antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 23, 2015 Comments are off

МХЕГ хувийн лабораторийг дэмжиж хамтран ажиллана

нийтлэсэн Admin

mhgХүнсний аюулгүй байдлыг хангах, үндэсний үйлдвэрийн болон экспорт, импортын бараа бүтээгдэхүүнийг шинжлэх, хяналт тавих, чанартай хүнс үйлдвэрлэх, экспортлохыг дэмжих чиглэлээр МХЕГ болон хүнсний эрдэм шинжилгээ, судалгаа, туршилтын “Само” институт хамтран ажиллахаар боллоо.

Энэ тухай харилцан ойлголцлын Санамж бичигт МХЕГ-ын дарга Ш.Раднаасэд, институтийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Л.Ганпүрэв нар 2015.07.22-ны өдөр гарын үсэг зурлаа.

Хоёр жилийн хугацаатай Санамж бичигт заасны дагуу талууд хүнсний сүлжээнд оролцогсдод шаардлагатай дүрэм, журам, заавар, стандарт, бусад эрх зүйн баримт бичгийг шинэчлэх, шинээр боловсруулах чиглэлээр хамтран ажиллана Мөн лабораториудын баазад тулгуурлан хүнсний бүтээгдэхүүний найрлага, бүтцийн нарийвчилсан шинжилгээ, шаардлагатай асуудлаар хамтарсан судалгаа, шинжилгээ хийх, үе шаттай сургалт зохион байгуулах, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд эрсдлийн үнэлгээ хийх юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car