antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 24, 2015 33 comments

Их өшөө авалт

нийтлэсэн Admin
1411099931_altanhuyg966420325201408101358Н.Алтанхуяг, Л.Гансүх нарын гэр бүлийнхний хэрэг олон хүнийг хөлдөө чирэх болохоор АТГ-ыг татан буулгаж, мөрдөн байцаах албыг нь Д.Дорлигжавынхаа удирдаж байсан УЕПГ-т шилжүүлэх гэнэ 
1930-1940 оны их хэлмэгдүүлэлт, цуст яргалал яг ийм байдлаар эхлэсэн байдаг. Хууль хүчний байгууллагуудыг нэг хүний гарт төвлөрүүлж, удирдлагуудыг нь өөр өөрсдөөр нь шалгуулж, сэтгэлдээ нийцээгүй байгууллагыг нь татан буулгаж, удирдлагыг нь баривчлан буудах буюу шоронд тамлаж байсан баримтууд, түүхийн шарласан хуудсанд өнөө хүртэл хадгалагдаж байдаг.
Үүнтэй зэрэгцүүлээд хөлсний этгээдүүдээр оюун санааны аллага явуулдаг. Энэ аймшигт хэлмэгдүүлэлтийг дарангуйлагч нар гараараа хийдэггүй, дэргэд нь гардан гүйцэтгэгч нэг л гол хүн байдаг. И.В.Сталин тагнуул Бериягаар, Х.Чойбалсан прокурор Жамбалдоржоор, Ю.Цэдэнбал намын хянан шалгах хорооны дарга Н.Лувсанравдангаар, өнөөдөр Монголд …. гэх мэтчлэн.
Харин дарангуйлагч өөрөө бол хүний эрх , эрх чөлөө ярьж, энэрэнгүй үзэлтэн, зарим тохиолдолд бурхан багш-хувилгааны дүрд ч тоглож чадна. Тэгээд л, зөвхөн 1930-1940-өөд оны үед албан ёсны тоогоор 37000 хүнийг , зарим судалгаагаар 200000 орчим хүнийг тамлаж устгасан байдаг.
Гэр бүлийнхнийг бүгдийг, зарим тохиолдолд жирэмсэн эмэгтэйчүүдийг хүртэл буудан хороож байв. Өнөөдрийн болж байгаа энэ үйл явц хүмүүст ийм айдас төрүүлж “Маршалын хутга” гэсэн нэр томъёо хүртэл хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр цацагдаж эхлэлээ.
Алагчлалгүй үүргээ гүйцэтгэж байгаа Авилгатай тэмцэх газрыг нь татан буулгаж, мөрдөн байцаах албыг нь өөрсдийнхөө эрх мэдлийн прокурорын байгууллагад шилжүүлээд дураараа тонгочиж, их өшөө авалт эхлүүлэхнээ гэсэн хардлага хүн бүхний сэтгэлд бууж ирэх боллоо.
Хамгийн гол нь, өөрөө болон гэр бүлийнхэн нь авилгатай тэмцэх газраар шалгагдаж байгаа, зарим нь хорьж саатуулагдсан тохиолдлын “гол эзнээр” нь төрийн хууль санааачлуулж бариулаад УИХ-руу гэтүүлж, зүтгүүлж байгаа нь “Их өшөө авалт” биш юм уу?! Ардчилсан намд, Монголын төрд энэ хуулиудыг санаачлах хүн Н.Алтанхуягаас өөр олдсонгүй гэж үү.
Та нар бодоод үздээ. Монгол улсын Ерөнхийлөгч , Ерөнхий сайд, УИХ-ын даргын албыг арав гаруй жил хашсан, МАХН-ын дарга Н.Энхбаярыг шоронд яс арьс болтлоо зовож байхад өнөөдрийн энэ “ардчилагчид” хүний эрх ярьж АТГ-ын эсрэг ганц үг ганхийж байсан уу? Үгүй биз дээ! Монголын төр нийгмийн зүтгэлтэн, МАН-ын гишүүн Д.Амарсайханыг шоронд тамлагдаж байхад нь энэ бүлэглэлийнхэн чинь “битгий эмнэлэгт хэвтүүл, битгий батлан даалтанд гарга!” гэж “дээрээс” нь мундагдсаар хөнөөгөө биз дээ! Алтанхуягтнууд авралын ганц үг ганхийж байсан уу? Үгүй шүү дээ.
