Єнгєрсєн амралтын єдрvvдээр УИХ-ын Єргєдлийн байнгын хороон дарга, Тавантолгойн гэрээг нягтлах vvрэгтэй ажлын хэсгийн гишvvн О.Баасанхvv Ємнєговь аймгийн Ханбогд, Цогтцэций сумдад ажиллан “Эрдэнэс Тавантолгой”, “Оюутолгой” уурхайнуудаар орж, ажил байдалтай нь танилцаад ирсэн юм. Ялангуяа сvvлийн хоёр сарын турш Монголчуудын анхаарлын тєвд байж, улстєрчдийг талцуулсан томоохон хэрvvлийн алим болоод байгаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ний ажил байдалтай газар дээр нь танилцаж, Тавантолгойн хєрєнгє оруулагчидтай Монгол Улсын сайд М.Энхсайханы ахлан байгуулсан гэрээг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ний ажилтан, албан хаагчид хэрхэн дvгнэж, ямар байр суурьтай байгааг газар дээр нь нягтлан танилцсан нь энэ удаагийн томилолтын гол зорилго, vйл ажиллагаа байсан юм. Ингээд Тавантолгойн гэрээг нягтлах vvрэгтэй ажлын хэсгийн гишvvн, УИХ-ын Єргєдлийн байнгын хороон дарга О.Баасанхvvтэй хийсэн ярилцлагыг хvргэж байна.
-Энэ удаа “Эрдэнэс Тавантолгой” болон Оюутолгойн уурхайгаар орж танилцах, зарим асуудлыг хєндєн ярилцах зайлшгvй ямар шалтгаан байсан бэ. Иргэдээс ирсэн єргєдєл, санал гомдлын дагуу энэ удаагийн vйл ажиллагаа явагдаж байгаа гэж ойлгож болох уу?
-Миний бие УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Тавантолгойн гэрээг нягтлах, тодруулах vvрэг бvхий ажлын хэсгийн гишvvний хувиар болон Ємнєговь аймгийн Ханбогд, Цогтцэций сумын иргэдээс ирvvлсэн єргєдєл, гомдолд дурдагдсан асуудлуудтай газар дээр нь танилцах, ажил хариуцсан хvмvvстэй уулзах зорилгоор энэ удаагийн албан томилолтоор ажиллалаа. Ялангуяа Оюутолгой компани бидэнд зєвшєєрєл єгєєгvй ч Ханбогд сумын сургуулийн захиргаа, Ханбогд сумын жирийн иргэдийн зvгээс хэд хэдэн асуудал хєндєж тавьсны дагуу Оюутолгой уурхайн оффисоор орсон боловч бямба гараг таарсан учир тодорхой албан тушаалтан, ажил хариуцдаг хvн байсангvй. Ханбогд сумын иргэдийн зvгээс Оюутолгойн баялаг нэг л єдєр шавхагдаж дуусахад говь усгvй болох єндєр эрсдэлтэй байгаа. Мєн тvvчлэн уул уурхайн баялаг дуусахад энд уламжлалт мал аж ахуй, аялал жуулчлал хєгжих ёстой. Тийм болохоор Ханбогд сумын нутагт байдаг Дэмчигийн хийд хvрэх 47 км засмал замыг Оюутолгой нийгмийн хариуцлагаа хэрэгжvvлэх vvднээс тавьж, орон нутагт хvлээлгэж єгєх ёстой гэсэн байр суурьтай байгаа юм билээ. Тvvнээс гадна БНХАУ-аас авч Оюутолгойгоор дамжин Ханбогд сумын иргэдэд тvгээж байгаа цахилгааны vнэ их єндєр байгаа гэж байна. Сургуулийн удирдлагуудын зvгээс хичээлийн байр болон дотуур байрны “0”-ын асуудлыг шийдvvлж єгєєч гэдэг асуудлыг тавьсан. Уг нь бол дэлхийн хэмжээний уурхай Ханбогд сумын нутагт vйл ажиллагаа явуулж байгаагийн хувьд энэ сумын ирээдvй болсон хvvхдvvд ая тухтай орчинд сурч хvмvvжих нєхцлийг бvрдvvлэхийн тулд 40-45 сая тєгрєг гаргаад “0”-ынх нь асуудлыг шийдчихэд тийм ч их хvндрэлтэй, зардал мєнгє шаардсан ажил биш л дээ.
