Шинэ дарга нарынхаа хавчилга, шаардлагаар чөлөөлөгдсөн Авлигатай тэмцэх газрын албан хаагчид Н.Ганболд, Б.Хурц нарыг шүүхэд өгөхөөр болжээ. Одоогийн байдлаар АТГ-аас нэр бүхий 20 гаруй албан хаагч ажлаасаа шалтгаангүйгээр чөлөөлөгдсөн байна. Эдгээрийн зарим нь өөрсдийн саналаар ажлаа өгсөн бол ихэнх нь шинэ дарга нартаа таалагдаагүй гэх шалтгаанаар цомхотголд орсон.
Иймээс Н.Ганболд, Б.Хурц нарын улстөржсөн шийдвэрээр ажлаа өгсөн 20 орчим албан хаагч хууль бус шийдвэрийг нь эсэргүүцэж, шүүхэд хандахаар болжээ.
Долоон cap эзгүй байсан АТГ-ын дарга нар өнгөрсөн сард нэгэн зэрэг томилогдсон. Гэвч Н.Ганболд, Б.Хурц нар ажлаа авсныхаа маргаашаас л АТГ-т халаа сэлгээний харшуургыг тавьсан билээ.
Ерөнхийдөө АТГ-ын дарга Н.Ганболд, Б.Хурц нар байгуул-лагынхаа албан хаагчдыг бүрэн бүрэлдэхүүнээр нь өөрчилж, солихоор шийдээд буйг эдгээр халаа сэлгээнээс ойлгож болно. Хамгийн гол нь Н.Ганболд, Б.Хурц нар төрийн байгууллагад ирчихээд хувийн компани шигээ үзэл сурталгүй аашилж байна. Төрийн албан хаагч бол шинээр томилогдож ирсэн даргатай хамтарч, баг болж ажиллах үүрэгтэй.
Гэтэл АТГ-ын дарга бүхнийг амбицаараа шийдэж байна. Үнэхээр ажилдаа тэнцэхгүй, шударга бусаар ажиллаж байсан хүмүүсийг халах нь зөв. Гэвч Б.Хурцын толгойлж буй халаа сэлгээний шуурганд халагдах шаардлагагүй хүмүүс ч хавчуулагдаад байна.
Тухайлбал Н.Ганболд, Б.Хурд нар ажлаа аваад гурав хоноод л ажлаас чөлөөлөх тухай 51 тоот тогтоол үйлдэж, 1919-ийн хоёр оператор, хэвлэл мэдээллийн ажилтан зэрэг албан хаагчдыг халсан юм. Утсаар гомдол мэдээлэл хүлээн авдаг операторууд Н.Ганболд, Б.Хурц нарт ямар гай болсон юм бэ.
Операторуудын ажил утсаар ирсэн гомдлыг бүртгээд дарга нартаа өгөхөөс хэтрэхгүй. Улстөржлөө гэхэд арай ч хэтэрч байна. Мөн Б.Хурц мөрдөн байцаагчдаас шалгалт аваад англи хэлэндээ тэнцсэнгүй гэдэг шалтгаанаар халсан гэнэ лээ. Гэтэл АТГ-т өнөөдөр Мөрдөн шалгах хэлтсийн хоёрдугаар тасгийн дарга асан Н.Батзогсох шиг англи хэлний өндөр мэдлэгтэй мөрдөн байцаагч байхгүй гэдэг юм билээ.
Тэгэхээр Б.Хурц Английн шоронд хэвтэж байхдаа англи хэлийг тийм сүрхий сурчихсан юм уу, эсвэл АТГ-ынхан бүгдээрээ англи хэлэндээ муу юм уу гэдэг тун сонин. Иймэрхүү байдалтай ажлаа явуулж байгаа Н.Ганболд, Б.Хурц нар АТГ-ыг улам хаалттай байгууллага болгох нь.
Тэднийг даргаар очсоны дараа хэвлэлийнхэн зургийг нь авах гэж АТГ-ын үүдэнд очоод санасандаа хүрсэн. Зургаа авахуулсандаа бухимдсан Б.Хурц АТГ-ын үүдэнд суудаг Төрийн хамгаалалтын албан хаагчийг ээлжийн ахлагчтай нь өрөөндөө оруулж ирээд мөрдсийг нь хуу татаж, цол бууруулсан гэж сонстсон.
