antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 31, 2015 1 comment

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Японы Ерөнхий сайдын тусгай элчийг хүлээн авч уулзлаа

нийтлэсэн Admin

bldgbМонгол Улсын анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ойн баярыг тохиолдуулан Япон улсын Ерөнхий сайдын тусгай элчийн хувиар манай оронд хүрэлцэн ирсэн Такэбэ Цүтомүг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, үүнд өндөр, дээд түвшний харилцан айлчлалууд чухал үүрэгтэй бөгөөд сүүлийн жилүүдэд айлчлал идэвхиж байгааг тэмдэглэлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд энэ оны хоёрдугаар сард Япон улсад албан ёсны айлчлал хийж, Ерөнхий Шинзо Абэтэй албан ёсны хэлэлцээр хийсэн, мөн Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан нь хоёр орны эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа ноён Такэбэ Цүтомү илэрхийлж байлаа.

Такэбэ Цүтомү Японы Парламентийн төлөөлөгчдийн танхимын гишүүнээр найман удаа сонгогдсон, 2014 оноос Хоккайдо мужид суугаа Монгол Улсын Өргөмжит консулаар ажиллаж байгаа юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • зочинОДОН (July 31, 2015 1:04:49 pm )

    энэ японууд ер нь яах гээд бнаа.элбэгдорж юу л хийгээд бнаа

antalya rent a car