Наадам хаяалсан энэ өдрүүдэд хүчит бөхийн барилдааны зүүний магнайг хэн магнайлах вэ гэдэг дээр маш их маргах боллоо. Бүр Бөхийн холбооноосоо халиад Ерөнхийлөгчийн тамгын газар дээр хүртэл хүчээ авч яригдсан бололтой юм. Товчоор хэлбэл, харц ардын бөхийг алаг үзэж, ноёны бөхийг дэмжсэн шахуу юм болсон юм даг уу даа. Ардчилсан Ерөнхийлөгч албан ёсоор гардуулсан цолны эрэмбээ буцааж, хажуу хавирганд нь хань бараа болж явсан А.Сүхбатыгаа зүүний магнайд зүтгүүлэх болов. Харин нөгөө талд Бөхийн холбоо Г.Өсөхбаяр аваргыг зүүний магнайд гарах ёстой хэмээсэн.
Бөх мэдэх нэгний яриагаар бол Ерөнхийлөгч ямар эрэмбээр цол тэмдэгээ өгсөн тэр дагуу магнайлах ёстой гэнэ. Уг ёсоор бол Г.Өсөхбаяр аварга энэ жилийн наадмын зүүний магнайд гарах нь зүйн хэрэг. Гэтэл эрхэм Ерөнхийлөгч маань “Ардчилсан намын бөх”-өө дэмжиж “сагсалзаад” байх юм. Бүхэл бүтэн улсын Ерөнхийлөгч ийм өчүүхэн байж болох уу.
Улсын наадмын хүчит бөхийн зүүний магнайд хэн гарахыг шийдэх асуудалд хошуу, гар нэмэрлэн оролцох хэрэг байна уу. Ер нь л Монгол Улс “ардчилсан” Ерөнхийлөгчтэй болоод ардын наадмаа ч олигтой хийж чадахаа байлаа хэмээн хөгшид ундууцах болжээ. Өнгөрсөн жил гэхэд л ардын наадам Ардчилсан намын наадам болж хувирсныг хүн бүр мэднэ.
Д.Сосорбарам гавьяатын найруулан тавьсан наадмын нээлт дээр уртын дуу бус “Хонхны дуу” эгшиглэж ард түмний нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийлгэсэн. Бүр бүжиглэх хүн олдохоо байгаад Со гавьяат өөрөө бүжиж үзүүлсэн. Мордохын хазгай гэгчээр “Харанга”-ын Х.Лхагвасүрэн мориноосоо унаж монголчуудыг өндөлзүүлээд авсан. Энэ мэт өнгөрсөн жилийн наадмын паян өнөөдөр ч бүдэгрээгүй байна. Бүдэгрээгүй паяны сүүмхийгээр энэ жилийн баяр наадамд дэлхийн оддыг авчирч дуулуулах чимээ чих дэлсэв.
Эдийн засгаа гүн хямралд оруулчихсан эрх баригчид дэлхийн одыг харж баясан наадамлах юм гэнэ. Тэр од дуучин нь хоёр тэрбум гаруй төгрөгөөр дуулах сураг гарч монголчуудын уур, бухимдлыг дээд цэгт нь хүргэсэн. Ардчилсан намынхны тэр дундаа “ардчилсан” Ерөнхийлөгчийн дур зоргоороо ааш хэрээс хэтэрч монголчууд бид наадмаараа наадамлаж чадахаа больж байх шиг байна.