-Сая та бид Оюутолгойн уурхайд зєвшєєрєлгvй шахам орж зарим хvмvvстэй уулзлаа. Асуудлаа бvрэн тавьж чадав уу. Тэдний зvгээс ямар хариу єгсєн бэ?
-Наашаа ирж явахдаа Оюутолгойд багахан хэмжээний осол гарч, гаднаас хэнийг ч оруулахгvй байх шийдвэр гарсныг сонссон. Гэхдээ єєрт ногдсон эрх, vvргийн хувьд миний бие Монгол Улсын нутаг дэвсгэрт vйл ажиллагаа явуулж байгаа ямар ч байгууллагын ажил байдалтай танилцах, тэнд ард иргэдийн эрх ашиг зєрчигдєж байгаа эсэхийг нягтлах, биечлэн танилцах эрхтэй. Тэгээд зєвшєєрєл хvсээд єгєхгvй болохоор нь бvрэн эрхийнхээ хvрээнд Оюутолгойн оффист орж Орон нутаг хариуцсан Монгол талын ажилтантай нь уулзаж, тодорхой асуудлуудаар ярилцлаа. Тэр хvний надад єгсєн амлалтаар зарим нэг асуудлыг нааштай шийдэх боломжтой гэж байна.
Тухайлбал Дэмчигийн хийдийн чиглэлд тавигдах 47 км засмал замын зураг тєслийг шийдсэн, одоо Оюутолгойн Удирдах зєвлєлийн зvгээс дэмжлэг vзvvлж, асуудлыг хэлэлцэн шийдвэрлэвэл энэ 2015 онд багтаад 47 км замын талыг нь ч гэсэн барина гэж байна. Тvvнээс гадна орон нутагтай хамтран ажиллах гэрээг он ондоо хийгээд явдаг юм байна. Энэ гэрээнийхээ дагуу Ханбогд сумын сургуульд дэмжлэг vзvvлэх бололцоотой гэлээ. Дээрээс нь Ханбогд сумын БНХАУ-аас авч байгаа цахилгааны тєлбєрт сар бvр 30 сая тєгрєг єгдєг ч гэсэн Улаанбаатараас єндєр vнэтэй цахилгаан хэрэглэж байгаа. Тийм учраас удахгvй 5.1 км цахилгааны шугам татах ажилд дэмжлэг vзvvлэн тэр ажлыг хийж дуусгана гэж байна. Миний хувьд сая ярилцсан бvх асуудлыг албан ёсоор бичгээр баталгаажуулаад УИХ-ын Єргєдлийн байнгын хороонд ирvvлээрэй гэсэн. Ямар ч гэсэн Оюутолгойн Орон нутагтай харилцах хэлтсийн Монгол талын ажил хариуцсан хvнд ирсэн зорилгоо тодорхой танилцууллаа, тэдний зvгээс ч нааштай хvлээж авлаа.
-Єнгєрсєн оны эхээр батлагдсан Тvгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн хvрээнд тухайн орон нутгаас олборлож байгаа баялгаас орж ирсэн орлого орон нутагтаа vлдэхгvйгээр ерєнхийдєє улсын тєсєвт тєвлєрч байгаа юм байна. Гэтэл баялгийн жинхэнэ эзэд орон нутгийн иргэд энэ асуудалд их эмзэг хандаж шаардлага тавьж байгааг бид сая харлаа. Энэ асуудал УИХ дээр яригдах уу?
