antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 30, 2015 49 comments

З.Энхболд Засгийн газрын дараагийн сайд нарын нэрийг танилцуулжээ

нийтлэсэн Admin

Хайр сэтгэлийн мөн чанарыг төдийлөн ойлгоогүй үерхэж буй өсвөр насны хүүхдүүдийн хэн нэг нь ‘Таалагдахгүй бол хаячихна аа” гэдэг бол нөгөө нэг нь “Хаягдахаасаа өмнө түрүүлээд хаячихна аа” гэж ярьдаг тухай хошин яриа бий. Яг үүнтэй адил зүйл Засгийн газарт хамтран ажиллаж буй хоёр нам (АН, МАН)-д үүсээд байна. Өөрөөр хэлбэл, намуудын нэр хүнд, Засгийн газрын үнэ цэнэ ийм л жижигхэн зүйлтэй зүйрлэгдтэлээ уначихаад байна. Зургаахан сарын өмнө Засгийн газартаа МАН-ыг урьж оруулсан АН-ныхан одоо хөож гаргах тухай ярьж эхэллээ.

АН-ын Гүйцэтгэх зөвлөл МАН-ыг Засгийн газартаа урьж ажиллуулснаас хойш гарсан үр дүнг хэлалцэж танилцуулах үүргийг УИХ дахь намын бүлэгтээ өгсөн юм. Үүний дагуу УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр өдөржин хуралдаж энэ асуудлыг хэлэлцжээ. Бүлгийн хуралдаанаа өглөө эхлүүлсэн ч санал зөрөлдсөн учраас түр завсарлаж үдээс хойш үргэлжлүүлсэн юм. Бүлгийн хуралдааны эхэнд УИХ-ын дарга бөгөөд АН-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарын байр суурь зөрж эхэлжээ. Тодруулбал, АН-ын дарга З.Энхболд МАН- ыг Засгийн газраас гаргах саналтай байгаагаа хэлжээ. Түүний энэ саналыг “Шонхор” МоАХ фракцийн гишүүд дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.

Харин Ерөнхий сайд  Ч.Сайханбилэг,  Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт тэргүүтэй “Алтангадас”-ынхан Засгийн газрыг тогтвортой ажиллуулах ёстой гэжээ. Гишүүд нь энэ хоёр саналд хуваагдан хий хоосон мэтгэлцэж цаг алдахаар байсан учраас “УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар ярилцаж тодорхой шийдэлд хүрэх нь зөв. Түүний дараа бүлгийн хуралдаанаа үргэлжлүүлье” гээд таржээ. Бүлгийн хуралдаан завсарласны дараа УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар уулзаж Засгийн газрьга цаашдын үйл ажиллагааны талаар тусгайлан санал солилцсон байна. Ингэхдээ хэн хэн нь өмнөх байр сууриасаа ухраагүйг эх сурвалж хэллээ. Харин ч бүр УИХ-ын дарга МАН-аас томилогдсон сайд нарыг Засгийн газраас гаргаж оронд нь томилох хүмүүсийн нэрсийг гаргасан тухайгаа хэлжээ. Улмаар АН- ын бүлэг өчигдөр үргэлжлүүлэн ажлын цаг дуустал хуралдлаа.

АН-ын гишүүд бүлгийн хуралд нэлээд ач холбогдол өгч идэвхтэй оролцжээ. Мөн АН- ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр бүлгийн хуралд оролцов. Түүнчлэн бүлгийн хурал нэдээд сунжирсан учраас Засгийн газрын ээлжит хуралдааныг хойшлуусан юм. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт нар “МАН-ыг Засгийн газраас гаргахаар болсон ч хөөж гаргах нь буруу. Хэрэв ингэх юм бол анх урьж оруулчихаад одоо хөөлөө гээд нийгэмд буруу ойлголт төрүүлнэ. МАН-ынхан ч үүн дээр нь улс төрийн тоглолт хийнэ. Гаргахаар боллоо гэхэд өөрсдөөр нь шийдвэр гаргуулах нь хэрэгтэй” гэсэн байр суурьтай байгаагаа бүлгийнхээ гишүүдэд         хэлжээ.                Өөрөөр

