Монгол орны нийт нутаг ган гачгийн байдалтай байна. Тодруулбал нийт нутгийн 40 гаруй хувь нь гандуу, 10 хувь нь гантай байгаа аж.
Зуны сар шувтарч байхад хөдөө тал зэвхий саарлаараа, бараг л малын хамар хатгах өвсгүй шахуу байна.
Нийт нутгаар хэт халалт үүсч 30 хэмээс дээшээ давж халж эхлэлээ. Үүний улмаас газар тариалангийн салбарт ургац буурч, хүн мал амьтны хоол тэжээл амьдрах орчинд сөргөөр нөлөөлдөг.
Биднийг энд улс төржиж хэдэн сайд нараа солих тухай тулга тойрсон хэрүүлээ хийж суухад цаана чинь улс орны нөхцөл байдал хүндрэх тийшээ хандаж эхэллээ. Ирэх жил мичин жил гарна. Үүнтэй холбоотойгоор ч юм уу хөгшчүүлийн дунд “алдарт” мичин жилийн зуд энэ өвөл тохиох вий дээ гэсэн яриа ч гарч байгаа. Зарим малчид малаа эхнээсээ авахуулаад тоо толгойг нь цөөлж, арай дорвиуныг нь авч үлдэж эхлэв.
Нөхцөл байдал ямар байсныг өнгөрсөн наадмын өдрүүд нийслэлчүүдэд тодхон харууллаа. Жилийн жилд зүлэг ногоо дэвссэн юм шиг ногоорч байдаг Хүй мандалын дэвжээ энэ наадмаар наадамчин олныг улаан шороотой хутгаж орхилсон. Дархан, Эрдэнэт, Төв аймаг зэрэг зүүн талын аймаг тэр чигтээ гантай байна. Харин баруун тийшээ Завхан, Увс, Өлгий зэрэг аймгууд бусдаасаа арай л дээр. Гэхдээ бороо хур элбэгтэй байх нь үер усны аюул араасаа дагуулсаар л байна.
Ган гачигтай холбоотойгоор монголчуудын амьдралыг хүндхэн нөхцөл байдал руу түлхэж магадгүй болоод байгаа салбар бол газар тариалан.
Тухайлбал Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум ургацынхаа 40 хувийг алдаж болзошгүй, Орхонтуул сум дахь буудайн талбай бүхэлдээ ганд нэрвэгдэж, уринш боловсруулах ямар ч аргагүй болсон тул бүрэн зогсоожээ. Төв аймгийн нийт нутгийн 60 хувь нь гандуу, 30 хувь нь гантай байгаа гэнэ. Баянхангай, Баянцогт, Угтаалцайдам, Цээл суманд үр тарианы ургалт бүрэн зогссон, ойрын хугацаанд хур тунадас орохгүй бол ургац авахгүй, хөрс хэт хатсаны улмаас уринш боловсруулж чадахгүйд хүрсэн байна. Сэлэнгэ аймаг бол манай орны газар тариалангийн хамгийн том бүс нутаг. Гэтэл ган гачигтай байгаа учраас хавар тариалсан тариа буудайныхаа талыг нь авч чадвал их юм болж хувирчээ.
Ерөнхийлөгч ч дээрх байдалд санаа зовинож буй бололтой “Зуншлагын байдал хүнд байгааг харлаа. Мал хаврынхаараа явж байна. Үлээх салхинд уначихмаар л явж байна лээ. Энэ зун ган ихтэй хүнд байна. Алдарт бичин жил 1968 онд болсон . Энэ жил тэр дахин давтагдах вий дээ гэж хөгшчүүд ярьж байна. Тэгэхгүй байгаасай гэж залбирч байна. Хур бороо орж, зуншлага сайхан болоосой гэж хүсч байна. Гэхдээ уг ажилд багийн дарга нараас эхлээд аймаг, сумын бүх Засаг дарга нар анхаарал тавьж ажиллаасай. Манай орон энэ жилийн төлөө оруулаад бараг 60 сая малтай байна. Үүнийг эзэн нь зохицуулахгүй бол байгаль зохицуулалтаа хийдэг хатуу хуультай.Монголын газар нутгийн бэлчээрт дунджаар 30 сая мал байх ёстой гэсэн судалгаа бий. Тэгэхээр малаа ширвэж нядлах талаас нь бодолцож үзэх л хэрэгтэй. Үүнд нь зориулаад махыг нь авдаг агуулах, зоорийг байгуулах ажлыг злхион байгуулах шаардлагатай. Зун их ган болж, намар жаахан цас ороод хөлдвөл идэх өвсгүй болж зуд болох магадлалтай байдаг” гэсэн үүрэг даалгаварыг өглөө.