Ажлын хариуцлага алдсан бол дарга нь ийм авир гаргаж болно гэхсэн. Гэтэл өөрийнх нь зургийг авахууллаа гэж төрийн хамгаалалтын албан хаагчийн мөрсдийн хуулж шиддэг тэр одоо хэн бэ.
Ямартай ч АТГ-ыг удирдах үүрэг авчихаад сагсуурч яваа Н.Ганболд, Б.Хурц нарыг шүүхэд өгөхөөр арав гаруй ажилтан сэтгэл шулуудаад байна. Харин Н.Ганболд, Б.Хурц нарын хувьд энэ байдлаараа АТГ-т цэвэрлэгчийг нь ч үлдээлгүй бүгдийг халах нь ээ.
Б.Даваахүү
Эх сурвалж: “Өглөөний сонин”
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 19, 2011 10:24:25 am )
HURTSIIN BJ BGA TSARAIG TSAANAA NEG HVITEN HARTSTAI, ELBEGEE UURIINHUU SONGOJ TABISAN ALBAN TUSHAALTNAA NEG ERGEJ HARAACHEE, ENE AJLAASAA HALAGDAJ BGA 20 GARUI HVNII ARD UCHNUUN HVNII AMIDRAL BGA GEDGIIG MEDDEGGVI YMUU HAASHAA YM, HURTS BOL HVN BARITSAALJ ALSAN ALUURCHIN SHVV DEE, IIM HVMVVSIIG UNDUR ALBAN TUSHAALD TABIHAAR MINII MONGOLIIN ARD TVMNII AMIDRAL YAJ DEESHLEH BILEE DEE.
-
Anonymous (December 19, 2011 11:31:22 am )
ene bguullaga uneheer uruvdultei yumaa?buhel buten turiin bguullaga baij ulsiinhaa neriig bodmoor doo esuul dargii ni alaad l esuul dargii ni helmegduulj halaad l esuul darga nar ni uursdiinhuu huviin ashigiig bodood l
naad 2iigoo haluul; taarna
ta nariin temtsej bgaa uneheer zuv ene 2 dargiig solij uur hun tavih heregtei yaagad oron shoron damjij hun chanaraa aldsan humuusiih tavidag bn aa
ashig sonirholiin deed tsegtee hursen yuuch chadahgui yumnuudiig DARGAAR tavij bn aa ELBEGEE dargaa ard tumnii dund tanii ner nuluu buurch bn shuu sain bodooroi doo daraa songuulid ta erunhiilugch bish erdiin irgen bolj hubirna shuu
\ -
Anonymous (December 19, 2011 2:54:07 pm )
MAL SETGYYLCH YAMAR CH HYN BAGAA BYRDYYLJIIJ AJIL NI YAVII SH DE YALANGUYAA AVILGALD CHIN BYGD ENHBAYARIIN GAR HYLNYYD BGAA
-
Anonymous (December 19, 2011 2:58:28 pm )
naad 20chin hagarj tsadtalaa idsen hulgaich nar bgaa eneheden jil tysviin myngiig hii demii gyzeelj suuj bsan durakuud
-
Anonymous (December 19, 2011 4:59:36 pm )
zailuulaach naad dagznuudaa
-
Anonymous (December 19, 2011 6:27:50 pm )
shuuhed uguh ni zub Er ni turiin albiig hebiin yum shig oilgoj duraaraa abirlagchid olshich bga tednii neg uruusun duguinuudiig tomilson bna Turduu unench humuusee tomiloochee Erunhiilugch gyai
-
Anonymous (December 19, 2011 6:31:51 pm )
shuuhed uguh ni zub Er ni turiin albiig hebiin yum shig oilgoj duraaraa abirlagchid olshich bga tednii neg uruusun duguinuudiig tomilson bna Turduu unench humuusee tomiloochee Erunhiilugch gyai Hurtsiin harts ni hurtel zebuun bna haraach Ene odoo yu be shorond baisnaa martchisan yum bhdaa
-
Anonymous (December 19, 2011 9:14:02 pm )
hurtsiig shalgaj baigaa uedee shorond hiih baisan uym alivaa uymiig dutuu hiihiin utga uchir ene dee. guitsed nuhah baisan uym ter baitsaagch dutuu uym hiijee.
-
Anonymous (December 19, 2011 9:48:29 pm )
batzogisoh chin jinhene avilagchih gardaaa
9 Comments