хэлбэл, МАН-ыг Засгийн газраас гаргахаар боллоо гэхэд нийгэмд үүсэх дараагийн үр дагаварыг нь бодолцон хөөж гаргах бус гарахаас оор аргагүй болтол нь шахах ёстой гэж үзсэн бололтой. АН-ын бүлгийн гишүүд энэ асуудлыг тойрч удгал маргаддсаны эцэст МАН- тай хамтарсан гэрээний үр дүнг хангалтгүй гэж дүгнэсэн байна. Энэхүү дүгнэлтийг үндэслэн МАН-ыг Засгийн газраас гаргах эсэх эцсийн саналыг Гүйцэтгэх зөвлөлөөс гаргах нь зүйтэй гэж шийджээ. АН-ын Гүйцэтгэх зөвлөл ойрын хугацаанд хуралдаж энэ асуудлыг хэлэлцэх юм байна.

С.ШИЙЛЭГТӨМӨР

Эх сурвалж: Үндэсний шуудан 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

49 Comments

  • зочин (June 30, 2015 11:31:39 am )

    гаргах хэрэгтэй, үнэндээ юм хийх гэхээр бие биендээ чөдөр болж яах гээв, Оюутолгойн гэрээ хийгээгүй байхад гарна гээд байсан МАН-хан, засаг мөнгөтэй болоод ирэнгүүт эд мөнгөтэй болоод баахан юм хийчихвэл бид сонгуулиар гарахаа байчихна гээд, ард түмнээ биш сонгуулиа бодож байгаа шүү дээ үнэндээ.

    • зочин (July 01, 2015 11:55:39 am )

      УИХ-ын дарга ч харин овоо сайн улс төрч дөө.Улс орон,ард түмнийхээ эрх ашгийг харин ч боддог лут хүү дээ.Манай ӨВ нутгаас төрсөн бид бүхний итгэлийг дааж яваа хийгүй улс төрч.Яавч алдаатай шийдвэр гаргахгүй.Бид итгэж байна.Амжилт хүсье.

      • Anonymous (July 01, 2015 7:51:44 pm )

        bitgii doligono

  • саруул (June 30, 2015 11:33:18 am )

    МАН-хан тэгж зууралдахын оронд хаяад л яахыг нь хараач, юу ч хийхгүй буруутвал та нарт сонгуульд чинь ашигтай бишүү??

  • Лха (June 30, 2015 11:53:33 am )

    Монголын төрөөр тоглож ханах болоогүй л юм байх даа ? Үнэн завхарсан улсууд байх юм даа .

  • Anonymous (June 30, 2015 11:58:06 am )

    Үнэн чарнараа С Баярцогт толгойтой урвагч МАНАН гийн засгийг газар өнөөдөр оршин
    байна МАНАН болсон ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН ЭХ ОРНОО ХУДАЛДАГЧ С Баярцогт тэргүүтэй засагын газарыг огцруулах хэрэгтэй

  • baavar (June 30, 2015 12:16:57 pm )

    An nam ingej baij mongold irgenii aimshigtai boslogo degdeeh gej bgaan irged bid ulsuglun mungu bhgui daramt ihtei yostoi sdaa boli bhad muu lalaruud

  • Ачу (June 30, 2015 12:42:50 pm )

    Төр засаг барьж барилцаж байгаа хүмүүсийн туйлбаргүй орон гаран эрүүл бус сэтгэлгээтэй олдмол гажиг араншин хуурамч ардчилагчидын үнэн нүүр царай шүүдээ!Мэдээж Баярцогт Хүрэлсүхнүүд бол өлсөглөн барс үхсэн огтоно дээр бие биеэ барихтай адил улсын өмч албан тушаалд улангасан дайралцаж жинхэнэ МАНАН болж байгаалдаа.Одоо яая гэхэв бид ийм л дотоодын дайснуудаар толгойгоо мэдүүлсэн тэнэгүүд хойно!Ядаж байхад яасанч алдаатай бичсийн!!

  • лл (June 30, 2015 1:16:19 pm )

    от нийлж гар хөлөө барьчихаад одоо жийгээд тэрний оронд зүгээр ажиллаа хийл дээ

  • Ээ чааваас (June 30, 2015 1:25:57 pm )

    Хэлэх ч үг алга. Амнаас гарах хий хайран байна

  • Anonymous (June 30, 2015 1:39:36 pm )

    баярцогт далд ороход монгол хөгжиж төрийн бузарууп нэгээр цавэршинэ

  • Anonymous (June 30, 2015 1:42:29 pm )

    төр улс худалдсан баярцогт мэт луйварчид хэзээ зайлах вэ.ийм хулгайч амьд байхад ан өөдлөхгүй.

