antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 23, 2015 2 comments

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Д.Лүндээжанцан “нохойтож” байна

нийтлэсэн Admin

nyamdorjӨнөөдрийн Хууль зүйн байнгын хорооны хурлаар Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Зөрчлийн тухай хуулийн төслийг Монгол Улсын Эрүүгийн болон Захиргааны хариуцлагын тухай хууль тогтоомж нь Үндсэн хуулиар хамгаалсан үнэт зүйл, хууль ёсны ашиг сонирхлыг зүй зохистой хамгаалж, ялгамжтай хариуцлага тооцох үүргээ бүрэн биелүүлж чадахгүй байна гэж үзсэн учраас тус хуулийг боловсруулсан аж. Хурлын үеэр Хууль зүйн байнгын хорооны гишүүдийн зүгээс 14, 15 настай хүүхэд зөрчил гаргавал хэрхэх вэ гэдэг нь багагүй маргаан дагуулсан юм. Тэрээр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Хүүхэд насанд бол 14, 15-тайдаа л жинхэнэ “бутаргаж” байдаг үе шүү дээ. Өөрөөр хэлбэл зөрчил гаргах эрсдэл өндөртэй. Тиймээс эдгээр хүүхдүүдийн учруулсан хохирлыг эцэг эх, асран хамгаалагчаар нь төлүүлсэн нь дээр” хэмээхэд эл саналыг эсэргүүцэж УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хэлэхдээ “Эцэг эхийн ялыг хүүxдэд, хүүхдийн ялыг эцэг, эхэд нь нялзаана гэж байж болшгүй зүйл. Д.Лүндээжанцан “нохойтож” байна. Ингэж хууль үймүүлж болохгүй” хэмээн ширүүн үг шулуудав.

Энэхүү саналаар байнгын хорооны гишүүд санал хураан 16-аас дээш насны хүүхдэд Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • могол (June 23, 2015 10:17:53 pm )

    нямка лүндэ та хоёр нэг тэрэгний хоёр дугуйшд өөр хууль өөр сэтгэ зөв өөр бод өөрийнхөө булшийг битий хүний үзэн ядалтаар ух ядаж улсын их хуралд хоёр удаа сонгогддог тийм концебц санаачлаач малуудаа юун хүүхэд юун эцэг эх та нар манай гэрт орж ирээд миний хүүхдийг загнахуу

  • ард (June 24, 2015 4:37:13 pm )

    Энэ Нямдоржын бичсэн хуулийн ганц ном биш юмаа гэхэд эмхтгэлийг олоод өгөх хүн байна уу. Энэ хүн зүгээр л маш муу санаатай хүн. Нүүрэн дээр нь ил

antalya rent a car