antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 3, 2015 Comments are off

Даншиг наадмын хурдан морьдын бүртгэл энэ сарын 7-нд болно

нийтлэсэн Admin

tsamМонголын Бурханы шашны сүм хийдүүд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Даншиг наадам-Хүрээ цам”-2015 наадмыг энэ сарын 8, 9-нд Улаанбаатар хот Хүй долоон худагт зохион байгуулахаар болсон. Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан 100 жилийн өмнө Их хүрээнд тэмдэглэдэг байсан Даншиг наадмыг сэргээж, Бурханы шашинтай Монгол туургатнуудын эв нэгдийн баяр болгон тэмдэглэхээр зорьж буй энэхүү наадмаар  128  хүчит бөх барилдаж, азарга, их нас, соёолон насны хурдан морьдын уралдаан, сур, шагайн харваа болох юм.

Даншиг наадмын бөх, морь, сурын  бай шагнал нь  улсын наадмын байтай адил бөгөөд даншигт эрлийз морьдыг уралдуулахгүй юм байна.  Наадамд уралдах морьдын бүртгэлийг 2015 оны наймдугаар сарын 07-ны өдөр “Хүй долоон худаг”—т зохион байгуулахаар болжээ.

“ДАНШИГ НААДАМ-ХҮРЭЭ ЦАМ” ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЫ ХУВААРЬ

д/д Уралдах нас Зохион байгуулагдах он, сар, өдөр,цаг Зохион байгуулагдах газар /бүртгэл, уралдаан/ Тайлбар
1 Азарга 2015.08.08 09.00 цаг Хүй долоон худаг
2 Соёолон 2015.08.08 14.00 цаг Хүй долоон худаг
3 Их нас 2015.08.09 09.00 цаг Хүй долоон худаг
4 Жороо морь 2015.08.09
10.00 цаг
Хүй долоон худаг

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car