Ардчилсан намын бөх заавал зүүний магнайд гарах ёстой гэсэн дэг жаяг ардын наадамд тогтох янзтай. Бөхийг хүртэл улстөржүүлээд байгаа Ардчилсан нам, “ардчилсан” Ерөнхийлөгч хоёрыг яая даа байз. Уг нь бид чинь ардчилсан нийгэмд амьдарч байгаа биз дээ. Эсвэл нөгөө манжийн дарлалын үедээ буцаад оччихов уу? Ноёны бөх гэдэг шиг А.Сүхбат аварга маань “Ерөнхийлөгч”-ийн бөх болчихсон бололтой юм. Тэгээд л ард түмний хүү Г.Өсөхбаяр аваргыг улсын Ерөнхийлөгчтэй нийлж бөөрөлхөж байгаа юм байна. Наадам болдгоороо л болно. Гэхдээ л “Ардын хүүхдийг алаг үздэг аль цагийн наадам бэ? Ерөнхийлөгч өө!” гэж асуумаар санагдаж байна. Хажуу бөөрөнд нь хань бараа болж, Ардчилсан намд элсэж орсон гээд А.Сүхбат аваргыг илүүд үзэх нь шударга ёс уу? Аль эсвэл ардын наадмыг Ардчилсан намын наадам болгох эрхэм Таны мэргэн санаа юу? Ардын наадам нь наадмаараа, ард түмэн нааддагаараа сайхан л наадмаар байх юм, “ардчилсан” Ерөнхийлөгч өө!
Т.ЗҮРХ
Холбоотой мэдээ
-
Ард (July 04, 2015 12:01:03 pm )
Сухбат манлайлах нь зов.
-
zochin (July 04, 2015 7:54:59 pm )
Сүхбат гэлүү далжигнасан дух барьцгүй жудаггүй эм.
-
сандаг (July 04, 2015 8:17:09 pm )
ЗОДОГ ТАЙЛСАН ТИЙМ БӨХ БАРИЛДАЖ БАЙСАН ТИЙМ ЁС ТҮҮХЭНД ГАНЦ БАЙДАГ Нь ШАРАВЖАМЦ ИХ АВРАГЫГ МАРШАЛ ЧОЙБАЛСАН УРИЛГААР БАРИЛДУУЛЖ ОЛОН ТҮМНИЙГ ХҮСЭЛТИЙГ БИЕЛҮҮЛЖ БАЙСАН ГЭЖ Л ДУУЛСАН ЮМ БАЙНА ТҮҮНЭЭС ЗОДОГ ТАЙЛСАН БОЛ ТАЙЛСАН МОНГОЛ ЭРИЙН ЖУДАГАА БОДООЧ
-
-
Цэц (July 04, 2015 12:05:56 pm )
Буу хагралдуул админ хорчиноо.Сухбат бас ард тумний хуу. Сухбат манлайлах нь зуйл нийцнээ.
-
-
Ижжжжжргэн (July 04, 2015 2:18:05 pm )
Сүхбат хөсрий малгай,хөдсөн дээл өмөссөн хөгийн жудаггүй новш доо
-
Anonymous (July 04, 2015 2:50:46 pm )
Asu
Malnuud mini suhbat ardiin huu bishuu teneg hunch medheer turuulj darhan awargiin bolzol hangasan ni zuunee magnaildag yum tegj hutsah yum bol osohbayr darhan awargiin bolzol hangaagui shuu 10 dawj uzeegui jild gantshan boldog mongol naadamd dawaa bur ymar une tsentei bilee ene heden awarguudas hed ni 10 bilee bodd uz.-
Anonymous (July 06, 2015 4:55:56 pm )
hun mah ideh gej tordoggui boh adguusnii sport
-
-
Anonymous (July 04, 2015 2:56:23 pm )
Asu
heden awarga 10 dawsan bilee. Suhbat awargaa buuj ogolgui 11 nd ahiad zuunee magnail tgd 3 n dawaand ahiad awchih . -
Anonymous (July 04, 2015 3:16:11 pm )
SYHBAT ABRAGA BOLICHIBOL YASAN YUM BE
-
Анка (July 04, 2015 3:42:31 pm )
Хонхороос УБ -т гүйж ирж бэлтгэлээ хийгээд Хонхор луугаа буцаад гүйж байж дархан аварга болсон Сүхбат ардын хүүхэд баймаар юм даа. Зүүний магнай – Сүхбатынх шүү.
