antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 10, 2015 Comments are off

Модны хулгайг илрүүлэгчдийг урамшуулна

нийтлэсэн Admin

modniihulgaiОйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиудын төслийг баталсантай холбогдуулан УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга С.Батболд, хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ж.Батзандан гишүүн нар өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Сүүлийн үед хууль бус мод бэлтгэлтэй холбоотой асуудал иргэдийн сэтгэлийг зовоох болсон. Монгол Улс ойн баялаг багатай орны тоонд ордог. Түүнчлэн сүүлийн үед гарч байгаа экологийн гэмт хэргийн80 гаруй хувь хууль бус мод бэлтгэлтэй холбоотой асуудал эзэлж байгаа. Хууль бус мод бэлтгэхтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх, авах арга хэмжээг чангаруулах, иргэд, олон нийтийн хяналтыг сайжруулах шаардлагатай байгаатай холбогдуулан Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гарч, Ерөнхийлөгчөөс чиглэл өгсний дагуу энэхүү хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барьсан. Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталснаар хэд хэдэн шинэ зохицуулалт бий болж байгаа аж. Тухайлбал, хууль бус мод бэлтгэхтэй холбоотой гэмт хэргийн зөрчлийг илрүүлсэн байгаль хамгаалагч, улсын байцаагч, цагдаа болон хууль хяналтын байгууллагын ажилтанд тодорхой урамшуулал өгдөг тогтолцоог бий болгох зорилгыг агуулж байгаа гэнэ. Хууль бус мод бэлтгэл болон байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил бууруулахад иргэд, нөхөрлөл, төрийн бус байгууллага, олон нийтийн оролцоо, хяналт нэмэгдэх бөгөөд энэ хэргийг илрүүлэхэд оролцсон холбогдох албан тушаалтан, иргэдэд олгох урамшууллын хэлбэрийг тодорхой болгож өгснөөр экологийн гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх юм. Мөн ойн сан бүхий нутагт амьдардаг иргэд ахуйн хэрэглээний болон уламжлалт бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд мод ашиглах бололцоо, боломж нь нээгдэж байгаа гэдгийг гишүүд хэллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car