  • bayasda (June 30, 2015 1:47:01 pm )

    Mongol tumnii hulees alduurah tsag oirtsoor bui ni shinj

  • Anonymous (June 30, 2015 1:55:56 pm )

    үхэл нь ирсэн хулгана муурын сүүлээр тоглоно оо гэж

  • bantan (June 30, 2015 2:10:29 pm )

    Үхсэнээ хийгээд зууралдаад байдагийн Маныхаан.АН өөрсдөө хариуцлагаа ирэх сонгуулиар даах юм байгааа биз.

  • зочин (June 30, 2015 2:31:22 pm )

    Ёстой л төрийн эмгэнэл жонхуурал гэдэг энэ байхдаа

  • соронзонгомбо (June 30, 2015 2:32:03 pm )

    төрийн дампуурал туйлдаа хүрч, энд тэндгүй дур зоргоор авирлагчид олширлоо. бидэнд ганцхан л зам үлджээ. ерөнхийлөгчийн засаглалтай болох. энэ бол монголчууд бидэнд үлдсэн ганцхан сонголт юм. үүнээс өөрөөр төрийг авч явах сонголт алга аа. УИХ-ыг байнгын ажиллагаатай болгож, төрийн хатуу бодлогоор улс орноо өөд татах нэг зам мөр үлдсэн болой.

  • зочин (June 30, 2015 2:37:50 pm )

    МАН гарах хэрэгтэй, АН ирэх сонгуулиар хамраараа газар хатгана, энэ намыг хүмүүс таньж авсан, чадваргүй, боловсролгүй, юмнуудын цуглуулга, ядаж байхад хулгайч юмнууд дүүрчээ, газар бүр л улсын мөнгө идэж уусан байх юм

  • Зочин (June 30, 2015 3:00:29 pm )

    Монгол хаант засаглалтай болцон юм шиг санагдаад байдаг болчлоо. Бас Женко гэдэг хааны баруун гарын түшмэлтэй

  • hi (June 30, 2015 3:02:50 pm )

    arai dendej bna eostoi tevchin tevchin gexed arai bishee ene muu lalruudig samruul samarmaar bna

  • Зочин (June 30, 2015 3:39:00 pm )

    Hulgaichuud ch samarch baina daa

  • Зочин (June 30, 2015 3:40:09 pm )

    Daraagiin songuuli boltol heden zasgiin nuur uzeh ym bol doo.

  • Зочин (June 30, 2015 3:42:13 pm )

    Hamgiin haramsaltai ni 2 namiin erh ashgiin tolooh temtsel geheer utaggui sanagdah ym. Mongoliin ard tumen udaan tevchij hanasan shuu.

  • тоглоом (June 30, 2015 3:58:06 pm )

    Тоглоом тоотой дээр дээ. Монголын төрөөр ингэж тоглоод юу хожих хэн хожоо харж ингэж буснуулаад байгааг монголын ард түмэн мэдэхтэйгээ байгаа шүү. Нусгай жаалуудад төриийн зиндаа аргагүй л ахдаад байдаг юм байна даа. Төрийг тэвэгний өөдөс болгон өшиглөх ч сайн үр дагавар авчрахгүй нь лавтай.

  • 1 (June 30, 2015 4:12:54 pm )

    ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАСАН БАЙНА. ДААНЧ ЭНЭ МАН-ЫН КОММУНИСТУУД СҮҮЛИЙН ҮЕД ИХ ТҮРЭМГИЙ БОЛЧИХООД БАЙСАН ЮМ. АН-ХАН 2016 ОНД ТА НАР ИХ ХУРАЛД БҮР ИХ ОЛУУЛАА БОЛНО. ТАН НАРТ МАНАЙ АРД ТҮМЭН ИТГЭЖ БАЙНА.

  • үнэн (June 30, 2015 5:04:50 pm )

    нэгэнт 2016 онд чойрох нь тодорхой болсон тул амжиж сайд болох гэсэн дангаараа зохицуулах гэсэн асуудлууд байгаа байлгүй хөөрхий. хувь заяа тодорхой болсон тул амжих нь чухал. АН муридаг АНУ технологоор ажиллагдагийг МАН одоо ухаармаар юм доо

  • Anonymous (June 30, 2015 5:38:01 pm )

    Оуютолгой болон Тавантолгойгоос Ан-ныхныг хулгайлахаад МАН нь шавар болоод байгаа юм байна л даа. Яасан хулгайлж ханадаггүй ардчилсан хулгайч нар бэ? яасан үйлтэй ард түмэн бэ энэ Монгол улс чинь.

