Өгөрций – Өгөрций бол жин хасахад хамгийн тохиромжтой хүнсний ногооны нэг. Өгөрций нь илчлэг маш багатайн дээр маш их ус агуулдаг ногоо юм.
Броколли – Жингээ хасч байх үедээ хоолны цэсэндээ бага зэрэг броколли нэмж өгөөрэй. Брокколлид ямар ч өөх тос агуулагддаггүй, бага хэмжээтэй нүүрс ус агуулагддаг. Энэ нь маш аажим ууршдаг нүүрс ус учраас биеийн хүч тамирыг сэргэг байхад туслана.
Вандуй – Энэ ногоог жин хасаж байх үедээ хүнсэндээ хэрэглэхийн ач тус нь энэ ногооны маш их уураг, ширхлэгтэй холбоотой. Иймд махаа бага зэрэг багасгаад дан махаа вандуйгаар орлуулан хэрэглэж байгаарай.
Бууцай – Бууцай бол бас нэгэн жин хасалтанд гайхалтай үр дүн үзүүлдэг хүнсний ногооны нэг юм. Хэрэв та энэ ногоог байнга идэх дургүй бол бага зэрэг болгоод хэрэглэхэд болно. Мөн бууцайг салатанд түүхийгээр нь хэрэглэж болно.
Лууван – Лууван жин хасалтын үед хэрэглэх ёстой хүнсний ногооны тоонд зайлшгүй багтана. Луувангийн бета каротин мөн түүний ширхлэгийг л бодоход хангалттай биз.
Сонгино – Жингээ хасч байх үед, та сонгон хэрэглэж буй хүнсээ олон төрлийн амттай байлгах гэж хүсэх нь зүйн хэрэг. Үгүй бол идэхэд уйтгартай байх болно. Сонгино таны хоолонд гайхалтай амт нэмнэ, та үүнийг түүхийгээр нь ч болгоод ч хэрэглэсэн болно гэдгийг мэддэг.
Холбоотой мэдээ
Comments are closed.