-
энэ юу вэ (July 04, 2015 3:53:05 pm )
Сүхбат хүн чанартай баймаар зодог тайлсан юм бол тэр чигээрээ бай ахиад зодог тайлах юм уу Өсөхбаяр зүүнийг магнайлна Сүхбат зодог тайлснаараа барилдахгүй байлгүй дээ
-
Monhbat Monhbat (July 04, 2015 8:51:01 pm )
Svhbatiig demjij bna amjilt
-
chukaaa (July 05, 2015 8:12:16 am )
Monkhbatiig bayanmonkh avragiin urd gargah gej bokhiin holboonii garagsan hogiin durem baiga ym odo bolhoor amjilt gej yariad baih ym sukhbat zuund garsan deree
-
chukaaa (July 05, 2015 8:13:33 am )
Sukh batiin zov
-
ЗочинЗочин (July 05, 2015 9:54:24 am )
Сүхбат байх нь зөв. Яагаад гэвэл Сүхбат анх дархан аварга болсон, болох болохдоо 10 түрүүлж Өсөхбаярын өмнө болсон юм.Ид гялалзаж явсан үедээ. Хадам аав ,хадам ахдаа ч бууж өгч яваагүй юм шүү. 2 удаа үзүүр түрүүнд үлдэхдээ нэг ч удаа тахимаа өгөөгүй юм шүү. Жинхэнэ шударга бөх гэж энэ хүнийг хэлэх байх. Түрүүлэхэд цолын бөхийн холбоо өгөхгүй л байсан байхгүй юу.Тэгээд бод.бөх танидаг нөхөд юм бол.Тэгээд бөхөд шударга ёсыг сахиулахын тулд цолоо автлаа зодог тайлсан гэдгийг санах хэрэгтэй.Тэр хооронд барилдсан бол доод зах нь 2-3 түрүү байж л байсан шүү дээ. Жинхэнэ ард гаралтай бөх гэвэл Сүхбат шүү дээ . Ер нь юмыг бичихдээ яг голоор нь олж бичвэл сайн сан .Монголын ард түмэн дэндүү сайн мэднэ дээ. Хэдэн бялдууч сэтгэнцрүүд л ард түмний хооронд яс хаяж байгаа юм. Бөх болдгоороо сайхан болоосоо билээ.
-
Зүрх-д (July 05, 2015 4:03:12 pm )
Миний мэдэхээр түрүүлж дархан аварга /болзол биелүүлсэн/ болсон нь зүүнээ маналайлж ирсэндэг. Дархан аварга Дамдин, Мөнхбат, Баянмөнх, Цэрэнтогтох, Бат-Эрдэнэ нарын аль түрүүлж дархан аварга болсон нь зүүнээ маналайлдаг, эхэлж ам авдаг байсан түүх саяхных юмсан. Ийм мартамхай баймааргүй л юмсан даа. Харин хэнийг алагчлах гээд байна даа. Зүрхээ! бөхөө, түүхтэй нь мэдэж байж бич. Өөрөө мэдэхгүй байж “Бөх мэдэх нэгний яриагаар” гэж хэзээ ч мэдэхгүй зүйлээ “мэдэмхийрэгч” нэгний яриагаар бич.
