antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 3, 2015 2 comments

Л.Гансүх нарын шүүх хурал хойшилж дараагийн шүүх хуралд Н.Алтанхуяийг оролцуулахаар болжээ

нийтлэсэн Admin

gansuhshuuhhuralӨмнөх Засгийн газрын тэргүүний зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхэд 10 цагаас эхэлсэн. Гэвч шүүх хурал 14 хоногийн хугацаатай буюу энэ сарын 17-ныг хүртэл хойшлууллаа. Учир нь  шүүгдэгч Л.Гансүхийн нэг өмгөөлөгч ОХУ-д сургалттай байгаа бөгөөд ийн хойшлуулах хүсэлт гаргасан байна. Мөн дараагийн шүүх хурлаар МУ-ын экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Налайхын нүүрсний уурхайн удирдлагуудыг гэрчээр оролцуулах, шинжээчдийн багийг оролцуулах хүсэлт гаргаснаар шүүгчид зөвшөөрсөн байна.

Л.Гансүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т зааснаар буруутгаж буй. Л.Гансүхийг Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс 13 тэрбум төгрөг завшуулсан гэх хэргээр буруутгаад байгаа юм.

Эх сурвалж: Шуурхай.мн 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • zochin (August 03, 2015 11:27:44 am )

    naad luivarchinaa xurdan shiitge. xoxirliig tuluul

  • Anonymous (August 04, 2015 10:53:21 am )

    bie bienee horih gej ardhilal baiguulal gui biz dee aldaa dutagdliig bid bugd oilgoh heretei mongolhuudaa naad hun hn ym hiisen hun

antalya rent a car