antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 12, 2015 4 comments

Охидыг зэрлэгээр хөнөөсөн жинхэнэ хэрэгтний мэдээллийг 50 саяар зарна гэсэн этгээдийн бичлэг ил болов /бичлэг/

нийтлэсэн Admin

iderzayaОхидыг зэрлэгээр хөнөөж, 25 жилийн хорих ял сонссон Б.Идэрзаяа анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хандсан. Тэгвэл түүний гомдлыг Нийслэлийн шүүх хүлээн авч, шүүгчид хуваарилан өчигдөр хэлэлцэж ялыг хэвээр үлдээсэн. Б.Идэрзаяа нь өнгөрсөн онд Баянзүрх дүүргийн IX хорооны нутаг дэвсгэр, Шар хадны эцэс Хар хошуу хэмээх газар 19-20 насны хоёр охины толгойг нь таслан онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн аймшигт хэрэг үйлдсэн юм. Тиймээс анхан шатны шүүхээс түүнд 25 жилийн хорих л оноож, ялын 20 жилийг гянданд, таван жилийг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Шүүхээс Анхан шатны шүүхийн 435 тоот шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэлтэй ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 286-р зүйлийн заалтыг хангаж байна гэж үзэв. Учир нь Б.Идэрзаяагийн үйлдсэн хэрэг нь нотлогдсон, шүүх түүний учруулсан гэм хохиролд тохирсон ял оногдуулсан гэж үзсэн. Гэхдээ шийтгэх тогтоолд дараахь өөрчлөлтүүдийг орууллаа. Анхан шатны шүүхээс Б.Идэрзаяаг гэмт буруутайд тооцохдоо хоёр ба түүнээс дээш олон хүнийг санаатай алсан гэснийг хоёр хүнийг санаатай алсан гэж засав. Мөн ялын 20 жилийг гянданд, таван жилийг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсний таван жилийн ялыг онцгой дэглэмтэй хорих ангид гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсэн гэв.

Харин энэхүү шийвэрийг Б.Идэрзаяагийн өмгөөлөгч болон гэр бүл нь эсэргүүцэж гомдолтой байгааг илрхийлсэн юм. Уг нь энэ удаагийн шүүх хурлаар сэжигтэн Б.Идэрзаяа хоёр охиныг хөнөөсөн жинхэнэ гэмт хэрэгтний тухай баримт дэлгэх байсан. Гэвч Нийслэлийн шүүхийн хуралд шинэ баримт сэлт дэлгэдэггүй, анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн хэргийг бүхэлд нь хянаж, хуулийг хэрхэн зөв хэрэглэж, шийдвэр гаргасан эсэхийг хэлэлцдэг журамтай учир дэлгээгүй гэнэ.

Тэрээр Б.Идэрзаяагийн өмгөөлөгч хэлэхдээ “Хэд хэдэн баримт бий. Хамгийн чухал нь энэ хэргийг үйлдсэн хүмүүсийг  мэднэ гэх хүмүүс бидэнд хандсан. Улмаар энэ мэдээллээ 50 сая төгрөгөөр зарна гэсэн. Энэ хүн Б.Идэрзаяагийн гэр бүлийнхэнтэй холбогдож, “Би энэ гэмт хэргийг үйлдсэн хүмүүсийг мэднэ” гэх утга бүхий албан ёсны тодорхойлолт гаргаж өгсөн. Би тэр тодорхойлолтыг нь шүүхэд өгсөн байна. Гэвч шүүхээс энэ нотлох баримтыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнийг ерөөсөө ойлгохгүй байна” хэмээсэн юм. Ингээд Б.Идэрзаяагийн эгч Б.Золзаяаруу залгаж 50 сая төгрөг нэхсэн бичлэгийг хүргэж байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • ccvxzvxzv (June 12, 2015 6:20:00 pm )

    uulan shiidweren 20jil changa 5jil gyndand gj shiidwerlesiimsan esregeren bicheed alhiimaa gj

  • bilegt (June 13, 2015 5:06:14 pm )

    hudlaa hutsaj bgaa yumaa tsagdaad barij ug

  • сандаг (June 13, 2015 7:03:13 pm )

    иймэрхүү л хуульчид биднийг хамгаалж байна даа хүний төлөө ажиллах ёстой юм бол энэ бичлэгээр шалгах хэрэгтэй хэрвээ нэг баяны хүүхэд юм уу АН-ны нэг даргын хүүхэд ийм хэрэгт холбогдсон бол энэ мэдээлэлийн мөрөөр хуулийнхан их хурдан ажиллах байсан даа ядуу хүний зовлоон гэж !!!

  • зочин (June 13, 2015 8:31:09 pm )

    Энэ асуудлыш шалгах л хэрэгтэй байна. хгний зовлонгоор жаргах хүн бий шүү дээ . Хуулиас нотолсон гэх боловч энэ асуудлыг ахин задалж шалгамаар юм

antalya rent a car