Иргэний хөдөлгөөний зүтгэлтэн Дашцэрэн шоронд үл мэдэх тариа хийлгэн бие нь муудан гарч ирээд нас барахад, өнөөдөр АТГ-ыг үзэн ядаад байгаа хүмүүс , харамслын ганц үг унагаасан уу? Үгүй. Бараг л “өшөө тамла!” гэх нь холгүй байсан хүмүүс өнөөдөр Ардчиллынхны идсэн уусныг орой талаас нь шалгаад эхлэхээр АТГ-ыг татан буулгах, мөрдөн байцаах албыг нь прокурортоо авна гэж сүржигнэлдэх нь ямар учиртай юм ?! …
Сүүлийн жилүүдэд авилга гэгч “хорт мод” Монголд асар хурдтай цэцэглэж, дундаас дээш түвшнийхэн дотор авилгагүйгээр ажил явахаа больсон. 2006 онд Монгол улс авилгын эсрэг хуулиа шинэчлэн баталж, авилгатай тэмцэх хараат бус байгууллага- Авилгатай тэмцэх газрыг байгуулж байсныг бүгд санаж байгаа байх.
Энэ байгууллага бол жирийн иргэдийн хүсэн хүлээж байсан газар, өндөр дээд албаныхан буюу авилгачдын хувьд “аянга” байсан. Энэ байгууллага байгуулагдсан цагаасаа эсэргүүцэлтэй тулгарч мафийн бүлэглэлүүдийн хор шарыг хөдөлгөж байсан нь нууц биш. Анхны дарга Б.Дангаасүрэн нэг удаа “Авилгачдын хэргийг толгой талаас нь шалгана” гэж зоригтой дуугараад, ажлаа эхлэх гэж байтал нь Австралид төрийн айлчлал нэрээр явуулж амь насыг нь бүрэлгэсэн.
Австралиас хоёр нүдий нь ухаад пластмасан ногоон нүд хийчихсэн, дөрвөн хавиргыг нь хугалсан цогцос ирж байхад уг аллагыг шалгалгүйгээр өнгөрөөж өнөөдрийг хүрсэн. Авилгатай тэмцэх газрынхан цаг ямагт авилгачдын тавьсан “хавх”-н дээгүүр явдаг учраас эрсдэлтэй хүнд хөдөлмөр. Өнөөдөр , улс орныг цөлмөсөн мафийн их сүлжээ Авилгатай тэмцэх газрын удирдлага, ажилтнууд руу яаж улангасан дайрч байгааг харахад хэнд ч ойлгомжтой байх.
Монгол улс НҮБ-ын авилгын эсрэг конвенцид нэгдэн орж Улсын их хурлаараа соёрхон баталснаас хойш арван жил өнгөрч. Тэгээд олон улсын шинжээчдийн багаа Монголд ирүүлэн конвенцийн хэрэгжилтэнд үнэлгээ дүгнэлт өгдөг болсон. Бас зөвлөгөө өгдөг юм билээ. НҮБ-аас өгсөн зөвлөмжийн 15-д “Авилгын эсрэг НҮБ-ын конвенцид заагдсан бүх гэмт хэргүүдийг харъяалан мөрдөн шалгах бүрэн эрхийг Авилгатай тэмцэх газарт олгох.
Үүнд: Ялангуяа суурь гэмт хэрэг нь авилгын гэмт хэрэг байх, мөнгө угаах болон эд хөрөнгө завших гэмт хэрэг, түүнчлэн сонгуультай холбоотой авилгын гэмт хэргийн мөрдөн шалгах эрхийг Авилгатай тэмцэх газарт өгөх хэрэгтэй” гэсэн байгаа. Шинжээчдийн зөвлөмжинд бас: … Тусгай субъектийн буюу ялангуяа шүүгч, прокурорын үйлдсэн авилгын болон албан тушаалын гэмт хэрэг, мөнгө угаах гэмт хэргийг Авилгатай тэмцэх газар шалгахгүй байгаа цагт АТГ-нь “шүдгүй арслантай адил” байх болно гэж тодотгосон байдаг.
