Үндэсний их баярын замын хөдөлгөөний зохион байгуулалтын талаар:
– Үндэсний их баяр наадмын өдрүүдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, хөдөлгөөн зохицуулах хяналт тавих чиг үүрэгтэйгээр 25 газар, хэлтсийн нийт 503 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах ба Хууль сахиулахын их сургуулийн 200 сонсогч, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3-р хэлтсийн 50 алба хаагч нэмэгдлээр ажиллана.
– 2015 оны 7-р сарын 11-нээс 15-ны өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
– Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худгийн морь барианы орчинд 100 метрээс дотогш тээврийн хэрэгсэл оруулахгүй байж, наадамчид явганаар чөлөөтэй баярлах, Ногоон орчин буюу автомашингүй бүсийг бүрдүүлнэ.
– Баяр наадмын өдрүүдэд “Рэйлбус” өдөрт 3 удаа төмөр замын Амгалан өртөөнөөс Дунд голын зогсоол, Улаанбаатар өртөө, Хархорин худалдааны төв, 5-н шар гэсэн буудлуудыг дамжин Хүй долоон худгийн орчим “Давааны зөрлөг” хүртэл үйлчлэх бөгөөд Рэйлбусын дунд голын зогсоолоос Төв цэнгэлдэх хүрээлэн рүү, Давааны зөрлөг /Эмээлт/ -өөс Хүй долоон худгийн төв талбай хүртэл мөн үнэ төлбөргүй автобусаар үйлчилнэ.
– Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын томоохон автозогсоолыг бүрэн дүүрэн ашиглах, наадамчдын ая тухтай зорчих нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Дүнжингарав худалдааны төв /4500-аас их/, Мишээл экспо /700-800/ зэрэг газруудад үнэ төлбөргүй автозогсоол ажиллах бөгөөд “Дүнжингарав-Төв цэнгэлдэх-Мишээл экспо” чиглэлийн үнэ төлбөргүй автобус үйлчилнэ.
Дүнжингарав худалдааны төв рүү 7 сарын 11,12-нд хотын зүүн болон хойд чиглэлээс нийт их багтаамжийн 181 автобус Олимпийн гудамж, Намъянжугийн гудамжаар, Мишээл экспо төв рүү хотын баруун болон урд чиглэлээс нийт их багтаамжийн 98 автобус Нарны гүүрээр очиж үйлчилнэ.
– Түүнчлэн үндсэн замналаараа явж Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд 120 мянгатын автобусны зогсоолд бусад чиглэлийн 127 автобус зогсож наадамчдад үйлчилнэ.
– Наадмын өдрүүдэд Энхтайваны гүүрны урд Нарны хотхоны баруун зүүн талаас, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын хойд талын зогсоолоос таксийн үйлчилгээ иргэдэд үйлчилнэ.
– Замын ачааллаас шалтгаалан шаардлагатай тохиолдолд 2015.07.11-ний өглөө Төв цэнгэлдэх хүрээлэнд баяр наадмын нээлт эхлэхээс өмнө 2 цагийн өмнө ЗЦГ-ын баруун урд уулзвараас урагш Баянмонгол хорооллын баруун уулзвар хүртэл тээврийн хэрэгслүүдийг нэг чигийн хөдөлгөөнд оруулна.
– Замын ачааллаас шалтгаалан шаардлагатай тохиолдолд 2015.07.12-ны өглөө “Соёолон” насны морьдын уралдаан эхлэхэд Архангайн салдаг уулзвараас “Г, Ү” зогсоол руу эргэдэг гарц хүртлэх замыг 07:00 – 09:00 цагийн хооронд зүүнээс баруун тийш, морьд уралдаж ирсэний дараа “Г, Ү” зогсоолоос Архангайн салдаг уулзвар хүртэл баруунаас зүүн тийш чиглэлд тус тус нэг чигийн хөдөлгөөнд оруулж замын хөдөлгөөнийг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
– 2015.7.13-ны өдөр Хүй долоо худагт болох уяачдын наадамд Улсын наадмын “А, Ж, Дk, Г, Ү,М” зөвшөөрөлөөр тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх бөгөөд тус тусын үсгээр тэмдэглэсэн зогсоолд тээврийн хэрэгслээ байрлуулна.