Ямартаа ч ирэх наймдугаар сард бороо хур орохгүй бол байдал эвгүйтэх нь. Мал нь идэх өвсгүй, тариаланчид нь хураах тариагүй болж ирэх өвөл монголчууд бид хатуухан сорилттой тулгарах бололтой. Улс төржихөө болж ажлаа хийцгээе.
Г.Ган
Холбоотой мэдээ
-
Anonymous (July 24, 2015 9:22:16 am )
Маш зөв шүү. Найр наадам даншигаа болиод өвөлжилтөндөө анхаарцгаая
-
ard (July 24, 2015 10:54:38 am )
Монголд ямарч гай зовлон тохиолдоход улс төрчид Ерөнхийлөгчөөсөө авахуулаад УИХ ЗГ хүртэл юу ч хийхгүй харин гаднаас далимдуулан тусламж гуйж түүнийг нь дээрэмдэн авдаг шүү дэ Зуд ган гачиг харин тэдэнд сайхан далим
-
MONGOL SAIHAN BAINA NAAADAM SAIHNUU (July 24, 2015 6:17:21 pm )
SAIHAN NAADIISHUU IDII SHUU UUNA SHUU MONGOLIIN ARD TUMEEN ONOODOROOROO AMIDARTSGAAY
-
mn (July 25, 2015 10:21:17 am )
manan da bayarlah heregtei ard tvmen ta songoson bolhoor ta nariigaa setgel uudrug bailgahiin tuld manan ene uur sedweer anhaarliig tataj bn chv ard tvmen bvdendee sanaa zowoh hereggvi mongold gai zowlon irwel bid nar ene gadaadad ojood amarj baigaad irne ta maani chaaahan zowoh baih da tegehdee niigemd hereggvi heden nuhud ene horogdoosoo gej bid nar ene zalbirna niigemd hereggvi geheer arhichin bich chvv eh oronj geed daldagnaad baidag nuhdvvd chvv
-
П. Баатар (July 25, 2015 10:34:54 pm )
ЕрөнхийЛӨГЧ, ЕРӨНХИЙ САЙД, УИХ ГЭХ МЭТЧИЛЭН УЛС ОРНОО ХУДАЛДСАН ЭХ ОРНОО ХУДАЛДСАН ХАР МӨНГӨ УГААСАН ЭДИЙН ЗАСГАА СҮЙРҮҮЛСЭН ОЛГИРАХИУДААС БОЛЖ ЭДИЙН ЗАСГИЙН СҮЙРЭЛД ОРЖ ТАРТАГТАЙ ТУЛЖ БАЙНА. НОВШНУУДЫГ ХЭЗЭЭ АВИЛГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР ЧИРЧ ШУДАРГА ЁС ТОГТОХ ВЭ
-
123 (July 27, 2015 9:31:06 am )
Найрамдал-Шар Хоолойн аманд 0.07 газартай 3 тал хашаа, 220, 380д холбогдсон, гүний худагтай, цэвэр бохир шийдсэн, 236 мкв бүхий Шинэ хаус зарна.
Холбогдох утас: 99161938, 99121589 -
-
zochin za muu czxah sain ch ard tugmyui negtei ahiad mongold hezee ch terehgui gelhiid ganstaie (August 06, 2015 12:05:14 am )
Za za arai gejj barisan haysaa zarchaad eeree yah gejiigaan edee ree oroldbol ebdehiin shinj ehnereer oroldbol yu gedeg bilee naizaa
8 Comments