Энэ үндсэн дээр олон арга хэмжээ авч, прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаны зарим үүргийг Авилгатай тэмцэх газарт нэгтгэж “Шүдтэй арслан” болгосон нь хэсэг бүлэг авилагчид, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийн дургүйг хүргээд байгаа юм байна. “Шүдтэй арслан” болсны хүчээр, дээдсийн хүрээлэн рүү халдаж, ерөнхий сайдын ахлах зөвлөхийг хүртэл бариад хорьчихдог болсон.
Өөрсдөдөө зориулж “халдашгүй байдал”-ыг хуульчлаагүй бол өнөөдөр Н.Алтанхуяг , С.Баярцогт, … гээд олон хүнийг хорьж саатуулан шалгаж болох л байсан байх. Өнөөдөр биш юмаа гэхэд маргааш энэ хүмүүс шалгагдаж таарна шүү дээ. “Арслангийн шүд” улам л хурц болж байгаа. Зарим бүлэглэлийнхний тарааж байгаа сурталчилгаа адил, Авилгатай тэмцэх газар нь ямарч хяналтгүй бүрэн эрхийг эдэлж байгаа гэвэл ташаа ойлголт юм байна.
Гүйцэтгэх ажилд нь УИХ-ын тусгай хяналтын дэд хороо, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллгаанд нь прокурор байнгын хяналт тавьдаг аж. Иймээс АТГ-ын бүхий л үйл ажиллагаа Монгол улсын хуулийн хүрээнд явагдаж байгаа гэж хэлж болох нь. Над, Авилгатай тэмцэх газрыг өмөөрч хамгаалах ч юм уу, өөр ямар нэг ашиг сонирхол байхгүй. Хамгийн гол нь төрийн эрх барьж байгаа олонхийнхон ямарч бузар булай хэрэг хийсэн арга хэмжээ авдаггүй, намын дарга нь өмөөрч хамгаалаад өнгөрчихдөг, МАН юмуу бусад нам эвслийнхэн, жирийн хүмүүсийг бол шийтгэж болдогт л харамсаад яваа хүн.
Ардчилсан намынхан, цэцэрлэг сургууль, эмнэлэгийн барилга барихгүй хэрнээ 1000- 1500 хүний багтаамжтай шорон барьж, цагдаагийн байр байшингуудыг өргөтгөж, зөвхөн шүүгчдийн сарын цалинг 4,5 сая хүртэл нэмэгдүүлж, өөрсдийнхөө гэмт үйлдлийг хэдэн давхар хуяглаж байгаад эмзэглээд байгаа хүн. Энэ бусармаг явдлыг арилгаж, алагчлалгүй арга хэмжээ авдаг шудрага ёсыг эхлүүлэхнэ үүдээ гэхдээ, миний бие Авилгатай тэмцэх газрыг дэмжээд байгаа юм.
Тэгээд ч, АТГ байгуулагдсаныхаа дараахан 2009 онд “Шудрага үнэний элч” тэргүүн шагналаа над хүртээхдээ “Монгол дахь бусармаг явдалтай тэмцэхэд та үзэгээрээ бидэнтэй хамт байгаарай” гэж захисныг цаг ямагт санаж явдаг. Өнөөдөр Н.Алтанхуягтанууд Авилгатай тэмцэх газартай хувийн өшөө хонзонгийн байдлаар харьцаж, бүхэлд нь харлуулахыг зорьж байгаа ч шудрага ёс ялна гэдэгт би хэлбэрэлтгүй итгэж явдаг нэгэн.