  • Anonymous (June 30, 2015 6:25:23 pm )

    MAN GARAAD AN ULS ORNIIG ULAM HETSUU BAIDALD ORUULNA. NIIGEMD ULS TORIIN TOM OORCHLOLT HUVISGAL HEREGTEI BAINA.

  • Нарааcw (June 30, 2015 7:18:25 pm )

    ман хамтарсан гэрээнээс ганцхан албан тушаалын хуваарилалтыг л бүрэн биелүүлсэн гэж байгаа,бусадад нь шантаажлаад юу ч хийлгэхгүй байна шүү дээ

  • .zotcin (June 30, 2015 7:43:09 pm )

    2016 ond AN -iig songohgui ni oilgomjtoi bolloo.zasag barij uls ornoo udirdah chadwar AN -d alga bna

  • зочин (June 30, 2015 8:30:00 pm )

    Энэ АН-хан үнэн бүтэхгүй. яана дааодоо бага хугацаа үлдээж байхад халаа сэлгээ хийж яанаа . бялуу хуваалт нь дуусаагүй юм байх даа

  • zochin (June 30, 2015 9:11:37 pm )

    Saihanbileg heden orond tenuuchilj heden tugrug guij ersen tuuniigee chingis bond shigee huvaaj edeh geed huuj bsigaa um bna l da

  • хөх монгол (June 30, 2015 9:41:25 pm )

    МАН засгийн газраас гарсан нь дээр шүү одоо удахгүй ард түэн бослого гаргаж төрийг цэвэрлэнэ их цус гарна даа Ард түмний тэвчээр барагдаж байна шүү Засаг төр нь нутаг усаа худалдаад Зальжин Луйварчид нь Ард түмний кармааг хоослоод ард түмэн нь элгээрээ мөлхөж жаран хөлтийн нэгэн адил амьдарч байгаа шүү тэвчээр барагдаж байгаа шүү Дарга нараа Ардчилал ярьсан хулгайчуудаа Монгол хүний тэвчээр алдагдаж байгаа шүү мориндоо мордох цаг ойртож байна шүү

  • Зочин (June 30, 2015 9:51:02 pm )

    Энэ нэг буурал толгойтой,тавагтай идээний цаанаас харагддаггүй нөхөр чинь хамтрая гээд л нэг өндөр задуу дагуулчихсан МАН-ын нэгэн хурал дээр уйлаад зогсож байсан нөхөр мөн шивдээ.Одоо ч гэдэс нь цаджээ.Гэхдээ өсөх бишдээ.Нэг л өдөр лааз өшиглөнө дөө.

  • зочин (July 01, 2015 6:54:51 am )

    МАН хөөгдсөн ч гэсэн засагт байгаад бай. Бид ард түмнийхээ төлөө юм хиймээр байна гээд л суугаад бай. АН-н нэр хүнд улам л унана.

  • nmbhu,lkj (July 01, 2015 7:06:21 am )

    Ofshor Bayartsogt danjaad MAN-iin tagnuul baij medeh uudgui novsh gedgiig huurhii Enhbold medehgui l baigaa daa

  • жо (July 01, 2015 9:35:15 am )

    МАН-ыг засгаас гаргах нь АН-д ямарч ашиггүй дэ. Өөрсдөө лут сайн нам биш олон толгойтой явдал суудал нь тогтоогүй нам байж. МАН-г гаргавал дараагийн засаг нь ажил хийх ямарч боломжгүй болно. Энэ АН-ын дарга ингээд АН-аар тоглоод дуусдаг байжээ. Оросын жаахан шавхруу долоогоод улс орныхоо эдийн засгийг ингэж самрах гэж дээ. АН-ын дарга Х.Баттулгын оросын эрх ашигийг хамгаалсан буруу бүлэглэлээ түшжээ. Сонгож сонгож сохор дээр гэдэг шиг.

  • mongol huu (July 01, 2015 10:31:42 am )

    mongolin tor uneheer dampuursan baina odoo yah ve ard tumen mini

  • зочин (July 01, 2015 11:15:21 am )

    Ард олны тэсрэлтийг даах юм шиг авирлаж л бай Удахгүй цаг нь ирж шинэ шорондоо бүгд морилцгооно.