-
zochin (July 05, 2015 6:21:03 pm )
Hoyulaal ard tumnii boh end margah yu bnaa
-
Сүхбат аврага манлайлана (July 05, 2015 6:30:10 pm )
Аливаа юманд үнэн л гэж байдаг бол А Сүхбат аврага л манлайлах ёстой шүү дээ ??????? үгүй тийм биз дээ ….. А Сүхбат аврага барьц барьж аврага болоогүй түүхэн бөх шүү ….. юм үнэнэээрээ л байх хэрэгтэй
-
Anonymous (July 05, 2015 8:05:22 pm )
Sukhbat ard tumnee bodoj bgaa yum bol ingej hoorond ni herelduulj baihaar uuruu uhamsartaigaar bolichihvol bolloo yum bishuu zodog tailsan yum bol tailsan shig tailaach bitgii ingej shogtoj uuriinhuu ner hundiig gutaaj ard tumniig doromjilj baigaach icheech ichih bulchirhai gej baihgui baikh shivdee umnuus ni nuur haluun orgij yaj hunii nuur harj chadaj bna bolivol yasan yum Sukhbataa
-
зочин (July 05, 2015 8:44:33 pm )
үнэн гэж байдаг бол маргах юмгүй Сүхбат зүүнээ манлайлна , бөхиин холбооны Нямдоржиин хииж байгаа ажил энэ новш далд орж , монгол бөх хэзээ будлиангүй болох бол оо .
-
muujng (July 06, 2015 9:07:54 pm )
өсөхөө аварга зүүнийг манлайлах нь зөв
-
-
zochin (July 06, 2015 1:22:13 am )
Suhbat zuunii manlai shu usuh bayraa chi boliochee judag gedeg ym baidag ym bol hunii bair suuriig bulaahaa boliocher suhbat garlaa davlaa ta nar shig hojoo bodood zogsoj baiddaggui suhbataa naad munguniihuu booluudiig munguu bodoj baih hoorond ni bugdiig ni ungaa chi chadna shu de
-
иргэн (July 06, 2015 7:44:22 am )
Дархан аварга хэн түрүүлж авсан нь “ЗҮҮН”-ээ манлайлах журамтай
-
Anonymous (July 06, 2015 8:37:11 am )
Сүхбат манлайлах нь зөв Баянмөнх 10 түрүүлсэн Мөнхбат 5 түрүүлсэн тэгэхэд Мөнхбат зүүний магнайд зогсдог биз дээ Сүхбат аварга түрүүлж аварга болсон Тэхлээр Сүхбат болж байгаа биз дээ Ард түмэн эээ
-
Anonymous (July 06, 2015 11:38:21 am )
Эртний сайхан уламжлалаа бодвол Сүхбат аварга л манлайлах ёстой. Дархан гэдэг цолны учир нь дархалсан гэсэн үг. Тэр хүн хэзээ дархлагдсан тэр цагаасаа тэр байрнаасаа хөдлөх учиргүй.
-
тата (July 06, 2015 12:17:21 pm )
ЗҮРХ НЭРТЭЙ ТӨМСӨГӨӨ ХЭН ЭХЭЛЖ АВАРГЫН БОЛЗОЛ ХАНГАСАН НЬ ЭХЭЛЖ БОСДОГ МОНГОЛ БӨХИЙН УЛАМЖЛАЛ БАЙДАГ ЮМ ЧИ Ч ЯАЖ МЭДХЭВДЭЭ АЯГҮЙ БОЛ ЧИ МОНГОЛЧУУДЫГ ХООРОНД НЬ ХАГАРАЛДУУЛАХ ДААЛГАВАРТАЙ ХУЖАА БИЗ
-
иргэн (July 06, 2015 1:18:30 pm )
энэ хоёр бөхийн асуудлыг ингэж улс төржүүлэх ямар хэрэг байнаа Энэ тухай наадмын комисс бөхий холбоо нь хуулийн хүрээнд шийдээд явах хэрэгтэй шдээ тэгээд тэр шийдвэрийг нь хүлээн зөвшөөрөхгүй байвал барилдахгүй л байна биз наана нь өчнөөн л олон бөх байна.
-
fg (July 06, 2015 3:12:51 pm )
зассс, хэнд хамаатайн. бөх гэж нэг бие нь өсөөд тархи өсөөгүй хэдэн бүдүүн гарууд барилдсан болж найраагаар жилийнхээ мөнгийг олчихдог, найраагаар авсан мөнгөөрөө жилжингээ архидаж хүүхэндэж өнгөрөөдөг биз дээ.