Энэхэн үедээ “халдашгүй байдал” гэдэг “окопонд” шигдчихээд шалгуулахгүй байгаа хүмүүсийн муу нөлөө асар их байгаа нь нууц биш. Би саяхан МАН-ын “Бид хамтдааа” аяныхантай зарим аймаг, дүүрэг хороодоор яваад ирлээ. Олон хүнтэй уулзлаа. Тэд: Эрх баригчдын нэг хэсэг нь Монголын мөнгийг тэрбум тэрбумаар нь завшчихаад, үрэн таран хийчихээд шалгуулахгүй байхад , манай намынхан аар саар зүйлээр шорон дүүргэж байгаа гишүүдээ хамгаалъя гэсэн санал гаргасаныг намын удирдлага дэмжинэ билээ.
Их ажил өрнүүлнэ гэж байсан. Энэ чинь зөв юм биш үү. Ардчилсан намынх нь дарга ахлах зөвлөхөө хамгаалаад хууль зүйн сайдаа дагуулан хаалттай зоныг дайраад орж байхад бусад нам эвсэл, гишүүдээ яаж ч хамгаалсан болмоор. Мэдээж , Н.Алтанхуяг, ахлах зөвлөхтөйгөө үгсэн хуйвалдах олон асуудал байж таарна.
Улсын хөрөнгийг гэр бүлээрээ нийлэн завшсан, албан тушаалаа хэтрүүлсэн, авилга хээл хахуулийнх нь үйлдлүүд ар араасаа цуварч байхад хүн амины ноцтой хэрэг явдал хүртэл таг чиг дарагдчихаад байгаа. Тухайлвал Н.Алтанхуяг ерөнхий сайд болсноосоо хойш жил болгон Бурхан халдун ууланд нүсэр зугаалга хийдэг байлаа. Эхний жилд нь цастай, хүйтэн шуурганаар төөрч, ямар их үрлэг зарлага гаргасан гээ.
Дараагийн жил нь энэ баг бүрэлдэхүүнээс хүний амь эрсдэснийг таг нуугаад өнгөрсөн. Жирийн иргэд ингэж яваад нэг нь таалал төгссөн бол ямар том шалгалт болж байх билээ дээ. Ер нь тэгээд, манай ард түмэн Бурхан халдун уулыг “амьд уул” хэмээн шүтэж дээдэлсээр ирсэн. Энэ уул хэнийг тааламжтай хүлээн авах, хэнд хилэгнэхээ ч мэддэг гэсэн яриа бий.
Монголын минь газар шороо, эрдэс баялагийг гадныхантай хуйвалдан цөлмөж байгаа өнөөдрийн төр засгийн удирдлагаас хараат бус үлдсэн цорын ганц байгууллага-АТГ-ыг тараан бутаргаж, устгах юмуу хүчийг нь сулруулсанаар жирийн монголчуудад ямар их гай гамшиг нүүрлэхийг хэн хүнгүй ажиглаж л байгаа.
Юутай ч “их өшөө авалт” үргэлжлэнэ. Н.Алтанхуяг, Л.Гансүхийнхний хэргийг мөрдсөн, шалгасан, арга хэмжээ авсан хүмүүсээс эхлээд хууль шүүхийнхэн, олон хүн ажлаас халагдаж , нэг хэсэг нь шорон руу хөөгдөх байхдаа. Салбар бүхнийг хамрана л даа. Шудрага үнэнийг хэлсэн бичсэн сэтгүүлчдийг тэд хөгцтэй араандаа зуусан хэвээрээ л байгаа. Гэрч, баримт сэлт гаргагчдыг тэд мартахгүй. УИХ-ын сонгууль болоход ганцхан жил үлдлээ.
Үүний наана АТГ-ыг устгах юмуу хараа хяналтандаа авч, сонгуулийн ямарч луйвар хийхээс буцахгүй болсон эрх баригчдын ээлжит довтолгоо нь АТГ боллоо. Энэ газрыг л дарж авбал сонгуулийн өмнө юу ч хийсэн болно хэмээн тооцоолсон нь илт байна.
Өнөөх өрсөлдөгчийгөө барьж хориулаад сонгуулийн дараа сулалдаг, уучлал үзүүлдэг, заримынх нь нэр төрийг гутаан доромжилдог, учир битүүлэг үхэл зэрэг эрээ цээргүй дайралт АТГ-аас эхлэлээ хэмээн гадуур шуугиж байна.
Г.ЖАМЬЯН (МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ГАВЪЯАТ ЗҮТГЭЛТЭН)

