Нийтийн дууны тогоонд МУГЖ Т.Баясгалангийн хоолойг залгамжлан гарч ирсэн хэмээн багагүй хэл аманд өртсөн
дуучин Э.Чулуунчимэг саяхнаас дахин сенсааци дэгдээлээ. Монголын үзэгчдийг дэлгэцийн өмнө багагүй хугацаанд уясан “Тусгай салаа” олон ангит киноны Хурцын дүрээр олонд таашаагдсан жүжигчин Мөнхбат Э.Чулуунчимэгийн гэрээр эргэлдэх болсоныг ойр тойрных нь хүмүүс жиг жуг хийн ярих болж. Б.Хурц буюу жүжигчин Мөнхбат нь гэр бүлтэй гэдгийг мэдэх хүмүүс олон бий.
Тэд байнга хамт байх болсон нь хэвлэлийнхэний анхаарлыг татаж, энэ талаар дуучин бүсгүйгээс тодруулахад “Би шинэ жилээр үзэгчиддээ өөрийнхөө уран бүтээлээр дэлгэцийн бүтээл хийж бэлэг барихаар шийдсэн юм. Face студийнхэнтэй энэхүү кино концертондоо хамтран ажиллаж байгаа. Харин гол дүрийн буюу миний дурлалт залуугаар Мөнхбат тоглож байгаа. Зураг авалт удаан хийгдэж ойрд бид хоёр нэг гэрийн хоёроос дутахгүй байнга хамт байгаа. Монтаж дуусаад л тус тусын ажилдаа орох болно. Би гэр бүлтэй хүний амьдралаар тоглож, дурлалын романс үүсгэхийг хүсэхгүй байна. Бид зүгээр л уран бүтээлийн хувьд анх удаа хамтран ажиллаж байгаа нь энэ” хэмээн хариуллаа. Ямартай ч тэдний хайр дурлал бүхний нүдэнд ил өрнөх нь. Өөрөөр хэлбэл шинэ жилийн өдрүүдэд дэлгэцээр та бүхэнд хүрэх нь ээ.
shuud.mn
Холбоотой мэдээ
Comments are closed.