бөхийг үзэд сууж байгаа гарууд нь ч гэж ажилгүй хэдэн ангайсан юмнууд хамаг ар гэрийн ажлаа авгай хүүхэддээ даалгачихаад өөрсдөө ууж идэж явсаар намар өнгөрч өвөл дөхөхөөр арай гэж гэрийн бараа хардаг биз дээ.
сүхбат кодог тайлсан юм бол тайлсан шиг тайлаад эргэж буцаад байлгүй зайлах хэрэгтэй. өсөхбаяр бол том биенээс цаашгүй, тэр том данхар бул хар чулуу шиг бөөн хар мах тулдаа л ганц нэг давдаг биз. -
зочин (July 06, 2015 5:20:10 pm )
Бөхийн холбоо гэж өөрсдийгөө нэрлээд байгаа нөхдүүд монгол бөхчүүдийг хэд хуваагаад хаячихлаа наадуулаа зайлуулаач
-
zulsaran (July 06, 2015 9:51:28 pm )
Улс орны ерөнхийлөгч эв эеийг эрхэмлэдэг баймаар.Манай ерөнхийлөгч эвдрэлцүүлсээр л байх юм даа.
-
бөх (July 07, 2015 10:05:28 am )
ЖИЖИГ СҮХБАТ ЖҮЖИГ СҮХБАТ БОЛООД УДАЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ.ЗОДОГ ТАЙЛЧИХААД ИЧЭЭЧЭЭ
-
Bi buh sonirhogch (July 07, 2015 12:44:39 pm )
Tyryylj Darhan avarga bolson gedeg erembeeree yarih yum bol neg uur asuudal NEG UDUR NEG ZARLIGAAR IJIL tsol avsan gedeg deeree l margaj baigaa shyy dee yyniig l sain uhaarch sanal bodloo ilgeehtyn. end bol margaad ulsturjuud baih zyilgyi. Harin ulsturjyyleh asuudliig Erunhiilugchiin tamgiin gazaraas yydeltei hemeen bodnom. Tiimees Deerh setgegdel buyu AN-n gishyyn turiin naadmiig magnailah gesen ulsturjilt yavagdaj baih shig baina. Mergen ard mini tungaana biz
-
s (July 07, 2015 2:09:39 pm )
ene muu 2 heryyliin buzar 2pizdag 2hi has toriin hair daadaggyii maluud ene 2 ugaara dutsan um be etssiin etsest
-
badam (July 07, 2015 2:29:46 pm )
Сүхбат яагаад зодог тайлсан бэ гэвэл 10 давж түрүүлдэг жилд нь дархан аврага цолыг нь өгөөгүй атлаа бусад бөхчүүдийн ижил амжилтанд цол өгч ялгаварлан гадуурхаад байсан учраас бөхийн холбооны тэнэгүүдийг эсэргүүцэж зодог тайлсан болохоос нас нь болоод зодог тайлаагүй юм,
товчхондоо хэлэхэд олон жилийн өмнө дархан аврага цолныхоо болзлыг хангачихсан хүн шүү түүнийг барилдаагүй сүүлийн хэдэн жилийн хугацаанд Өсөхбаярын үзүүлсэн өрсөлдөгчгүй амжилтыг нөхөн тооцож , түрүүлж дархан аврагын болзол хангасаныг нь үгүйсгэж байгаа нь буруу. яаж ч бодсон Сүхбат түрүүлж дархан аврага болсон нь үнэн -
Дашням (July 07, 2015 10:06:44 pm )
Ишш чааваас даа. Өгсөн гарчиг бичсэн нийтлэл шигээ сүртэй бас учраа мэдэхгүй сэтгүүлч нэртэй Монгол хэлний дайсан, ард түмний хутгуур байна даа энэ нэг юм
36 Comments