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

33 Comments

  • Сaraa (June 24, 2015 10:46:49 am )

    Yah argagui bodit uneniig bichsen baina. Gehdee ATG atgag sanaatnuudiin gar hol bolohoo l bolichihvol asuudal oor bolnoshdee. Huuli hynaltiin iimerhuu zavhral gazar avsan ni odoogii huuli hynaltiin baiguullagiig udirdaj bui humuusiin l uil ajillagaa um shuu.

  • зочин (June 24, 2015 10:49:47 am )

    харин тийм шүү,АТГ аль нэг намын нөлөөлөлд автахгүй шударга газар байсан бол энэ улс орон цэвэрших байлаа,

  • Tulga (June 24, 2015 11:37:06 am )

    АТГ маш сайн ажиллаж байгаа.Одоо МАН,АН-ын Толгойд байгаа ,байсан бүх нөхдийг шалгаж шоронд хийж,толгойг нь бөхийлгөж-тойгыг нь сөхрүүлэх ёстой.Үүнийг Ард түмэн уурлан хүлээж байна.Шинэ үеийн шижигнэсэн хүүхдүүд минь эх орон,ард түмнийхээ өмнөөс хэнээс ч юунаас ч бүү ай,шударга үнэний төлөө гуйвалтгүй шулуунаараа эгцлэн тэмцэцгээ хурай хурай.Ард түмний чинь уур хилэн хүрхрэн тэсрэхээс өмнө Та нар л цэгц шулуун,зоригтой ,шударга ,хурдтай ажиллах хэрэгтэй.Ерөнхийлөгч ,ерөнхий сайд байсан,байгаа бүхнээс нь эхлэх хэрэгтэй шүүүүү.

    • зочин (June 24, 2015 2:56:39 pm )

      бас нэг өшөө авагч байна.

  • Bat (June 24, 2015 11:40:33 am )

    Sudraga setguulch tand bayar hurgie.

  • Гэрэл (June 24, 2015 12:48:47 pm )

    Ёстой түмэн зөв.

  • zochin (June 24, 2015 1:53:46 pm )

    atg uuruu asuudaltai bolchikhood baigaa yum bish uu prokuroriin murdung bulaaj avaagui bol iim zuilbolokhgui baisan bailgui dee

  • zochin (June 24, 2015 2:00:57 pm )

    ATG ulam sain ajillaarai

  • зочин (June 24, 2015 2:54:39 pm )

    АТГ гэнүү ДОЯАМ гэнүү хамгийн гол нь муу хүмүүсийн муусайн намын захиалгаар ажлаа хийсэн нь АТГ-ыг муухай харагдуулсан юмаа. Эхлээд АН сонгуулийн үеэр нөгөө намынхнаа намнах зорилгоор АТГ-ыг ашигласан нь үнэн ш дээ. Одоо харин мэхт мэхэндээ унахаараа төрөл бүрээр аашилж байна. энэ бол тэдний буруу биш хуулинд буруу дутуу зүйл их байна. Зүй нь хэрэг хийсэн нь тогтоогдоогүй байхад хорьж байж шалгадаг системийг АТГ хан, мөрдөн байцаагчид ашиглаад Монголчуудыг хэлмэгдүүлээд нэг нэгэн өшөө авагчдын гар хөл болоод байна шүү дээ. Мөрдөн байцаагч хуулиа хууль шиг Монголчуудаа өмөөрөх, өшөө авагчдын зэвсэг болгохооргүй хууль болгомоор байна.

  • монгол (June 24, 2015 2:55:04 pm )

    Ажлаа хийж байсан, сайн хийж байсан Алтанхуягийг ажлаа сайн хийлээ гэж, ажлаа хэтэрхий сайн хийлээ гэж, монголын эгэл жирийн ард иргэдийн төлөө, Монгол Улсын хөгжлийн төлөө сэтгэл зүрхээсээ ажил хийлээ гэж албан тушаалаас нь буулгаж, араас нь мөрдөж мөшгөх явдал хэрээс хэтэрч Үндсэн хуулийг зөрчиж Улсын Их Хурлын Гишүүний бүрэн эрхэд халдаж гэтм хэрэг үйлдэж байгаа хууль хяналтынханы бохир ажилтануудаас болон бохир улс төрчдөөс бүрдэх мафийн бүлэглэлийн өшөө авалт өнөөдөр монголчууд бидний өмнө өрнөж байна. Эрхэм сэтгүүлч Жамьян гуйа цагтаа хэлмэгдэж явсан хүний хувьд яагаад иймэрхүү үнэнийг ойлгохгүй, улс төрийн захиалгатай, мафийнхний өшөө авалтыг хаацайлсан зохион бичлэг бичнэ вэ…

  • зочин (June 24, 2015 2:57:14 pm )

    АТГ-ыг дэмжиж бн. Алтанхуягтангууд болдон АН-ынханыг шалгаж бузар булхай, идэж уусан луйвардсан бүхнийг ил болгох хэрэгтэй. өнөөдрийн шаардлага энэ.

