Улаанбаатар хот өчигдөр орсон 30 минутын борооноор бараг л далайд гарцтай хот болох шахсан. Үүгээр нийслэлд хийгдэж байгаа авто замын ажлын үр дүн харагдаж байна гэлтэй. Тэгвэл энэ онд нэлээдгүй олон замын засч янзалж, шинээр тавьж байгаа. Тэдгээрийн ус зайлуулах шугамд хэрхэн анхаарч байгаа талаарх мэдээллийг хүргье.
Энэ онд Улаанбаатар хотод нийт 13.6 км авто замын гадаргуугийн ус зайлуулах далд шугамын ажил хийнэ. Үүнд 120 мянгат, 19-р хорооллын доторх зам талбайн борооны ус зайлуулах шугамын ажил хамаарч байна. Энэ нь борооны ус зайлуулах шугамын томоохон ажлуудад тооцогдож байгаа бөгөөд нийт 55 га талбайг хамарсан 4 салбар шугамаас бүрдсэн 4.6км шугам суурилуулах ажил аж. Одоогийн байдлаар шугамын угсралтын ажил 80-85 хувьтай юм байна. Гэрээнд зааснаар ажил ирэх наймдугаар сарын 1-нд дуусна.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд орон сууцны 7 дугаар хорооллын дотор баригдаж буй хатуу хучилттай авто замыг гадаргуугийн ус зайлуулах шугамтайгаар төлөвлөн хийлгүүлж байгаа ажээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.