-Ярихаас єєр аргагvй л асуудал босч ирж байгаа юм байна. Гэхдээ Оюутолгойн хувьд иймэрхvv асуудал ярих ямар ч боломжгvй болчихсон шvv дээ. Тэр байтугай Оюутолгой чинь Монгол Улсын хууль, дvрмэнд захирагддаггvй, бараг л бие даасан вант улс болчихсон л доо. Хамгийн сvvлд Ерєнхий сайд Ч.Сайханбилэг Дубайд хулгайгаар шахам очоод шєнє дєлєєр Оюутолгойн далд уурхайн санхvvжилтийн гэрээнд гарын vсэг зурчихсанаас хойш иргэдийг нь байтугай Монгол Улсыг тоож авч хэлэлцэхээ больчихсон газар юм шиг байна. Нєгєєтэйгvvр Оюутолгойд Монголын тєр 34 хувийн хяналт тавьж, 66 хувийг нь Рио Тинто мэдэж, удирдлагаа шийдээд явдаг. Уг нь Монгол Улсын газар нутагт байгаа баялгийг олборлож, ашиг орлого олж байгаагийн хувьд тухайн орон нутагтай гэрээ байгуулж, хамтран ажиллах vvрэгтэй. Энэ тухай шаардлагыг зєвхєн Монгол Улс, Монголын тєр Рио Тинтогоос шахаж шаардаад байгаа юм биш. Энэ бол дэлхий нийтэд тогтсон жишиг шvv дээ. Тэр утгаараа хамгийн гол нь єнєєдєр амласан зvйлээ эн тэргvvнд биелvvлэх ёстой. Бид ч энэ талаар хяналт тавьж ажиллана.
-Оюутолгойн хамгийн ноцтой асуудлын нэг нь говийн нєєц багатай, амин эрдэнэ болсон усыг маш ихээр хэрэглэдэг явдал. Гэтэл ус ашигласны тєлбєрєє ч шахаж шаардуулж байж, хагас дутуу єгдєг тухай яригдаж байна. Энэ талаар юу хэлэх вэ?
-Тийм ээ. Энэ бол хамгийн ноцтой асуудал мєн. Єнєєдєр Оюутолгой нэг секундэд 1.5 тонн ус хэрэглэж, говийн газрын гvний усыг ёстой л ховх сорж байгаа. Ханбогд сумын ИТХ-ын дарга нь “Оюутолгой ус ашигласны тєлбєрєє цаг тухайд нь бvрэн бvтэн ерєєсєє тєлєхгvй байгаа” талаар ярьсан. Сая энэ талаар яриад ч олигтой хvлээж авах, ямар нэгэн дорвитой арга хэмжээ авах хэмжээний удирдлага алга байна. Зvгээр л 24 цагаар ажилладаг Оюутолгойн уурхайн vйл ажиллагааг хянаж, Монгол ажилчдыг харж, цагдаж байдаг vvрэг гvйцэтгэгч нєхдvvд сууж байсан. Тэдэнтэй ус ашигласан тєлбєр мєнгє, хариуцлагын тухай яриад ямар ч нэмэргvй. Гэхдээ энэ асуудлыг тодорхой тvвшинд судалж, ярих болно.
-Тvрvvн уулзсан Ханбогд сумын удирдлагуудын зvгээс дэлхийн хэмжээний энэ том тєсєл тавхан мянган хvнтэй Ханбогд суманд ерєєсєє олигтой хєрєнгє оруулалт хийхгvй байна, уурхайн суурьшлын бvсээ ч байгуулахгvй байна, зvгээр л ингэсхийж байгаад говийн баялгийг хуу хамж аваад гарах бодлого баримталж байна гэсэн. Ер нь ч газар дээр нь ажиглахад тийм дvр зураг ажиглагдаж байна. Хойшид яах вэ?