  • bantan (June 24, 2015 4:23:13 pm )

    Өөрөө алтанхуяг нилээд сандарч байх чинь.гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр АТГ аар оролдоод эхэллээ.гэнэт ухаарч гэнэ.энийг шалгаад ухвал их юм гарна даа.

  • Anonymous (June 24, 2015 4:58:18 pm )

    АВИЛГАЛТАЙ АВИЛГЧ НАРТАЙ ТЭМЦЭХ НЬ ЗӨВ ӨШӨӨ ХАТУУ ЧАНГА ТЭМЦЭХ ХЭРГТЭЙ АВИЛГАЧ ХУЛГАЙЧ НАР АВИЛГАЛТАЙ ТЭМЦЭХ ГАЗАРЫГ ӨӨР ХООРОНДОО ЭРХ МЭДЭЛ БУЛААЛДАН ТЭМЦЭХ ТЭМЦЭЛДЭЭН АШГАЛАЖ БАЙГАА НЬ БУРУУ БОЛОВЧ
    АРД ТҮМЭНД БОЛ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН НАРЫН НЭГ ХЭСЭГИЙГ Ч БОЛОВ ЯЛЛАЖ БАЙГАА НЬ МАШ ЗӨВЬ ҮҮЛДЭЛ ДАРАА НЬ ДИЙЛСЭН ХУЛГАЙЧ НЬ ДИЙЛДСЭНЭЭ ЯЛЛАНА НЭГ ХЭСЭГ НЬ Ч БОЛОВ ХУЛГАЙЧ ЦӨӨРНӨ ҮҮНИЙГ МЭДЭЭД ЛУЙВАРЧИН НАР АВИЛГАЛТАЙ ТЭМЦЭХ ГАЗАРЫГ ХУДЛАА МЭДЭЭЛСЭН ХӨРӨНГИЙГ НЬ ЗӨВХӨН БҮРТЭГДЭГ НАВТАС НӨМӨРСӨН МАНУУХАЙ БОЛГОХ ГЭЖ САНААРХАЖ БАЙНА

  • Хамгийн үл бүтэх хүн (June 24, 2015 5:13:25 pm )

    Маш ойлгомжтой. Мөрөөрөө ажлаа хийгээд явж буй жирийн иргэд АТГ-ыг сайн ажиллаж байна гэж үзэж байхад Н.Алтанхуяг мэтийн авилгачид АТГ-ыг үзэн ядаж байна. Алтанхуяг гэгч энэ хүн найз нөхөд хамаатан садан гээд ойр дотны хүмүүсээрээ дамжуулж Монголын, ард түмний хөрөнгийг мөн ч их идсэн дээ (АН-ын мөнгөний хэрэгтэй, мөрдөгдөж буй албан тушаалтнуудын ихэнх нь Алтанхуягийн ивээлээр хөлжигсөд байдаг: Жишээ нь, Төрийн сангийн захирал байсан Пүрэвсүрэн-шавь нь, Цэвэр агаар сангийн Хүрэлсүх-намын найз нь, Нүүрсний хөтөлбөрөөс мөнгө идсэн Гансүх-зөвлөх нь байсан, Сангийн Яамны шугамаар мөнгө зувчуулдаг Саранзаяа-охин нь, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын орлогч дарга байсан Дэнзэн-хүргэн нь гээд олондоо олон). Тэгээд хэргийн учиг өөр рүү ойртох тусам улам сандарч АТГ-руу дайрах болсон нь хэтэрхий ойлгомжтой. Даан ч энэ хэнэггүй ард түмсэн энэ хүнийг мэдэхгйү л дээ. Ийм юмнуудад идүүлж байхдаа таарсан ард түмэн.

