Энэ сараас тоон системд шилжиж аналоги системийг ирэх 9 сард бүрэн унтраах гэнэ. Ингэхдээ аймаг, бүсээр нь хувааж тоон системд ээлжлэн шилжүүлэхээр болсон байна. Тухайлбал, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Төв, Говьсүмбэр, Баянхонгор аймгийн хэрэглэгчдийг ирэх сарын 15-наас буюу эхний ээлжид тоон системд шилжүүлэхээр болжээ. Наймдугаар сард, Хэнтий, Сэлэнгэ, Өвөрхангай, Архангай, Дорнод, Сүхбаатарын хэрэглэгчдийг шилжүүлэх гэнэ. Харин үлдсэн аймгийн хэрэглэгчдийг есдүгээр сард шилжүүлнэ гэдгийг Харилцаа холбооны зохицуулах хорооноос мэдэгдлээ. Хэрэглэгчид тоон системд хувиргагч төхөөрөмжийг худалдан авах шаардлагатай бөгөөд тухайн аймагтаа байрлах Радио телевизийн сүлжээ УТҮГ-аас авах юм байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Зочин (July 20, 2015 9:34:01 am )
Ядарсан иргэдээ мелжих бас нэг нарийн аргын нэг яах аргагуй менеес мен! Одоо тэгээд иргэд телевизээс мэдээлэл авахын тулд тэр тусгай зориулалтынаппаратыг нь худалдаж авна, зарим нь хулхи юм зарна, хулхи биш ч засвар уйлчилгээ тохиргоо гээд л менге урсаж егне вий харж л байгаарай
1 Comment