-Ерєєсєє л анхнаасаа тодорхой хэдхэн улстєрчид хувийн явцуу эрх ашгаа Монголын гурван сая иргэнээс илvv єндєрт тавьж, маш их хохиролтой шулуухан хэлэхэд дээрмийн гэрээнд гарын vсэг зурсны балгийг л бид єнєєдєр vvрч явна. Жирийн иргэн байтугай УИХ-ын нэгэн байнгын хорооны дарга Оюутолгойн уурхай руу орохдоо баахан зєвшєєрєл авах шаардлагатай болж байна. Тэгээд Оюутолгойн санхvvгийн бичиг баримт, гадагш нь ачуулж байгаа Монголын баялагийн тоо хэмжээтэй нарийвчлан танилцах ямар ч боломжгvй байгаа. Дэлхийн хэмжээний энэ том тєсєл орон нутагтайгаа, Ханбогд сумтай нягт хамтран ажиллах ёстой юм. Жишээлбэл Сvхбаатар аймагт Цайрт менерал гэдэг компани орон нутагтай хэрхэн ажил хэрэгч, харилцан ашигтай хамтран ажиллаж байна. УИХ, Засгийн газрын зvгээс Цайрт менералийн vйл ажиллагааг байнга ажиглан харж, уул уурхайн vйлдвэрлэлд жишиг болж байгааг нь олзуурхан тэмдэглэж байгаа. Сvхбаатарчууд Цайрт менералийн хувьд vнэхээр сэтгэл ханамжтай байдаг юм билээ. Гэтэл нутаг дэвсгэр дээр нь Оюутолгой гэдэг дэлхийн хэмжээний уурхай ажиллаж байгаагаасаа болоод Ханбогд сум нь улсын тєсєв болон Жижиг дунд vйлдвэрлэлийг дэмжих сан гээд бусад олон дэмжлэг туслалцаанаас бvрмєсєн хаягдчихсан сум байна. Энэ суманд улсын тєсвийн хєрєнгє оруулалтаар дєрвєн давхар, сум дундын томоохон эмнэлэг ашиглалтад орсон ч тоног тєхєєрємж, эм хангамж, эмч сувилагч нарын орон тоо гээд маш олон зvйл vндсэндээ орхигдсон байна. Бараг аймгийн тєвд байдаггvй энэ сайхан том эмнэлгийг барьж ашиглалтад оруулсан нь сайшаалтай ч урсгал зардал, эм тариа, тоног тєхєєрємжийн хангамж нь vндсэндээ ор тас хаядчихсан байна. Хvмvvсийн толгойд нутаг дээр нь Оюутолгой vйл ажиллагаа явуулж байгаа Ханбогд сум маш их татвар, шимтгэл авч сайхан хєгжиж байгаа гэсэн бодол орж ирээд байдаг.
Гэтэл яг газар дээр нь нягтлаад vзэхээр Ханбогд сумын хєгжилд Оюутолгой олигтой гийгvvлж, нялзаасан зvйл тун багаар барахгvй бараг хєгжилд нь чєдєр, тушаа болж байгааг ч vгvйсгэхгvй. Бид энэ асуудлыг УИХ дээр нухацтай ярилцана. Хэдийгээр Оюутолгой компанийн Нийгмийн харилцааны хэлтэсийн тодорхой vйл ажиллагааг санхvvжvvлэх зардлыг Оюутолгойгоос гаргадаг гэж байгаа ч тэдгээр нь эргээд Монголын талын 34 хувиас хасагдах єр болохгvй гэсэн баталгааг бидэнд олигтой дэлгэж танилцуулсангvй. Ер нь нарийвчлан тодруулах шаардлагатай асуудал багагvй байна.
-Оюутолгойгоос Ханбогд сумын сургуульд шилжvvлсэн 40 ширхэг комьпютерийн асуудал таныг багагvй бухимдуулах шиг боллоо. Ямар учиртай болоод байн байн асууж тодруулаад байснаа тайлбарлахгvй юу?