  • ЗОЧИН (June 24, 2015 5:51:13 pm )

    энэ алтанхуягийн санасныг хэрэгжүүлнэ гэвэл ёстой хол очиж хуц гээд хөөчих хэрэгтэй. ТЭГЭХ ЧАДАЛТАЙ УИХ-ЫН ГИШҮҮД БИЙ ГЭДЭГТ ИТГЭЖ БАЙНА. АРАЙ ХУУЛИЙГ ХҮРТЭЛ ӨӨРИЙН ТАЛД АШИГЛАЖ ЗАВХРУУЛАХГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ.

  • зочин (June 24, 2015 6:02:06 pm )

    гучин хэдэн оны үед энэ жамьян гэдэг хүн байсан бол жинхэнэ бууны нохойны тод жишээ болох байсан байх.алтанхуягыг хэлмэгдүүлж болно гэхдээ гэр бүлээр нь хэлмэгдүүлэхийг уриалсан марзан бууны нохой вэ????

  • tuul (June 24, 2015 6:15:11 pm )

    Altanhyagii neriig barij bi Altanhyagtai neg angi, dotnii naiz, haana ch arhia uuna , uy ch hiisen nadan huuli vilchlehgui gedeg huuli bus ajil hiideg , hun daramtalaj doromjildog ,alban tushaalaa buruu ashigladag Zasgii bairuudiin zaxirgaani darga A.Myanganbayart arga hemjee avbal taarna.udahgui buh vneniig ni hevlel medeeleleer il gargana,

  • С.Баяр (June 24, 2015 6:54:34 pm )

    Энэ Жамъян гэгч зөнөг өвгөн дандаа худлаа юм зохиож эрээчихээ болимоордоо.Өөрийгөө сүрхий сэтгүүлч гээд бодчихсон коммунист үзлээсээ салаагүй хоцрогдсон амьтан хүний гар хөл болж олон жил явлаа даа. Хүн муулахаас өөр юм мэдэхээ байсан амьтан юм.

  • ATG SAIN AJILLAJ BAIGAA (June 24, 2015 6:54:59 pm )

    ATG MASH SAIN AJILLAJ BAIGAA.

  • иргэн (June 24, 2015 7:29:03 pm )

    алтанхуяг зөв та бүү шантараараа танд амжилтхүсье

  • Ёс суртахуунгүй хүний сонгодог жишээ (June 24, 2015 8:11:47 pm )

    Алтанхуяг жирийн иргэд миний хийсэн хэргийг мэдэхгүй гэж бодоод дандаа жүжиглэдэг. Гэхдээ улс төрөөс хол хүмүүс ч Алтанхуягийн хамсаатнаараа дамжуулж дандаа иддэг байсныг мэддэг болж байна. Гэмгүй царайлчихаад муухай хүн шүү. Улс төрөөс хувьдаа болон дотны хэдэн луйварчинд асар их ашиг унагасан даа.

  • Эр хүн (June 24, 2015 8:14:12 pm )

    Ялтан хуяг Гансүх Баярцогт г.м улсын мөнгө идсэн газрын баялагийг гадаадынханд зулгуйдаж өгсөн нөхөдийг шалгаж олон түмний өмнө зогсоож ял асуух хэрэгтэй. Монголд үнэн ялах болно

  • ЗОЧИН (June 24, 2015 10:23:32 pm )

    АЛТАНХУЯГ САЙД МАШ ЗӨВ БОДОЛТОЙ ШУДАРГА БОЛОВСРОЛТОЙ ХҮН ШҮҮ ДЭЭ.ЭНЭ ЖАМЪЯАН ,АТГ ХОЁР Ч МЭДЭХГҮЙ ДЭЭ. ЯВЖ ЯВЖ АЛТАНХУЯГ ДАРГЫН ЗӨВ БОЛЖ ТААРНА.ХАРЖ Л БАЙГААРАЙ ЖАМЪЯН ГУАЙ

  • rrrrjjgffj (June 24, 2015 11:04:27 pm )

    xerev ATG unen ajilaa xiideg bsan bol bayartsogt bayar nar shorond orox blaa gej.ingeed bodoxoor muu l ajillaj bna. altanxuyag bol tertei tergui idej uusan ni olnii nuden deer il bgaa shuu dee.saixanbileg ch gesen xulgaigaar arab yavj geree xiij bgaan ni bas l sonin uildel .enxbold dargiin xeldeg shig xeleed yavsan bol za bas yaxav gexsen.ATG shalgaxad buruudaxgui l uildeldee.

