antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 28, 2015 6 comments

Маргаашнаас эхлэн нийтийн тээврээр цахим картаа уншуулж зорчино

нийтлэсэн Admin

smartbusНийслэлчүүд маргаашнаас эхлэн нийтийн тээврээр зорчихдоо бэлэн мөнгөний хайрцагт мөнгөө хийж эсвэл цахим картаа уншуулан зорчино. Нийслэлийн хэмжээнд цахим карт унших төхөөрөмж 1100 автобусанд суурилуулаад байгаа юм. Цахим картаа хэрхэн ашиглах талаар зөвлөгөө өгөхөөр карт борлуулах цэгийн ажилтан болоод кондукторууд ажиллах юм байна. Кондукторууд мөнгө хураан авч, тасалбар борлуулалгүйгээр иргэдийг цахим картаа ашиглаж сурах хүртэл ажиглагчаар ажиллана. Ингэхдээ гарч буй хүндрэл бэрхшээлийг дор бүрд нь ажиглан, дараа дараагийн асуудлуудаа шийдвэрлэх байдлаар явах юм байна.

Картаа хаанаас худалдаж авах, хэрхэн цэнэглэх вэ?

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 190 гаруй карт борлуулах цэг үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Тун удахгүй нийт 500 цэг бүрэн ажиллаж эхлэх аж. Харин одоогийн байдлаар ачаалал ихтэй автобусны буудлын ойролцоох “U money” карт цэнэглэх, борлуулах цэг гэсэн наалттай дэлгүүр, сонингийн цэгүүдэд карт зарагдаж, цэнэглэж байгаа юм байна. Иргэдэд худалдаалах цахим картын үнэ 3600 төгрөг. Картаа аваад, дахин 500-50000 хүртэлх төгрөгөөр цэнэглэх боломжтой. Түүнчлэн олон автобус дамжиж суудаг иргэдийн хувьд дараагийн автобусандаа 30 минутын дотор шилжиж суувал цахим картаар үнэгүй үйлчлүүлэх аж. Цахим карт гурван төрөлтэй. Энгийн, оюутан, хүүхэд болон ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн картууд бий.

Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд картаа хэрхэн ашиглах вэ

Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд нэг удаа цахим картаа худалдан авахад хангалттай гэнэ. Ингэхдээ картын үндсэн үнэ болох 3600 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны аль нэг салбарт тушаагаад, мөнгө тушаасан баримтаа авна. Ахмад настны хувьд энэхүү мөнгө тушаасан баримтаа цахим үнэмлэхний хуулбарын хамтаар авч, харьяа хороо болон хөдөлмөр, халамжийн төвүүдээдэд хандсанаар цахим картаа авах аж. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэд мөнгө тушаасан баримт, группийн хурлын шийдвэрийн хуулбар болон иргэний үнэмлэхний хуулбараа авч, харьяа хороо болон халамжийн төвдөө хандаж, картаа авах юм байна. Ахмад настан нэг удаа карт авсан бол дахин цэнэглэх шаардлагагүйгээр үнэгүй зорчих аж.

Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэг удаадаа картаа авсан тохиолдолд группийн хугацаа дуусах хүртэл хугацаанд нийтийн тээврээр үнэгүй зорчих байна.

Zaluu.com Б.Анир


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Зочин (July 28, 2015 4:12:26 pm )

    Оноодор автобусанд карт уншуулж байгаа хун ганц ч алга. Кондуктор нь монго хураагаад л явж байна. Зорчигдыг урд хаалгаар ор, картаа уншуул гэж огт хэлэхгуй байна. Харин бур ондор настангуудаас цахим картаа авч амжаагуй байна, гээд хуучин картаа харуулахад нь тэгвэл монгоо тол гэж нэхсээр байгаад авч байна. ЗОРЧИГДОО! Маргаашнаас цахим тасалбараараа уйлчлуулээрэй! Тэгэхгуй бол таны монгийг хэн нэгэн кондуктор хувьдаа авна шуу. Оноодорийн тохиолдол ингэж бичихэд хургэлээ.

  • Зочин (July 28, 2015 5:46:18 pm )

    Ийм системд ордог нь зөв. Төлөөгүй хүмүүсийг өндөр торгох хэрэгтэй.

  • Anonymous (July 28, 2015 8:35:57 pm )

    Evii dee evii. Tegee yu huurhii. Tgd bushuuhan ter cardiig ni hudaldaad avch baival aldaa onoo garah ni ta nart hamaaralgui biz. Hugshchuudee yaay gj bodoj bna. Hugjliin berhsheeltei humuusee yah bolj bna. Herev ene tusul unaval yahuu. 1 l genet seheersen yum shig tulburtei urialga comment niitlel bichih yum.

  • Anonymous (July 28, 2015 9:57:13 pm )

    bi hoer gurvan udaa awtobusand yawahdaa 2 udaa kart unshuulsan humuustei taarlaa. Bi ch gesen kart awi gej bodoj bn. Er n awtobus 30minutiin dotor solihod hungululttei gjnle unuudur 1 huniig harlaa.

  • Anonymous (July 29, 2015 8:23:27 am )

    энэ их зүгээр юмаа.бид чинь автобусны мөнгө гэж авч гараад илүү мөнгө үрээд байдаг ш дээ хэрэглээндээ тааруулаад цэнэглэчихвэл амар л юм.

  • zochin (July 29, 2015 8:59:46 am )

    zuv.tuushtaikhan nevtruul.amjilt khusiye

antalya rent a car