antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 19, 2011 Comments are off

Ц.Улаанхүү начны хэрэг мөрдөн байцаалтад буцаж, П.Даш давж заалдлаа

нийтлэсэн Admin

Улсын хэмжээнд золгүй байдлаар амиа алдах, амиа хорлох явдал нэмэгджээ. Энэ тохиодол залуужиж байгаа нь хаана, хаанаа санаа зовоосон асуудал боллоо. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногийг лхагва гарагт Улсын хэмжээнд амиа хорлосон гурван тохиолдол гарсан. Энэ нь 12-22 насныхны дунд гарсан байгаа. Тодруулбал, Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд оршин суух 22 настай эмэгтэй С нь гэртээ өөрийгөө боомилж нас барсан бол Хэнтий аймгийн Хэрлэн суманд 12 настай С гэрээслэл бичиж үлдээгээд амиа хорлосон байгаа. Мөн Дундговьд аймгийн төвөөс зүүн урагшаа зургаан км-т Өрхийн хад гэдэг газар 16 настай хүү хаднаас өөрийгөө боомилсон. 12 настай хүү хүний хорвоогоос уйдаад гэрээслэл бичсэн гэхэд нэг л сэтгэлд багтамгүй. Гэтэл ийм хэрэг бидний эргэн тойронд нэмэгдсээр байгаа нь харамсалтай. Үүнээс гадна авто ослоор амиа алдсан хэрэг хоног өнжихгүй гарах болжээ.

Хамгийн сүүлд буюу өнгөрсөн пүрэв гарагт Баянзүрхийн товчооноос хотын төв рүү чиглэсэн зам, Улиастайн гүүрний орчимд Таван шар-Баянзүрхийн товчоо чиглэлийн том оврын автобус суудлын автомашины араас мөргөсөн ноцтой осол гарсан. Ослын улмаас “Toyota Grand Mark II” маркийн автомашины арын суудалд сууж явсан хоёр хүн газар дээрээ нас барж, жолооч нь урд талын суудал дээр явж явсан зорчигчийн хамт ГССҮТ-д хүргэгдсэн. Мөн энэ өдөр Ховд аймгийн Мянгат сумын нутагт суудлын тэрэг осолдож, хоёр хүн амиа алдсан осол гарсан.

Харин өнгөрсөн долоо хоногт шүүхээр шийдсэн хэргүүдээс Ц.Улаанхүү начны хэрэг ихээхэн анхаарал татаж байв. Түүнд холбогдох хяналтын шатны шүүх хурал Дээд шүүх дээр болж хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Ц.Улаанхүүд холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн шүүх өнгөрсөн наймдугаар сард анхан шатны журмаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн 192 дугаар  зүйлийн 192.3.1-д зааснаар 11 жил хорих ял оногдуулж, уг ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг Нийслэлийн шүүх хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн билээ. Түүнчлэн ОБЕГ-ын дарга асан П.Даш Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасны дагуу түүний хэргийг өнгөрсөн баасан гарагт шүүлээ. Түүний гомдлыг Нийслэлийн шүүх авч хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгожээ.

Түүнд холбогдох төрийн өмчийг хувьдаа завшсан хэргийг өнгөрсөн есдүгээр сард Хан-Уул дүүргийн шүүхэд хэлэлцэж 3.6 жилийн ял оноож, Өршөөлийн тухай хуульд хамруулсан. Харин П.Даш анхан шатны шүүхийн шийдвэрийг хуульд нийцээгүй. Учир нь тэрбээр “би улсын хөрөнгө мөнгө хувьдаа завшаагүй. Хэрэг хийгээгүй байхад ял оноосон. Бас Өршөөлийн хуульд хамруулсан тул заавал цагаатгуулна, нэр төрөө ч сэргээлгэнэ” гэж үзэн давах шатны шүүхэд хандсан билээ.

Д.БААТАР

МОНГОЛЫН МЭДЭЭ СОНИН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car