  • Ачу (June 25, 2015 3:52:47 am )

    Угаасаа ардчилагчид өөдтэй байсан удаагүйч манайхан маанайж байгаад сонгуулиар хуурагдчихдаг малнууд.Ардчилалаас алалга үнэртэж байжч мэдэнэ!Ер нь тойргийн бүх хүмүүс эргүүлэн татах болзолтой гэрээ байгуулсан нэр дэвшигчийг л сонгуульд оролцуулах эрхтэй баймаар.Хулгайчууд хүний эрх янзбүрийн юм ярина.Яая гэхэв.Өөдтэй байсан биш.Харин бардам нэр дэвшигч гэрээгээ ямарч асуудалгүй байгуулаад л оролцоно.Энэ мэтээр дотоодын дайснуудаас салах аргыг иргэн бүр санаачлаарай.Дахиж хууртагдвал мөхөл сүйрэл!!!!”

  • Ачу (June 25, 2015 3:55:45 am )

    Алтанхуяг бол угаасаа дотоодын дайсан гэдэг нь улс төрд байсан бүх цаг үед тодорхой харагддаг байсан шүүдээ!Сэтэгдэг толгой нь өшөө дээрч байж мэдэх юм!

  • Абуч (June 25, 2015 8:20:12 am )

    Авилгатай тэмцэх газарын ажилчид хир үнэнч вэ? гэдэгт эргэлзэж байна

  • Зочин (June 25, 2015 10:21:09 am )

    Анх АТГ ардчилсан намын гар хөл болж явсан одоо аалзны тор шиг хоорондоо холбоотой хэргийг зөв шалгая гэхээр шалгуулахгүй гээд Алтанхуяг тэргүүтэй хүмүүс ажлыг нь хийлгэхгүй байна гэж ард түмэн ойлгож байна.Юун хэлмэгдүүлэлт 21 р зуунд хэрвээ шалгаад айх юм байхгүй бол зүгээр л шалгуулаач

  • АРД АРД (June 25, 2015 11:39:45 am )

    Авилгалтай тэмцэх газар өөрийн бололцооны хэрээр авилгач нартай тэмцэж байна
    Өнөөдөр авилгач нартай үүнээс өөр тэмцэх арга байхгүй байна Үүнийг дотуур дэгээ гэдэг юм хулгайчыг хулгайчын нь исрэг ашигалах нь зөвь Дараа нь бас дахин өөр арга олдоно Үүнийг хулгайч нар мэдрээд авилгалтай тэмцэх газарыг гар хоосон нэр төдий нүцгэн газар болгох гэж оролдож байна ДАНГААСҮРЭНГ АЛСАН ХУЛГАЙЧ НАР ШҮҮ НААД ТӨРД ҮҮРЭЛСЭН ХУЛГАЙЧ НАР ЧИНЬ ЮУ Ч ХИЙЖ МЭДНЭ
    ХУЛГАЙЧ НАРЫН САНААЧАЛСАН ХУУЛИЙГ БҮҮ БАТЛААСАЙ БЭЛЭЭ

  • хорчин (June 25, 2015 11:43:05 am )

    Алтанхуяг гуай болиосоо. Ах дүү нартаа ингэж цацсан ЕС түүхэнд байгаагүй.

  • Galdan (June 26, 2015 12:46:34 am )

    Ardchilsan namiin xulgaich nar øørsdøø aytaixan shalguulchix l daa. MAXN, MAN -iinxniig l shorond xiilgeed baigaag ard tumen oishooxgui baina shuu.

  • То хуар (June 26, 2015 9:09:25 am )

    Эх нь буудуулж байхад эхийнхээ гэдсэнд байсан нялх ураг хөөрхий. Тэгсхийгээд л амьсгал татарсан байхдаа.

  • Гийчин (June 26, 2015 1:47:15 pm )

antalya rent a car