Монголчуудын хувьд нэг үеэ бодвол зуны амралтаа дотоодын аялал жуулчлалд зориулдаг болсон нь сайшаалтай хэрэг. Наадмын дараагаас нийслэл хотод автомашины тоо эрс цөөрдөг нь хүмүүс хөдөө орон нутаг руу төмөр хүлгийн жолоогоо залдагтай холбоотой биз. Хөвсгөл аймаг нэгэн үе зөвхөн гадны жуулчид түлхүү очдог газар байсан бол өдгөө дотоодын жулчдын хөлд дарагдах болжээ. Энэ нь Хөвсгөл аймгийн Мөрөн хот, цаашлаад Хөвсгөл далайн эрэгт байрлах Хатгал тосгон хүртэл нийтдээ 800 гаруй км асфальтон замыг Улаанбаатар хоттой холбосонтой холбоотой.
Хөвсгөл далайн эрэг рүү чиглэсэн автомашины цуваа Хатгал тосгон орчимд замын түгжрэл үүсгэж байгаа тухай болон Мөрөн хот, Хатгал тосгоны банкуудын АТМ-ын мөнгө дууссан, зочид буудал болон гэр буудлууд зочиноор дүүрсэн, бензин олгох ШТС-ууд нь бензины хомсдолд орсон тухай мэдээллийг иргэд олон нийтийн сүлжээнд жиргэх боллоо. Ядаж байхад наадмаар улс орон даяар 7 сарын 15-ыг хүртэл амарч байгаа нь дотоод, гадаадын жуулчидад нэрмээс болж, худалдаа үйлчилгээний газрууд нь үүд үүд хаалгаа нээгээгүй байгаа нь олны бухимдлыг төрүүлж байгаа бололтой.
Ийнхүү “Саалиа бэлдэхээр саваа бэлдэх”-ийн үлгэр Хөвсгөлд тохиолдож байх шиг. Төр засаг, орон нутгийн зүгээс дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, тодорхой арга хэмжээнүүдийг шат дараалан авч хэрэгжүүлэхгүй бол Хөвсгөлийг зорьсон жуулчид амрах биш уур ундууцлаа бараад буцах бий дээ.
Хэрвээ та Хөвсгөл далай руу аялаж, амрахаар төлөвлөж байгаа бол энэ бүхнийг тооцож гарах нь зүйтэй болов уу.
Ц.Мөнх
Холбоотой мэдээ
-
saruul (July 14, 2015 2:45:29 pm )
энэ худлаа шүү яваад ирлээ
-
жагаа (July 14, 2015 3:44:25 pm )
БИ ӨЧИГДӨР ХӨВСГӨЛӨӨС ИРЛЭЭ.ХӨГЖИЛ МУУТАЙ МӨНГӨНӨӨС ӨӨР ЮМ МЭДЭХГҮЙ ХҮМҮҮС БАЙДАГ ЮМ БА.ТИЙМ САЙХАН ДАЛАЙ ЭЭЖИЙН БУЯНААР ЗҮГЭЭР Л МӨНГӨ СААЖ БАЙЖ ДЭЛГҮҮРИЙН ӨМНӨХ ЗАМ ТАЛБАЙГАА Ч ЯНЗЛАХГҮЙ НОГООН БАЙГУУЛАМЖ ОГТ БАЙХГҮЙ ШОРОО ТООС ИХТЭЙ .ДАЛАЙ ЭЭЖЭЭС ӨӨР ОЧИЖ СОНИРХОХ ЗҮЙЛГҮЙ ЖООХОН АРЧААТАЙ БАЙГААЧ ХӨВСГӨЛИЙНХӨӨН
-
Зочин (July 15, 2015 1:25:44 pm )
Яг унэн, ер нь аль ч газрынхан зевхен менге л харахаас еер юу ч боддоггуйшдээ! Хуний менгийг зугээр л авахыг боддог. Аятайхан хоол унд хийчихэж чадахгуй, бас ямар ч харьцаа байхгуй мулгуу юмнууд байдаг
-
зочин (July 16, 2015 8:56:12 am )
хэн чамайг энэ үеэр яв гэсийн өөрийнхөө дураар явчихаад хэнд тунирхаад байдгийн боль
-
-
Anonymous (July 14, 2015 3:55:00 pm )
Unen unen. Boon asuudal. Gadaadiin humuustei yvsng helhuu. Hashraad irlee. Dahij ted nar irhgui gedegt muritsanch bolno.
-
Anonymous (July 14, 2015 3:57:28 pm )
Manaih uilchilgee uzeeleh soyol oilgolt ch bhgui. Boloogui bn aa. zugeer l hunii mongo avj l bvl boloo. yaandaa dahij hun ochihu.
