Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан 100 жилийн өмнө Их хүрээнд тэмдэглэдэг байсан Даншиг наадмыг сэргээн Монголын бурхан шашны сүм хийдүүд, НЗДТГ-тай хамтран Улаанбаатар хотноо Хүй долоон худагт энэ сарын 8, 9-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхээр боллоо. Наадмыг зохион байгуулагчид өчигдөр мэдээлэл өгсөн юм. Зуу гаруй жилийн өмнө их хүрээнд тэмдэглэдэг байсан даншиг наадмыг уламжлалын дагуу энэхүү арга хэмжээ болох бөгөөд наадмаар дамжуулан үндэсний соёл, зан заншлыг олон нийтэд сурталчлах, сүсэгтэн олонд зориулсан буддын шашны зан үйлийг сэргээх боломж бүрдэнэ гэж зохион байгуудагчид үзэж байна.
Наадмын үеэр жуулчдад зориулсан Mongolian Tourism Market (MTM) –ийг зохион байгуулахаас гадна Хүрээ цам гарч байсан уламжлалын дагуу цам гарч, даншиг наадмын шашны уламжлалт зан үйлийг үйлдэх юм. Энэ үеэр Хүрээ цамыг ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгүүлэхээр ажиллаж байгаа юм байна. Мөн Буддын шашны бүх хийдийн лам нар Чингисийн талбайд сүсэгтэн олонд зориулан ном хурж, ерөөл айлдана.
Наадмын хөтөлбөрт Сарьдагийн хийдийн туурийн олдвор, музейд хадгалагдаж буй Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн үзэсгэлэнг Хүй долоон худагт нээхээс гадна Улаанбаатар хотын шилдэг гар урлал, урлаачдын үзэсгэлэн зохион байгуулах зэрэг сонирхолтой арга хэжмээнүүд багтжээ.
Наадмын өдрүүдэд Хүй долоон худагт 256 хүчит бөх барилдаж, азарга, их нас, соёолон насны хурдан морьдын уралдаан, сур, шагайн харваа болох бөгөөд аймгуудын дунд урлагийн шилдэг үзүүлбэр, хамгийн амттай айраг шалгаруулах уралдаан зарлана.
Даншиг наадмын бөх, морь, сурын бай шагнал нь улсын наадмын байтай адил бөгөөд даншигт барилдах бөхчүүд цол харгалзалгүйгээр оноолтоор барилдана. Энэхүү наадмаас начин, заан, арслан цолыг шинээр олгож дараа жилийн даншигт зөвхөн тус наадмаас авсан цолны эрэмбээр ам авч барилдна. Даншиг наадмын цол зөвхөн даншигтаа үйлчилнэ гэдгийг зохион байгуулагчид хэлж байлаа. Даншигт эрлийз морьдыг уралдуулахгүй юм байна.
Холбоотой мэдээ
-
иргэн (July 24, 2015 12:29:01 pm )
naadamaa bolichih tegeh uu
-
irgen (July 24, 2015 2:46:12 pm )
odoo bolnoooo
-
цэцэг (July 24, 2015 2:51:00 pm )
дашчойлон хийдийн хэдэн төөрсөн юмнуудыг төр ингэж давраахаа болих цаг болсон
-
S (July 24, 2015 2:51:16 pm )
Uls oron hetsuudej bn. Ardchilsan naminhan ulsin hurungu mungu uren taran hiij bn. Songuuliaar neg haruulaad uguh baiha
-
UHSENII CHIN 100 JILIIN OMNOH NAADAM (July 24, 2015 6:19:23 pm )
HIIH YUMAA OLJ YADSAN HAR NOVSHNUUD ULS ORON YAMAR BAIGAAG NAAD ZURAASAN NUDNUUDEE TOMRUULJ SAIN HAR IDEHEES OOR ERDEMGUI HUVALZNUUD
-
zochin (July 24, 2015 9:59:50 pm )
ard tumen hoolgui honoj bna shuu dee
-
Зочин (July 24, 2015 10:06:17 pm )
Лам нар тайм сайн юм бол энэ Жилин Ганг зогсоох нь яасийм Ардыг хууран мэхлэгч хувалз нууд
-
rrrrjjgffj (July 25, 2015 9:41:53 am )
uxej bsan lam nariig bugdiig ni buudaj alax yumsan.ardiin xuvisagaliin oin bayar naadamiig ugui bolgox gesen muu shar xuvalzuudiin dald sanaa.
-
Болд (July 26, 2015 9:55:26 am )
Бээжингээс нясалсан чулуу, Банчин богдоор дамжуулаад. Буурал Батүүл дагаж дарвайхаа болимоор
-
zochin (July 26, 2015 1:08:14 pm )
yu be 8sariin 1 gehed bukh bayar naadam duussan baikh estoi ene ter geed medee garaad bsan khudlaa yumuu ene bayar tsengelee bagasgaj ajilaa hiigeechee…
-
Нийслэлийн иргэн (July 26, 2015 2:55:03 pm )
Энэ их олон баяр наадам, даншиг гээд угсруулаад хөөрхий хөөргөн хүүхэд шиг ард олноороо тоглоод, хамгийн гол нь мөнгө цавчаад, бас угаагаад байгаа юм биш үү? АТГ анхааралдаа авч л байгаа байлтай
-
Зочин (July 26, 2015 10:09:20 pm )
Цаг цагт нэг цадаж, цагаан сараар нэг цадаж, уе уе нэг цадаж, ухэр алахаар бас нэг цаддаг байсан бол одоо уед наадам наадмаар нэг цадаж, наана цаана худал хэлж, хулгай хийж цаддаг болждээ!!! Бас дарга ,сайд гишуудийн цатгалдах нь газар даахгуй болж байгааг гэрчлэх байхдоо
-
ТОЛГОЙН ЭРГЭЭ (July 27, 2015 1:37:45 pm )
МАНАЙ УЛСЫН ГОВИЙН СУМДУУДАД 3-4 ГҮНИЙ ХУДАГ БАЙДАГ БОЛОВЧ УГ УСЫГ ХҮН УУЖ БОЛОХГҮЙ АЮУЛТАЙ ХҮНД МЕТАЛЛААР ХОРДСОН ДЭЭР НЬ ЭРДЭС БОДИСЫН ХЭМЖЭЭ НЬ ХҮНИЙ УУЖ БОЛОХ ЗӨВШӨӨРӨГДСӨН ХЭМЖЭЭНЭЭС ХЭДЭН 100 ДАХИН ХЭТЭРСЭН ИЙМ Л УСЫГ УУЖ ХОРДОЦГООЖ БАЙНА ГЭТЭЛ НААДАМ БАС ДАНШИГ Ч ГЭХ ШИГ БИД ЯДУУ ЗҮДҮҮГЭЭ МЭДЭХГҮЙ ХЭДЭН ЖААХАН ЦУЛУУЛСАН ЮМАА ХӨШӨӨ СУВРАГА НАЙР НААДАМ ГЭЖ ЦАЦААД УУДАГ УСНЫХАА АСУУДЛЫГ ШИЙДЭЖ ЧАДАХГҮЙ ЯВЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ ТӨР ЗАСАГ МИНЬ ХААНА БАЙНА ДАА
-
hi (July 28, 2015 10:27:16 am )
xotiin dargaa xajuud ni meliigeed sugaad blgui boliulaache ene arai dendvv yum bolj bnaa
14 Comments