gej iim in ed hurunguu zarwal gejdee. hushignii ard bj bgaa

  • Anonymous (January 26, 2013 1:03:36 am )

    Ene nohor er ni hudlaa garshdee er ni ih hvn muutai Mongol hvn ii es judag er hvn ii er hem chanariin vnerch bgvi bi hamtarch ajilaj vzsen estoi nobsh

antalya rent a car