-
халз (July 14, 2015 9:44:18 pm )
тэнд үйлчилгээ явуулж байгаа хүмүүсийн 70% нь өөр газраас ирж мөнгөний төлөө ажиллаж байгаа болхоор тийм байгаа юм зун нь ирээд л нүүдлийн шувуу шиг буцдаг болохоор тийм сэтгэлгүй байхгүй юу хатгалын ард иргэд өөрсдөө хэсэг газарч олж авч чадахгүй шүү дээ эрх мэдэлтнүүд нь дандаа өөрсдийн танил талдаа өгдөг
-
zochin (July 15, 2015 5:52:19 pm )
xobcgol aimgiin ydurdlaga gej arai canagdcan mergejliin xynalt yu xiideg yum be neg amralt ni jorlon baixgui aimaar 3 gertei or gecen chini booronxii tuleen deer banz xadcan xonjil gydas bur baixgui tegeed xonogiin 30000 gej bgaa yum da xool bur ugui oorcdoo argalax ectoi geed iim yumaa xen cegclex ectoig ydurdlagyydaac acyymaar bna ichmeer yumaa ter caixan baigald jorlon bxgui tegeed zobxon mongo olox geed bgaa yum arai ch dee…
-
zochin (July 15, 2015 8:00:33 pm )
huvsgul yasan hujidgui gazar ve yg l heveerei tehed suhbaataraimag baruun urt hot jil ireh tusam uur bolj hot boloh turhunduu orson baih yum baruun urtiin zasag dargiig huvsguliin zasag dargaar ydaj 4 jil ajluulaad uzvel yasiin
-
zochin (July 15, 2015 8:27:29 pm )
hamgiin hurdan hugjliin deediig uzuuleh aimag hoimor nutag husgul baimaar tehed yg bahi baidgaarai baruun urtiin zasag dargiig ajluulaad uzehed gemgui ene bol zuv shiidel shuu
zasgiin gazar anhaaraldaa avbal yasiin -
Erdene (July 16, 2015 8:37:27 am )
Khuvsguliinkhun Dalai eejiig suiruulj bna!!!
Nuuryn ergeer tavisan saijruulsan shoroon zamaas bolj mash ikh toos shoroo bosch bna. Aimgiin udirdlaguud mash muu ajillaj bna.
Juulchny baazuud ger buudluud yamar ch standart baikhgui! Baigaliig yostoi ustgaj ugch bna aa!!!!-
999 (July 16, 2015 10:13:29 am )
dalai eejiin buyaniig daaj chadahgvi uls blaa zobhon zoos bodson uls daanch archaagvi tsarai zvs haritsaa eo eo bna bna estoi gunigtai
-
-
САРАА (July 16, 2015 10:15:29 am )
ЁО.. ЁО… МАНАЙХАН АРАЙ ДЭНДҮҮ ЮМ АА. ТЭР ТУСМАА ХӨВСГӨЛИЙНХӨН ҮНЭХЭЭР ТААЛАГДСАНГҮЙ. САЙХАН АМРАХААР ОЧТОЛ… МӨНГӨ НЭХСЭН ХЭСЭГ ХҮМҮҮС. АЖИЛ МУУТАЙ АРЧААГҮЙ ХҮМҮҮС БАЙНА. ГОВИЙНХОН ТЭГЭХЭД ЯМАР АЖИЛТАЙ, АВХААЛЖТАЙ, ХҮНЭЛЭГ ГЭЭЧ… АРАЙ Ч БИШ ЭЭ ЭНЭ ГҮНБАЛАЙГИЙН НУТГИЙНХАН. ЗАВААН ЗАЛХАГ ГЭЭЧ. ХАЙРАН САЙХАН АМРАЛТЫН ӨДРҮҮД МИНЬ…
-
Anonymous (July 16, 2015 4:19:41 pm )
Манай нутаг сайхан шүү ирсэн амрагчид ухамсар маш муу байна сайхан байгалийг минь бохирдуулж ,хогоор дүүргэж явчихаад, дуртай газраа хонож амарч,алжаалаа тайлж явчихаад юу гээд байгаа юм бэ болооч ээ
-
Anonymous (July 16, 2015 4:45:26 pm )
Аялаж буй та бүхэн өөрсдөө соёлтой явмаар байгаа юм. Бусдыг муу муугаар нь дуудахаасаа өмнө. Хөвсгөл нуур бол Монголын төдийгүй дэлхийн үзэсгэлэнт газрын нэг гэдгийг та бүхэн мэддэг баймаар юм.Гаднаас ирж буй монголчууд маань энэ сайхан цэнгэг нуурын усанд орж, машинаа ч хүртэл угааж байх юм. Хотын соёл гэдэг энэ арай л биш баймаар юм. Ядаж өөрсдийнхээ идэж уусан бүтээгдэхүүний шил савыг дуртай газраа юм уу, дэлгүүрийн гадаа, эсвэл зам дагуу тарьсан модны хашаа, айлын хашааны буланд хаядаг муу зуршлыг орхимоор байна.Та бүхний тарьсан хогийг Хатгалын иргэд л цэвэрлэж байна шүүдээ.Та нар ирж нуурыг бохирдуулж байхад хүмүүс бухимдах нь аргагүй шүү дээ. Ингэж элдвийн хоёрын хооронд юм бичиж байгаа хүмүүс болил доо.
-
дак (July 16, 2015 5:01:52 pm )
За сайхан болжээ. хүн бүр шах уу Хөвсгөлөө зориод л, мэдээж гадны жуулчид цуваад л энэ хөгжлийн эхлэл тавигджээ.
