antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 31, 2015 Comments are off

ОЮУТНУУДЫН КАРТЫГ ИРЭХ САРЫН 15-НААС ОЛГОНО

нийтлэсэн Admin

smartbusНийслэлчүүд нийтийн тээвэрт цахим картаар үйлчлүүлдэг болоод байгаа. Шинэ систем учраас иргэдийн дунд тулгамдсан асуудал багагүй гарч байгаа тул Нийслэлийн тээврийн газраас өчигдөр иргэдийн асуултад хариулт өгөхөөр мэдээлэл хийсэн юм.

Одоогоор 130 мянган иргэн картаа авчээ. Хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настнуудын 50 мянга нь картаа авчээ. Зорилтот бүлгийн иргэд карт авахдаа идэвхтэй хандаж байгаа гэнэ. Мөн оюутнуудын картыг нь ирэх сарын 15-наас Монголын оюутны холбоогоор дамжуулан олгоно.

Харин сурагчдын картыг хичээлийн шинэ жил эхлэхээр олгож эхэлнэ гэдгийг албаныхан хэлэв. Нийтийн тээврээр 700 мянган иргэн зорчдог гэх судалгаа бий.

Өнөөдрийн байдлаар 130 мянган иргэн смарт карт худалдан авсан байна. Тиймээс энэ тоог 700 мянга дөхөх хүр тэл бэлэн мөнгөний хайрцаг ажиллуулна гэв.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car