antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 16, 2015 Comments are off

“Би салалтын золиос болсон”

нийтлэсэн Admin

5u26qohdkpogoch03f74bp60gbТэнд хартай нөхөр, хатуу хойд эцэг, эх, төрсөн үрээ дорд үзэгч аав, ээж, ах дүүгийн дарамт, зодуурыг амсаж, бие, сэтгэлээрээ хохирсон олон эмэгтэй, тэднийг дагасан хүүхдүүд очдог. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид.

 

Тэд тусгайлан тохижуулсан байранд, нарийн боловсруулсан цагийн хуваарийн дагуу амьдарна. Цагдаагийн хамгаалалтад. Дарамт, доромжлолын дунд бие, сэтгэлээрээ хохирч, амь насаа алдах эрсдэл, айдастай явсан тэдэнд энэ газар байх нь аюулгүй. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг Түр хамгаалах байранд байрлагчид хууль, эрх зүй, сэтгэл зүйн зөвлөгөө, эмнэлгийн шаардлагатай туслалцаа авдаг.

 

Журмын дагуу 30 хоног байрлана. Гэхдээ удаан хугацааны хамгаалалт шаардлагатай бол сунгах  тохиолдол байдаг. Журамд заасан хугацаанд багтаан хүмүүсийнхээ асуудлыг шийдвэрлэхийг хичээдэг гэж Түр хамгаалах байрны дарга, цагдаагийн хошууч Д.Сэржмядаг ярьсан. Мөн гэр бүлийн хүнтэйгээ эвлэрээд гэр рүүгээ буцсан ч дахин хүчирхийлэлд өртөн, хамгаалах байранд ирсэн тохиолдол ч бий аж.

 

“Түр хамгаалах байр”-ны ажилчин, албан хаагчид 2015 оны 6 дугаар 9-ний байдлаар 177 насанд хүрсэн хүн, 360 хүүхдийг хамгаалалтад авч ажиллажээ. Өнөөдрийн байдлаар тэнд 3-4 хүн амьдарч байна. 15-16 настай охин төрсөн эцэгтээ зодуулаад, хэсгийн цагдаадаа хандан Түр хамгаалах байранд иржээ. Тэрбээр “Би гэр бүл салалтын талаар яримаар байна. Гэр бүл салалтаас дандаа хүүхэд хохирч үлддэг. Манай аав, ээж хоёр намайг 5-6 настай байхад салаад, хойд ээж гэрт ирсэн. Хэнэггүй байдлаасаа болоод салсан. Дүү бид хоёрыг бас салгачихсан. Аав дүүг тоодоггүй. Ээжээс салснаас хойш аавын зан огцом эвдэрсэн. Ялихгүй юмнаас уурлаж надад гар хүрсэн” гэж ярьсан. Түүний энэ бүхнийг ярьсан чин зорилго өөрт нь тохиолдсон шиг ийм зүйл өөр хаа нэгтээ битгий гараасай гэж хэлэх байсан.

 

Түр хамгаалах байрны ажилчин, алба хаагчид, сэтгэлзүйчид тэдэнтэй чин сэтгэлээсээ, хамгийн эелдэг, сайхнаар харилцана. Энэ нь төрсөн эцэг, эх, ойр дотны хүмүүстээ дарамтлуулж, доромжлуулж, зодуулж урмаар, халуун, дулаан үгс, хайр халамжаар дутагдаж явсан тэдний сэтгэлийг зөөллөж, итгэл өгдөг биз.

 

Энд ээж, охин хоёр ирээд тав хоножээ. Хардаж сэрдсэн, загнаж зандачсан, зодож, нүдсэн нөхөр, хойд эцгийн дарамтаас зугтаж энд ирсэн аж. Охины ээж “Хэдэн жил ингэж дарамтлуулсан. Өмнө цагдаад хандаж байгаагүй. Бүр хэцүү болоод энд хандсан. Байнгын дарамттай, том болсон охиныг минь хорьж цагдаад гадагш гаргадаггүй. Хэцүү” гэж ярив.

 

Түр хамгаалах байр 30 хүн хүлээх авах нөөц боломж, хүчин чадалтай. Гэхдээ тэнд 30 хүн дүүрчихээд, хүн багтах зайгүй болсон тохиолдол байхгүй гэсэн. Энэ бол гэр бүлийн хүчирхийллийн хохирогч цөөхөн гэдгийг зааж байгаа тоо биш юм. Хүчирхийллийн эсрэг үндэсний төв болон хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бус байгууллагууд хүчирхийлэлд өртөгсдөд тусалдаг. Гэхдээ зонхилон тэдэнд хаяглан хандсан тохиолдолд.

 

Гэтэл хаа нэгтээ, хэн нэгэнд хандах боломжгүй, мэдэхгүй, чадахгүйгээс хүчирхийлэгчийн дарамтыг тэсвэрлээд гэртээ чангахан инээх эрхгүй, найз нөхөдтэйгээ уулзах эрхээ хасуулаад, хамтдаа салхилж ч болохгүй нөхцөлд автаад амьдарч буй ээж, хүүхдүүд цөөнгүй бийг үгүйсгэх аргагүй юм.

 

Б.Хүлэг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car