-
санал (July 16, 2015 5:21:23 pm )
энэ жилийн хувьд урьд жилүүдийнхээс илүү хүн ирсэн нь ажиллаж байгаа жуулчны бааз гэр буудал, зочид буудлын хүчин чадал хүрэлцээгүй. энгийн иргэд гэр хүртэл барьж аялагч амрагчдыг оруулсан нь үнэн. нөгөө талаас баяр наадмын урт амралт маш их нөлөөллөө. хөвсгөл нутгийг тэр тусмаа далай ээжийг зорин ирэгсэд өөрсдийн хүсэл сонирхлоор ирж амарч байгаа шүү дээ хэн нэгний шахалт урилгаар ирээгүй л байлтай олон хүнтэй давхцаж биш цаг үеэ зөв сонгоод ирж амарвал үнэхээр сайхан сэтгэгдэлтэй буцах болноо. бас ч яадгаа алдсан хүмүүс биш шүү
-
зочин (July 16, 2015 5:23:17 pm )
хөвсгөл нутаг сайхан шүү дээ мөнгө авахгүй яах ёстой юм хүний газар ирж амарч байж бэлэн юман дээр байх дуртай юмнууд зах зээлд шилжээч
-
зочин (July 16, 2015 5:26:53 pm )
зан харьцаа муу, бохир заваан, жорлон хүртэл байхгүй газрыг нэртэй устай нь бичиж ажиллахгүй болгох хэрэгтэй. аятайхан үйлчилгээ үзүүлж чадахгүй юмнуудыг. бусдадаа гай болж байхын
-
зочин (July 16, 2015 8:00:29 pm )
Хөвсгөл сайхан нутаг. Жуулчны баазууд уламсайхан тохижих хэрэгтэй. бие засах газраасаа эхлээд маш сайхан байх хэрэгтэй. Жуулчдын сэтгэлийг татахаар сайхан үйлчилгээтэй байх хэрэгтэй.Манай жуулчид үнэхээр бүдүүлэг хог,цаас архины шилээ тарааж хаяад явдаг..Ер нь ямарч газар явсан байгаль орчноо хайрлаж ,цэвэр цэмцгэр явж сурах хэрэгтэй. Хог хаягдалаа цаасан уутанд хурааж байгаад хогын цэгтэй газар хаячихаад яваад байж болно доо Тэр сайхан байгаль хоггүй байвал улам л сайхан байна. Ер нь хөвсгөл ч гэлтгүй Хөдөө замд явж байгаа хүмүүс явсан газар таа хогоо хаядаггүй байгаасай гэж бодох юм. Дандаа унаатай явж байгаа хүмүүс чинь уутанд хийж яваад хогын цэгтэй газар хаячихад юу нь болохгүй гэж. Хөдөө замд явж байхад замын дагуу архины шилнээ с эхлээд л дүүрэн хог байх юм .Хүн болгон хичээвэл энэ сайхан өргөн уудам нутаг минь сайхан байна даа. Эх орноо хайрлана хамгаална гадны хүний нүдэнд сайхан харагдуулна гэдэг чинь жаахан юмнаас эхлэнэ шүү.Хүн болгон хичээвэл амархан ажил юм шүү дээ. Ард түмэн минь хичээж үз.
-
zochin (July 16, 2015 11:52:40 pm )
SARAA EGCHEE TA GOVIDOO HONIN GURVEL BOLOOD L BAIJ BAIDAA HANGAID IRCHIHEED GONGINOOD YAHUU
-
Irgen Dorj (July 17, 2015 10:46:55 am )
Gorhi Tereljiin mori unaaldag gej neg uvaigui shunaltai heden yum biaj bilee. Odoo hun toohoo boliod ted ch neg ih uvaiguitehee bolison baih. Khovsgolinhon chin harin tiim tal ruu orson bololtoi. Hoorhiis gants oldson bolmj geed l mongo l bodood baihaas uilchilgee chanar unen ch setgel baihgui l biagaa bololtoi. Ugaasaa Moron, Khatgaliin ihenh ni joohon hunshgui l uls, odoo ch bur gaaraa biz dee. Yana daa. Ug ni huvi zayagaar oldson saikhan gazar delhiigee shutej, buyan nunjgiig ni daaj8 judagtaihan amidrah heregtei yum san.
-
Зочин (July 17, 2015 10:53:02 am )
Иргэн Дорж “унуулдаг” гэх гээд “унаалдаг” гээд байгаа юм уу. Хүн шүүмжилбэл өөрөө бас алдаагүй байх хэрэгтэй. За тэр хуншгүй, хударгагүй зан ч хаа сайгүй л байгаа байх шүү. Ер нь угаасаа л нэг микроныхон шинжтэй зугаалцгаадаг улс даа, манайхан. Хогтой, новштой, бүдүүлэг, шуналтай, өөдгүй. Ядаж зугаалсан газарт аа хогоо орхиод явдаг орчин цагийн хөдөөнийхний зарим малуудыг бүү дуурайгаач.
23 Comments