-Ерєнхий боловсролын сургуульд ашиглагдах комьпютерийн стандарт, норм байдаг л даа. Тvvгээр бол аливаа комьпютерийг дєрвєн жилээс дээш хугацаанд ашиглахыг хориглосон байдаг. Гэтэл Ханбогд суманд нийлvvлсэн 40 комьпютер нь Оюутолгойн складанд он удаан хадгалагдсан, актлагдах болчихсон комьпютерууд байсан. Улсын тєсєв мєнгє хvрэлцээгvйгээс шалтгаалан сургуулиуд 2010 оноос хойш комьпютерvvдээ шинэчилж чадахгvй байгаа нь vнэн. Тэглээ гээд дэлхийн хэмжээний энэ том уурхай складанд он удаан хэвтсэн, ашиглалтын хугацаа нь аль эрт дууссан комьпютерvvдийг сумын сургуульд шахаж, сvvлд нь санхvvгийн тооцоонд оруулж ч болзошгvй заль мэхийн vйл ажиллагаа явуулж болохгvй.
Миний хувьд энэ асуудлыг Боловсролын яамнаас дэвшvvлсэн “Хvvхэд бvрт нэг комьпютер” гэсэн зорилгоор халхавчилж ашиглалтын хугацаа нь дууссан комьпютерvvдийг Ханбогд сумын сургуульд шахаж, сvvлд нь баахан хандив тусламж єгсєн нэрээр санхvvгийн тооцоонд оруулах гэж байгаа явуургvй vйлдэл гэж л харж байна. Уг нь Монголын говиос татваргvй шахам хагартлаа баяжиж байгаа Рио Тинтогийн ноёдын хувьд Монголын ирээдvйд энэ байтугай хєрєнгє оруулалт хийх ёстой, vvрэгтэй хvмvvс гэж миний хувьд vзэж байгаа. Ер нь анхнаасаа маш муу гэрээ байгуулж, нєгєє талдаа хэмжээгvй давуу эрх олгосны гай, балаг л яваад байна.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Нямжав (June 23, 2015 10:54:31 am )
Монголийнхоо газар нутагт чөлөөтэй явж чадахгүй байгаа төрийн түшээдийг юу гэж хэлэхээ мэдэхгүй байна.Бид Монголд байна уу ? Харьд байна уу ? Оюутолгойн талаар гэрээ хийсэн хүмүүс эх орон,газар нутагаа аль эрт худалдсан юм биш үү. Эзэнгүй төр,хариуцлагагүйн бодлого гэж энэ л байх. Номхон тэмээг ноолход амархан.Ноолуулаад л байж дээ төрийн эрхэм гишүүд минь.Та нар эх орон , ард түмэнээс минь илүү ухаантай шүү.
-
Нар (June 23, 2015 11:12:32 am )
Муу дээр нь бүр муухай болгочих гэсэн хүмүүсийн балаг бүр их байна.
-
Anonymous (June 23, 2015 11:41:28 am )
Баасанхүү гуай та улс болон ард түмнийхээ төлөө хийж байгаа ажлыг чинь дэмжиж байгаа шүү
-
Anonymous (June 23, 2015 1:22:16 pm )
ene hun odoo ll heregtei yum yarij yavn urid n dandaan tulga toirson yum yaridag bla.
-
Anonymous (June 23, 2015 3:07:53 pm )
ОТ н алдаатай гэрээг баталгаажуулсан Сайханбилэг Тив алхасч зугаалж Явах юм даа энэ монголд гуравхан сая хунээ газар нутагтай нь Сайхан амьдруулья гэсэн сэтгэлгуй хумуус терд их болжээ еерсдее баяжихын Тулд монголоо еренд оруулж туунээс Гаргах аргаа дахиад гаднаас менге зээл дээ ерее зээлээр телж монголыг еренд оруулж байгаа хумуусийг сонгуульд дахин сонсохгуй байя
-
zochin (June 23, 2015 3:40:55 pm )
Gere hij baiga uhantantai shunalin devud ulsda bish huvin shunalin sedver hideg bayr bayrtsogt su batbold ensaihan ged bugd neg duguinud
6 Comments