antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 17, 2015 Comments are off

Манай 21 жүдоч Их дуулга тэмцээнд оролцохоор ОХУ-ыг зорьлоо

нийтлэсэн Admin

judobohЭнэ сарын 18,19-ны өдрүүдэд ОХУ-ын Тюмень хотод болох Их дуулга тэмцээнд манай улсын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн 21 тамирчин оролцохоор болж, ОХУ-ын зүг жолоо заллаа.  Олимпийн эрхийн оноо олгох энэхүү тэмцээнд манай шигшээ багаас  эрэгтэй 12, эмэгтэй 9 нийт 21 жүчод оролцох юм байна.  Эрэгтэйчүүдээс 60 кг-д гавьяат тамирчин Д.Амартүвшин, Б.Амартүвшин, 66 кг-д ОУХМ Б.Батгэрэл, Д.Алтансүх, 73 кг-д Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, МУГТ С.Ням-Очир, 81 кг-д ОУХМ О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн, 90 кг-д  Л.Отгонбаатар, -100 кг-д Д.Пүрэвдорж, +100 кг-д ОУХМ Б.Тэмүүлэн, Ө.Дүүрэнбаяр нар барилдах бол эмэгтэй жүдочдоос 48 кг-д Г.Наранцэцэг, 52 кг-д Ч.Аззаяа, Б.Алтанцэцэг, 57 кг-д А.Батзул, 63 кг-д ОУХМ Ц.Мөнхзаяа, Ц.Цэрэннадмид, -78 кг-д ОУХМ П.Лхамдэгд, +78 кг-д О.Жавзмаа, Б.Мөнхтуяа нар хүч үзнэ.

Тус тэмцээнд нийт 55 орны 328 жүдоч /эрэгтэй – 185, эмэгтэй – 143/ оролцох бөгөөд жин тус бүрийн шигшээ барилдаан Улаанбаатарын цагаар 18, 19-ны өдрийн 21 цагаас эхлэх юм байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car