“А” – Баяр наадмыг зохион байгуулах төв коммис
“Ж” – Нийслэлийн аялал жуулчлалын газар
“D” – Гадаад харилцааны яам
“Ү” – Дүүргүүдийн худалдаа үйлчилгээний хэлтэс
“М /улаан/”, “М /хөх/” ,“Г” –Замын цагдаагийн газрын дүүргүүд дэхь ЗЦТ-аас олгоно. “М /улаан/” “M /хөх/” “Г”
“Ж” зөвшөөрөл нь “А” зөвшөөрлийн нэгэн адил чиглэлүүдээс ирэх боломжтой. Цэнгэлдэх хүрээлэнгийн баруун хойдталд тэмдэгт заасан газар байрлуулна.
“D” зөвшөөрөл “А”, “Ж” зогсоолын нэгэн адил замаар явж, Цэнгэлдэх хүрээлэнгийн баруунталд тэмдэгт заасан газар байрлуулна.
“Ү”, “Г” зөвшөөрөл ЗЦГ-ын баруун урд уулзвараар нэвтэрч Их Монгол Улсын гудамжаар яваад баруун гар тийш Нийслэлийн гудамж руу эргээд “Хурд” хорооллын урд зогсоол, мөн “Суруга Монгол” компанийн зогсоол дээр байрлуулна. Харин Чингисийн өргөн чөлөөгөөр ирж буй тээврийн хэрэгсэл Зайсангийн гудамжаар явж, Зайсангийн арын замаар Маршлын гүүр, Олимпийн гудамж, Их Монгол Улсын гудамжаар зогсоолын талбайд байрлуулна.
“А”, “Ж”, “ДК”, “М” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүд Эмээлт өртөөгөөр даваад Хүй долоо худаг руу эргэдэг 2 дахь уулзвараар баруун гар тийш эргэж, тэмдэгт газар тээврийн хэрэгслээ байрлуулна.
Хүй долоо худаг руу эргэхдээ эхний гарцаар баруун гар тийш эргэж, Нийтийн тээврийн зогсоол бүхий тэмдэгт газар автобуснуудаа байрлуулна.
Хүй долоо худгаас буцаж ирэхдээ Энхтайваны өргөн чөлөөгөөр явж байгаад 10 хорооллын гэрлэн дохиотой уулзвараар баруун гар тийш эргэж Нарны замаар яваад ЗЦГ-ын баруун урд уулзвараар баруун гар тийш эргэж, Их Монгол Улсын гудамж, Гандийн гудамжаар яваад 40 жилийн өндөрлөгийн ард зогсоно. Нийт 20 том оврын автобус үйлчилнэ. \Автобусны нэг эргэлт нь 3 цаг\
– Хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчихгүй байх
– Согтууруулах ундааны зүйл /Архи, пиво, айраг/ хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх.
– Хүүхдийг зам тээврийн осол хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг эхчүүд тээврийн хэрэгсэлд зориулалтын хамгаалалтын суудал, хамгаалах бүсийг зүүлгэж тээвэрлэх.
– Хүүхэд төөрөх, зам тээврийн ослын хохирогч болохоос урьдчилан сэргийлж тэдэнд тавих хараа хяналтыг сайжруулах.
– Хөдөлгөөнд оролцохдоо хурд хэтрүүлэхгүй байх
– Жолооч нар явган зорчигч нарт хүндэтгэлтэй хандаж, зам тавьж өгөх
– Явган зорчигчид согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын зорчих хэсэг дээгүүр явахгүй байх
– Зөвшөөрлийн ард заагдсан замаар явж, автомашинаа зогсоолын талбайд зөв байрлуулах
– Зохицуулагчийн дохиог биелүүлж хөдөлгөөнд соёлтой оролцох.
– Автомашин дотроо ил задгай эд зүйлээ үлдээх, хулгайд алдахаас сэргийлэх.
– Бусдын хөдөлгөөнд саад болж Замын хөдөлгөөний дүрмээр хориглосон газарт тээврийн хэрэгслийг байрлуулж зогсоохгүй байхыг Замын Цагдаагийн газраас анхааруулж байна.
- 102 -Зам тээврийн осол хэргийн дуудлага хүлээн авна.
- 93020111 -Замын цагдаагийн алба хаагчтай холбоотой мэдээ мэдээлэл хүлээн авна.
- 93029603 -Авто радио ФМ 96.3 Замын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө.
- 93021109 -БЗД дэх ЗЦТасаг.
- 93021226 -ХУД дэх ЗЦТасаг.
- 93021828 -БГД дэх ЗЦТасаг.
- 93049999 -СБД дэх ЗЦТасаг.
- 93021118 -СХД дэх ЗЦТасаг.
- 93020009 -ЧД дэх ЗЦТасаг.
ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗАР
Холбоотой мэдээ
Comments are closed.