  • Зочин (July 01, 2015 11:19:35 am )

    Ийм тоглоом байдаг . Засгийн газрын хэдэн гишүүдийг солих нь тогтворгүй байдал үүсгэхгүй ажил хийхгүй хүиүүсийг ажлаас халдаг ах намын туршлагыг хэрэгжүүл.

  • зочин (July 01, 2015 11:53:07 am )

    зөв МАН-ыг засгаас зайлуулж.Чинзориг.Оюунхорол нарын хэлмэгдүүлсэн хүмүүсийг ажилд нь эргүүлэн авах хэрэгтэй

  • ХХ (July 01, 2015 1:03:17 pm )

    Арвин эмээг сайд болговол яасан юм бэ?

  • Anonymous (July 01, 2015 1:47:59 pm )

    АН-ын сонгуулийн өмнөх улс төрийн шоу ш дээ. Анхнаасаа хамтрахгүй байсийн шуналтайхүүрүүд сайд болох гэж дурлаад

  • зочин (July 01, 2015 3:20:58 pm )

    МАН-аас салах хэгтэй.З.Энхболд түүхэнд үлдэх зөв юм хий.зоригтой бай.жижиг намууддаа сайдыг бүү хайрла.ер сайд нь байхад л хүрэлцээтэй.ХИЙХ ажил ч:1.МАН-ын авилагачдыг сонгуулийн өмнө бүгдийг барьж хорь.идснийг нь зарла.2.Гадаадаас том зээл ав.хуулиа хүчлээд өөрчлөөд зээл ав.энэ 2-ыг хийхэд бүх зүйл ногоон гэрэл.Түүхэн өөрчлөлт хийгээч.өмнөт солонгосыг түүхийг давтаач.ард түмэн үүнийг хүлээж бна.баяртай хүлээн авна .түүхэн хувьсгал хийх тохироо нь бүрдээд бгаа шүү

  • наран (July 01, 2015 4:57:49 pm )

    энэ энхболд гэгч нөхөр төрийг үнэхээр завхруулж байнаа.арай ч ийм хүн гэж бодоогүй юмсан.хийж байгаа үйлдэл нь дандаа л хув ийнчанартай юм.их хурлаас удиирдаж чадахгүй албан тушаалын хэнээрхэл болсон арвин мэтийн авгай нартай хамсран төрийг самууруудж байна даа.арай ч дээ

  • нөхөр (July 01, 2015 10:42:36 pm )

    Духааараад харсан Энхболд гэж нэг нөхрөөс АН яаж сална даа. АН-ыг дуусгалаа даа.одоо яанадаа АН-ынхаан.

  • Зочин (July 02, 2015 9:07:05 am )

    Энхболд хамгийн аюултай хүн тэр хувийн ашиг сонирхлыг дандаа урдаа тавьж хийсэн ажил болгоноосоо өөртөө юм үлдээж байсан. Юу ч хийж магадгүй нөхөр. Монгол улсад тэрний хийсэн гэж хэлэх юм ганц ширхэг ч байхгүй. Энэ хүн байгаа цагт ардчилсан нам цаашид бутарч дуусна. Тэр үүнийг хүлээж байгаа амар тайван идсэн хөрөнгөөрөө амьдарна гэж боддог байх андуурч байна даа амьдрал нь дуусаж байгааг ухаарах ухаан даанч байхгүй нь сайхан юмдаа. Төрийн өмчийн дарга байхаасаа төрөөс яаж иддэгийг сурсан хүн шүү дээ тун ч сайхан хийнэ дээ

  • Anonymous (July 02, 2015 1:47:39 pm )

    ямар тэнэг засгийн газар вэ юугаа булаацалдаа вэ

  • зочинpokpk (July 02, 2015 3:23:26 pm )

    ЭНЭ АРДЧИЛСАН НАМЫНХАН ҮНЭХЭЭР БОЛОВСОН ХҮЧИН АЛГА ЮМ АА??? ГУДАМЖИНД ЖАГСАЖ БАЙГААД ГАРСАН УЛСУУД ГУДАМНЫ СЭТХҮҮТЭЙ НӨХДҮҮД ЮМ ДАА. ОДОО ДАХИЖ ГАРГААД ХЭРЭГГҮЙ ДЭЭ???

antalya rent a car