Нийслэлийн Засаг дарга “Эрх шилжүүлэх тухай” А/460 дугаар захирамж гаргаж, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжүүлэх Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркийн хөрөнгө оруулалтын зардлаас хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтыг баталлаа. Батлагдсан төсөл арга хэмжээг холбогдох хууль, журамд нийцүүлж, нийслэлийн худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулан зохион байгуулахыг “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ – т даалгав. Мөн Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг нийслэлийн ЗДТГ – ын Санхүү, төрийн сангийн хэлтэст, батлагдсан төсөл арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газарт тус, тус үүрэг болгожээ.
ЭМЭЭЛТИЙН ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛААС ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТ
Холбоотой мэдээ
Comments are closed.