Энэ сарын 16-ны өглөө Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Оюутолгой төслийн ажлын байранд нэг монгол ажилчин амиа алджээ. Төслийн гэрээт компанийн ажилтнууд спиртын хольцтой шингэн уусны улмаас нийт таван хүн хордож, нэг нь амиа алджээ. Талийгаачтай нэг гэрт байрладаг ажилчин 06:18 цагт дуудлага өгч, SOS эмнэлэгийн яаралтай тусламжийн баг нэн даруй очсон боловч тусламж үзүүлэхэд оройтсон байжээ.
SOS эмнэлэгийн хяналтад эмчлүүлж байсан хоёр ажилтны биеийн байдал хүндэвтэр байсан учраас хяналт тавьж буй эмч, хоёр сувилагчийн хамт тусгай нислэгээр буюу баасан гарагийн орой Улаанбаатар хотод авчирч, яаралтай эмчилгээнд оруулжээ. Цагдаагийн байгууллага энэхүү хэргийг шалгаж байгаа бөгөөд компанийн зүгээс шаардлагатай арга хэмжээ авч, хамтран ажиллаж байгаа хэмээн мэдэгджээ.
Н.Хувьзаяа www.secret.mn
Холбоотой мэдээ
Comments are closed.