antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 28, 2015 4 comments

Ерөнхийлөгч сэтгүүл зүйн армиа мартах учиргүй

нийтлэсэн Admin

elbegdorjАливаа хүний ажил хөдөлмөрийнхөө гарааг эхлүүлсэн салбар юу юунаас чухал, сэтгэлд хамгийн нандин зүйл болж үлддэг. Энэ тухай хойш өгүүлэх болно.

Манай улсад сэтгүүлчийг эх сурвалжтай нь хамт удаан хугацаанд цагдан хорьсон жигтэй явдал болоод буй. Чухам юу алдагдах гээд сэтгүүлчийг удаа дараа хорьж цагдаж байгаа юм бэ хэмээн Монголын нийт сэтгүүлчид эсэргүүцэж байгаа. Гэтэл сэтгүүлч С.Баттулга нарыг шүүх хурал өнөөдөр товлогдсон байна. Эх сурвалжуудын таамаглаж байгаагаар бол уг эх сурвалжийн хүсэлтээр сэтгүүлчийг цагдан хорьсон бололтой. Тодруулбал, ахин үнэн мэдээлэл алдагдахаас айж шүүх цагдаатай хуйвалдсан байж болзошгүй хэмээн үзэж буй. Хэрвээ энэ албан бус мэдээлэл үнэн бол Монголын сэтгүүлчид төдийгүй ард түмэн ч эсэргүүцэл илэрхийлэхээс буцахгүйгээ мэдэгдсэн.

Мөн хөндлөнгийн эх сурвалжийн хэлж байгаагаар бол баяр наадмын уухай, амралт аялал, хэвлэл мэдээллийн байгууллагуудын амралтын үеийг далимдуулан ийнхүү сэтгүүлчийг цагдан хорьж улмаар энэ үеэр шүүх хурал болох гэж байгааг ч дуулгасан.

Тэгэхээр үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цагийн хатууд үзэг түшсэн сэтгүүл явсан хүн. Цагийн хатууд сэтгүүл зүйн армид зүтгэж явсан Ц.Элбэгдоржид ч чамгүй дарамт шахалт ирдэг байсныг нуух хэрэггүй. Аль ч талаас нь харсан сэтгүүлчийг эх сурвалжтай нь хорьж байгааг зөвтгөх аргагүй. Үүнийг сэтгүүлч Ерөнхийлөгч маань дуулсан хийгээд мэдэж байгаа учраас дөрөв дэх засаглалд халддаг энэ байдалд анхаарал хандуулна гэдэгт нийт сэтгүүлчид найдаж байгаа юм. Юу юуны өмнө л сэтгүүлчдэд халддаг энэ байдлыг зогсоох нь зүйн хэрэг болчихсон.

Ер нь энэ мэтээр сэтгүүлчдэд ирдэг дарамт цөөнгүй бий. Ингээд сэтгүүлчдийг толгой дараалан барьж хорихын зэрэгцээ яллах гээд дайраад байвал юу болох вэ. Улстөр нийгмийн аль болохгүйг нь ил гарган шүүмжилж байдаг дөрөв дэх засаглалд төр засаг, шүүх цагдаа ийн хатуу хандаад байвал сэтгүүлчид төдийгүй ард түмэн ч тэмцлийн өөр хэлбэрт шилжиж болох юм гэдгийг хаа хаанаа мэдэгдэж буй.

Сэтгүүлч Ц.Элбэгдорж өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч хэдий ч тэр ажил хөдөлмөрийнхөө гарааг эхэлсэн сэтгүүл зүйн армиа мартаагүй нь лавтай. Тэр тусмаа ажил хөдөлмөрийнхөө гарааг эхлүүлсэн салбар, албан байгууллага гэдэг аливаа хүний сэтгэлд хамгийн нандин зүйл болж үлддэг учиртай.

Н.Дөл


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Fuck 76 (July 28, 2015 12:32:01 pm )

    Jijeg boowtoi jijeg bodoltoi bandi.

  • Anonymous (July 29, 2015 2:13:02 am )

    elbegdorj erni jaahan ymtai met sanagddag ym. ene nohriig galzuugiin shinjilgeend oruulbal taarna

  • rrrrjjgffj (July 29, 2015 9:08:20 am )

    alivaa tuux 100 jiliin daraa davtagdax yum daa.odoogoos yag 99 jiliin tertee urvagch noyoduud bogts bogts mongoor bogdoo xudaldaj 1916 ond xiagtiin geree gegch xachin gereeg xiisen dee. elbegdorj bas oros xyatadtai iim l geree xiichixlee dee. AH noyoduud bas bogts bogts dollaraar mongoloo xudaldlaa daa.

  • Anonymous (July 29, 2015 2:45:09 pm )

    ХАМГИЙН ХҮН ЧАНАРГҮЙ АДГИЙН ШААР. НӨХДӨӨРӨӨ ШОРОН ДҮҮРГЭЖ , ЖИНХЭНЭ АВИЛГНАЧДЫГ ХАМГААЛТАНДАА АВСАН. ХҮНИЙ МУУ ҮЗЭХ ГЭЖ УЛАЙРЧ БАЙГААД БААСАН ДЭЭРЭЭ ГИШГЭЖ ХАЛТРАН НҮҮРЭЭРЭЭ ОЙЧХЫГ ЧИНЬ ХАРАХ ЮМСАН

antalya rent a car