antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 3, 2015 Comments are off

Цагаан луу өдөр

нийтлэсэн Admin

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Долдугаар сарын 3. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн зуны дунд хар морь сарын 16. Сугар гараг. Элдэв тэнгэртэн одтой, 9 улаан мэнгэтэй цагаан луу өдөр. Өдрийн барилдлага Шид. Шүтэн барилдлага Хүрэлцэхүй. Өдрийн наран 05 цаг 07 минутад мандан, 20 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car